Google компани Allo хэмээх мессеж аппликейшн танилцуулав. Facebook Messenger-тай илүү төстэй энэ аппликейшн GoogleAssistant-ын ачаар өөрийн гэсэн хиймэл оюун ухаантай болжээ.
Хиймэл оюун ухаантай гэдэг нь учир зүггүй хүн төрөлхтний оршин тогтнолд заналхийлэх биш харин оронд нь байнга суралцаж, хэрэглэгчийн зан төлөвт тохирсон хариултыг гаргаж чаддаг болох юм.
Жишээлбэл Allo аппликейшнд “Ухаалаг хариулт” гэсэн горим бий. Хэн нэгэн тань руу “Орой хамт хоол идэх үү?” гэсэн зурвас явуулахад танд “Зөвшөөрч байна”, “Уучлаарай, завгүй” гэх мэт сонголтуудыг санал болгоно.
Зөвхөн бичгэн зурвас гэлтгүй танд ирсэн гэрэл зургийг уншиж ойлгож чадах аж. Магадгүй нэг хүн тань руу нохойны зураг явуулбал “Хөөрхөн нохой байна”, “Энэ үүлдрийн нохой надад таалагддаг” гэх мэт сонголтууд гарч ирэх бол хоолны зураг ирсэн тохиолдолд “Би шпагеттид дуртай” гэсэн сонголт ч гарч ирэх юм.
Хэрвээ хэрэглэгч хүсэх юм бол Allo дээр GoogleAssistant-тай тоглоом тоглож болно. Эможи ашиглан киноны нэр таах тоглоом нэг жишээ нь юм.
Түүнчлэн Chrome веб хөтөчтэй адил Allo аппликейшнийг ашиглаж буй хэрэглэгч “нууц” байдалд шилжиж болно. Ингэснээр таны харилцан ярианы нууцлал, аюулгүй байдал бүрэн хангагдаж, тодорхой хугацаанд хадгалаад устгах горимыг ч идэвхжүүлэх болох аж.
Энэ аппликейшнийн Андроид болон iOS хувилбар зуны сүүлээр хэрэглэгчдэд хүрэх юм байна.