Google компани өнгөрсөн шөнө танилцуулсан Android Instant Apps-ын тусламжтай хэрэглэгчид аливаа аппликейшнийг утсандаа татаж авч, суулгалгүйгээр туршиж үзэх боломжтой болох юм.
Хөдөлгөөнт төхөөрөмж дээрээ ямар нэг аппликейшний холбоос руу ороход Google Play ажиллаж яг тухайн мөчид хэрэглэгчид шаардлагатай байгаа хэсгийг нь ажиллуулах аж.
Танилцуулгын үеэр Buzzfeed-ийн нэгэн бичлэг дээр дарахад шууд Buzzfeed-ийн Андроид аппликейшнийн бичлэг хэсгийг ажиллуулсан юм.
Үндсэндээ аливаа аппликейшнийн тодорхой хэсгийг мобайл веб хувилбараар харуулж байна гэсэн үг. Компани Android Instant Apps-ын туршилтын хувилбарыг Андроид 4.4 KitKat үйлдлийн систем дээр танилцуулсан бөгөөд Jellybean болон түүнээс хойшхи бүх үйлдлийн систем дээр энэ оны сүүлээр нэвтрэх аж.