Энэ сарын эхээр Умард Солонгосын Хөдөлмөрийн намын их хурал болж өнгөрлөө. Шинжээчид уг үйл явдлыг эдийн засгийн өөрчлөлтийн эхлэл болно, пуужин, цөмийн зэвсгийн туршилт хийнэ хэмээн их хурлын өмнө элдэв таамаг дэвшүүлж байв. Гэвч аль нь ч болсонгүй.
Тавдугаар сарын 6-9-нд Пхеньянд болсон Хөдөлмөрийн намын их хурлаас хүмүүс олон юм хүлээж байлаа. Урдах их хурал нь 36 жилийн өмнө болсон гэдэг чинь үнэндээ тоглоом биш шүү. Умард Солонгосын асуудлаар мэргэшээгүй шинжээчид тодорхой эзэнгүй эх сурвалж дээр түшиглэн энэ их хурал олныг хоморголон хэлмэгдүүлэх гарааг эхлүүлнэ, эсвэл дээд эрх мэдэлтнүүдэд цэвэрлэгээ хийнэ, эдийн засгийн өөрчлөлтийн суурийг тавина, удирдлагыг залуужуулна, баярын буудлагын оронд цөмийн туршилт хийнэ гэх мэтээр лүндэгнэж байсан юм. Эдгээр таамаглалын аль нь ч оноогүй, энэ нь ажиглагчдын урмыг зарим талаар хугаллаа.
Тунгааваас дээрх таамаглалуудын зарим нь эхнээсээ л хэрэгжих боломжгүй байв. Тухайлбал, намын дээд удирдлагыг бүхэлд нь залуужуулна гэдэг сайн үйл хэрэг боловч үүний тулд залуу ажилтнуудын бүхэл бүтэн давхарга бэлтгэсэн байх шаардлагатай шүү дээ. Тэгвэл сүүлийн таван жилд намын эгнээнд залуучуудыг элсүүлсэнгүй, тухайн үедээ Ким Ир Сен хүү Ким Чен Ирийнхээ чацуутнуудыг Хөдөлмөрийн намдаа цуглуулж, эцэст нь тэд түүний гол түшиг тулгуур болсон “Гурван хувьсгалын бүлэг” шиг ажил ч хийсэнгүй.
Умард Солонгос дахь “удирдагчдаа бишрэн шүтэх” үзлийн үүднээс энэ их хурал билэг тэмдгийн чанартай үйл явдал боллоо. Кимийн удмын гурав дахь үе төрийн өндөрлөгт гарснаас хойш таван жил өнгөрсөн байна. Түүний үйл ажиллагаа хэвийн, улс орон нь тодорхой дэвшилд хүрсэн болохоор Ким Жөн Уны эрин эхэллээ гэж хэлж болно. Жолоодогчийн залгамжлагч хэмээн нэгэнт зарлагдсан Ким Чен Ирийг баталгаажуулахад урдахь VI их хурал бүхэлдээ зориулагдсан юм.
Чухам тийм ч учраас түүнтэй дүйх арга хэмжээг тэр үеэс хойш зохиогоогүй биз. Ким Ир Сенийг байхад бүх юмыг тогтоон соёрхож, тогтолцооныхоо загвар (хайрт жолоодогч, хайрт удирдагч)-ыг тодорхойлсон бол Ким Чен Ир иргэний намын бүтцээс гадна цэргийн байгуулал дээр голлон тулгуурласан. Армийг дээдлэх түүний бодлыг зөвхөн цэргийнхнийг өмөг түшгээ болгосон Андроповын өөрчлөлттэй жишиж болох юм. Тиймээс эрхээ баталгаажуулах нэмэлт аргын хувьд намын их хурал түүнд хэрэггүй байв. Умард Солонгосын “мөнхийн Ерөнхийлөгч” Ким Ир Сен Үндсэн хуульдаа намын биш төрийн шугамаар өөрчлөлт хийсэн байлаа.
Ким Жөн Уны явуулж буй бодлогыг “зэрэгцсэн хөгжил” (пёнчжин) гэж нэрлэдэг. Түүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь цэргийнхэн дээр ч, намын ажилтнууд дээр ч тулгуурлах явдал юм. Тэгэхлээр Ким Жөн Унд их хурал хийх хэрэгтэй байжээ. Түүнээс гадна жолоодогчдоо шүтэх үзэлд маш чухал нэмэлтийг намын дүрэмд оруулах шаардлагатай байв.
Тус улсын үхэшгүй мөнхийн Ерөнхийлөгч (Ким Ир Сен) дээр эрх баригч намын үхэшгүй мөнхийн ерөнхий нарийн бичгийн дарга (Ким Чен Ир)-ыг нэмлээ. Одоо тэгэхлээр хоёр жолоодогч нь Умард Солонгосоо тэнгэрээс ажиглаж, өөрсдийн адис жанлаваар тэжээж тэтгэж байна гэж хэлж болох нь. Энэ шинэ үзлийг Умард Солонгосын иргэд саяхны арга хэмжээний гол ариун дээд үйл явдал хэмээн хүлээж авсан байна.
Ким Жөн Ун ч шинэ титэмгүй хоцорсонгүй. Тэрбээр Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан бол одоо намын дарга боллоо. Нарийн бичгийн дарга нарын газар одоо хэрэггүй, түүний оронд намын даргад үйлчилдэг шинэ байгууллага бий болгосон байна.
