Сиднейгээс Лондон хүртэл 17 мянган километр зайтай. Өнөөдрийн иргэний агаарын тээврийн онгоц энэ хоёр хотын хооронд бүтэн 22 цаг нисэж хүрдэг. Харин сүүлд хийсэн амжилттай туршилтын ачаар ойрын ирээдүйд хоёр хотын хооронд хоёрхон цаг нисдэг болоход нэг алхам ойртжээ.
АНУ, Австралийн батлан хамгаалах салбарын инженерүүдийн хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хөдөлгүүрийн хурдыг Mach 7,5 буюу дуунаас долоо дахин өндөр хурдад хүргэж чадсан байна.
Үүний ачаар агаарын аяллыг үндсээр нь өөрчилж, сансрын аялал өртөг багатай болно гэж Австралийн эрдэмтэн, төслийн багийн гишүүн Алекс Зелински хэлжээ. Хайперсоник хурдтай гэж тодорхойлж буй пуужин болоод, тийрэлтэт онгоц Маch 5 хурдад хүрэх ёстой.
Сүүлд хийсэн газрын туршилтаар эрдэмтэд хөдөлгүүрээ Mach 7,5 буюу цагт 9200 гаруй километр хурдлуулж чаджээ. Күинслендийн Их сургуулийн мэргэжилтэн Майкл Смарт “Бид Mach 7 хурдаар нисдэг хөдөлгүүр бүтээхийг зорьж байна. Үүний ачаар хүмүүс дэлхийн нэг захаас, нөгөө зах хүртэл асар богино хугацаанд очдог болно. Түүнчлэн пуужингийн хөдөлгүүр хийхэд ч тохиромжтой” гэсэн юм.
Төслийн багийнхан хүчилтөрөгчийг түлш болгон ашигладаг энэхүү хөдөлгүүрийнхээ анхны туршилтыг 2009 онд хийж байсан бол дараагийн туршилт 2017 онд болох аж. Энэхүү төсөлд Боинг болон Германы сансар судлалын агентлаг мөн хамтарч байгаа юм байна.
Эх сурвалж: Telegraph