Өнгөрсөн Баасан гаригт буюу тавдугаар сарын 12-ны өдөр Нийгмий маркетинг 2016 форум болж өнгөрлөө. Нийгэмд хохирол учруулахуйц харалган бизнесийн үйл ажиллагаа өдрөөс өдөрт шахагдаж, нийгмээ боддог, олонд хайрлагдаж чадсан бизнесийн үйл ажиллагаа огцом өсдөг, амжилтад хүрдэг жишиг тогтжээ.
Жишээлбэл Tesla компанийн бүтээсэн цахилгаан машин дэлхийн дулаарлын эсрэг учраас үйлдвэрээс гараагүй байж 325 мянган машины захиалга авч чадсан байхад Dove бренд эмэгтэй хүнийг үнэлэх гоо сайхны хэмжүүр зөвхөн туранхай байх биш гэдгийг хөндсөн сурталчилгаан явуулснаар борлуулалтаа 600 хувь өсгөж байсан байна.
Энэ мэтчилэн компаниуд нийгэмд чиглэсэн, хүн төрөлхтөнд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, идэвхтэй оролцож, бусдыг уриалж эхэлснээр энэ төрлийн маркетингийн чиг хандлага бий болсон юм.
Нэг талаас тухайн зүйлийг санаачилсан, оролцсон, бүтээсэн компанид орлого оруулах сайн талтай энэ маркетингийн ачаар хэрэглэгчид, хүмүүс өөрсдийн асуудлыг шийдүүлж чаддаг аж. “Нийгмийн маркетинг 2016 форум”-ын хувьд Corporate Social Marketing, Public Sector Marketing, Corporate Social Responsibility, Social Enterprise, Corporate Philanthropy гэсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Компанийн нийгмийн маркетинг гэдэг нь худалдан авагчид, олон нийтийн зан төлөвийг өөрчлөх, нийгмийн сайн сайхан, зөв зүйл, эерэг хандлагад уриалан дуудах, улмаар компанийнхаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтад эерэгээр нөлөөлүүлэх цогц үйл ажиллагаа юм.
Энэ төрлийн үйл ажиллагаануудаас жишээ дурдвал:
Мобиком Корпораци – “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөр. Монголын анхны үүрэн холбооны компани болох Мобиком Корпораци 2014 онд нийгмийн хариуцлагын хүрээнд “Зүрх бүхний төлөө” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлжээ.
Таван долоо хоног үргэлжилсэн хөтөлбөрт оролцогчдын дундаас жүжигчин И.Одончимэгийн санаачилсан “Улаанчулуутын хогийн цэг орчимд амьдарч буй хүүхдүүдэд боловсрол олгох” төсөл шалгарсан бөгөөд хэрэглэгчдээс нийт 650,055 санал авч байсан байна.
Төслийн санхүүжилтээр 22 га газарт дөрвөн талт төмөр, торон хашаа барьж, гурван өрөө бүхий өвлийн байшин, сурагчдыг гэр, сургууль хоёрын хооронд зөөх микро автобус, 50 хүүхдийн ном, сурах бичгийн хэрэгсэл, ногоон байгууламж зэргийг барьжээ.
Viral Partners ХХК – Bonaqua бренд Viral Partners маркетингийн компанитай хамтран хэрэгжүүлсэн #ТоосгоChallenge хөтөлбөрийн хүрээнд хагас сая хүн интернетэд байршуулсан бичлэгийг үзэж, цэвэр усаа гамнах асуудалд анхаарлаа хандуулсан байна.
Үүнээс 1000 гаруй хүн ариун цэврийн өрөөний бочкиндоо тоосго, ундааны сав, шил хийж аянд нэгдсэн болохоо илэрхийлэн гэрэл зургаа интернетэд байршуулжээ. Энэ нь дунджаар тооцож үзвэл жилд дөрвөн сая литр ус хэмнэнэ гэсэн үг юм.
Олон нийтийн байгууллагын маркетинг гэдэг нь төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын байгаль орчин, эрүүл мэндтэй холбоотой нийгэмд тулгарч буй цэвэр усны хомсдол, агаарын болон хөрсний бохирдол, архи, тамхийг хэтрүүлэн хэрэглэх, таргалалт, өсвөр насны жирэмслэлт, хүүхдийг хөхөөр хооллох зэрэг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг илэрхийлнэ.

JCI Капитал – Амьдрал бэлэглэе аян. Энэхүү аяны хүрээнд цусны донорыг нэмэгдүүлэхийг зорьжээ. 2009 оноос хойш тус байгууллага Цус сэлбэлт, судлалын үндэсний төвтэй хамтран ажиллаж, гишүүд бие биеэ уриалан цусаа хандивлах аяныг эхлүүлсэн юм.
2014 онд энэхүү аянд томоохон ахиц гарч “Амьдрал бэлэглэгч JCI-чууд” уриан дор “JCI Монгол” байгууллагын нийт гишүүдийг хандивын аянд уриалан таван сая төгрөгийн өртөг бүхий 1220 ширхэг цус цуглуулах хүүдийг захин авчруулж байжээ.
Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс нийслэлийн хэмжээнд өдөрт 80-100 хүн цусаа хандивладаг болоход тайван үеийн хэрэгцээг хангана гэж тооцоолсон бөгөөд JCI Капитал компанийн ачаар 2014 онд энэ тоондоо хүрсэн байна.
Mary Stopes International – 1999 оноос эхлэн тус байгууллага “Жирэмслэхээс хамгаалах хэрэгсэл”-ийн нийгмийн маркетингийн төслийн үйл ажиллагааг эхэлжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд жирэмснээс хамгаалах хэрэгслийг сурталчлах, түгээх худалдаалах, Хэрэглэгчдэд чиглэсэн сургалт, сурталчилгаа зэрэг үйл ажиллагаа явуулах, хөнгөлөлттэй үнээр борлуулах зэрэг ажлыг хийсэн байна.
Ингээд 2003 онд таван жилийн дотор 2,5 сая бэлгэвч түгээсэн байх гэсэн зорилт тавин ажиллажээ. 2000 онд 302 мянган ширхэг бэлгэвч тарааж байсан бол энэ тоо жил бүр нэмэгдсээр 2012 онд 4,5 сая, 2013 онд 5 сая болж өссөн аж. Түүнчлэн 2008 оны судалгаагаар эрэгтэй бэлгэвчийн хэрэглээ 39,8 буюу 17,1 хувиар өссөн байжээ.