Төв хорооны бүрэлдэхүүнийг шинээр сонгов. Тэгэхдээ Ким Жөн Уны эмэгтэй дүүг нь оруулснаас өөр боловсон хүчний дорвитой шинэчлэл хийсэнгүй. Тэдний халааг авах хүмүүс өсөж өндийх, захиргаа, аж ахуйн ажлын туршлага олж авах шаардлагатай байгаа аж.
Улс төрийн товчоо, түүний Тэргүүлэгчдийн газрыг төвхнүүллээ. Түүнд ердөө дөрвөн хүн оруулсан байна. Тэдний нэг Ким Ен Нам нь Ким Ир Сений үеэс л Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн даргын албыг хашиж иржээ. Түүнийг Умард Солонгосын төрд хоёрдугаар хүн гэж үзэж болох мэт. Гадаадад чухал арга хэмжээ болоход тэрбээр Ким Жөн Уны орлогчийн үүргийг гүйцэтгэдэг юм. 2015 оны тавдугаар сарын 9-нд ялалтын баярын жагсаал болоход Москвад, өвлийн олимп болоход Сочид чухамхүү Ким Ен Нам л очсон байсан.
Хван Бён Со Солонгосын ардын армийн улс төрийн газрын даргаар ажилладаг. Эндхийн дүрэм журмаар бол цэргийн талын гол хүн гэсэн үг. Батлан хамгаалахын сайд нь ар тал, зэвсэглэл хариуцсан техникийн мэргэжилтэн байдаг аж.
Пак Пон Чу нь Ерөнхий сайд юм. Эдийн засгийн асуудал хариуцна. Солонгос судлаачид энэ хүнийг өөрчлөн шинэчлэгчдийн удирдагч нь гэж үзсээр ирсэн. Дашрамд хэлэхэд, түүнийг цаазалсан гэж шар хэвлэл нэг бус удаа мэдээлж байв. Хэвлэлд мэдээлж байснаар бол хэлмэгдэлд өртсөн улс төрийн зүтгэлтнүүдийн нэг нь Чхве Рён Хэ юм.
Үнэндээ ч тэрбээр хэсэг хугацаанд Умард Солонгосын удирдагчийн хүрээлэлд харагдахгүй байжээ. Ким Жөн Уны аавынх нь дүүгийн нөхөр бөгөөд түүний шийдвэрээр цаазлагдсан Чан Сон Тхэкийг чухам энэ хүн золиос болгосон гэсэн яриа байдаг. Түүнийг Хятадтай харилцах асуудлыг хариуцаж байдаг гэх мэдээлэл бий. Бас Умард Солонгосын дээдэс дундаа нэлээд авлигажсан хүн гэх яриа байгаа.
Дээд удирдлагад шинэ хүн орж ирээгүй нь их хурлын дараа улс төр, эдийн засгийн бодлого нь өөрчлөгдөхгүйг харуулж байгаа юм. Гадаад улс төр, дотоод эдийн засгийн хүрээ нь их уйтан болохоор өөрчилж, шинэчлэх үзэл бодолтой хүнд энд ерөөс орон зай байхгүй. Дотоод бодлогодоо удирдагчдадаа хязгааргүй үнэнч байх, ахмад үедээ хүндэтгэлтэй хандах чиг шугам баримталдаг. Их хурлаа нээхдээ Ким Жөн Ун тайлангийн хугацаанд өөд болсон бүх гарамгай нөхдөө нэрээр нь тоочсон нь чухам ийм учиртай юм.
Эдийн засагтаа социалист чиг баримжааг онцолж, эдийн засгийн хөгжил, пуужин-цөмийн зэвсгийн чадлаа нэмэгдүүлэхийг хослуулах “пёнчжин” бодлогоо баталгаажуулав. Пуужин, цөмийн зэвсгийн хүчин чадлыг тусгаар тогтнолынхоо цорын ганц баталгаа гэж үздэг. “Солонгосыг нэгтгэхийн төлөөх дайнд бид бэлэн байх ёстой” гэсэн Ким Жөн Уны үг нэлээд шуугиан тарилаа. Бодит байдал дээр бол Өмнөд Солонгосын зүгээс довтолсон тохиолдолд л дайн үүсэх магадлалтай нь ойлгомжтой. Цөмийн анхааруулах цохилт өгөх тухай яриа ч үүнтэй адил.
Гадаад бодлогын хувьд санаанд оромгүй юм цорын ганц удаа сонсогдсон нь Хятад руу хийсэн “дайралт” байв. Тэгэхдээ шалгарсан аргаа хэрэглэн нэр дурдалгүй, “Өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй байх замыг сонгосон хэрнээ зөөлөн хэлэхэд түүгээрээ явахгүй байгаа зарим орон” гэсхийгээд өнгөрсөн байна. 1990-ээд онд Ельциний үед Оросыг ийн түншиж байсан билээ. Америктай ч яриа хөөрөө хийхэд бэлнээ бас илэрхийллээ. Гэхдээ мэдээж Умард Солонгосыг сэтгэлд таагүй, хэцүү ч гэлээ ямар ч байсан түнш гэж үзсэн нөхцөлд...
Р.Жаргалант