Манай улсын гурван хүүхэд тутмын нэг нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж, хүчирхийллийн 42.3 хувь нь гэр бүлд, 53.2 хувь нь сургууль дээр үйлдэгдэж байна гэсэн судалгаа байдаг.
Одоогоос яг жилийн өмнө Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг УИХ-ын даргад өргөн барьж, улмаар энэ оны хоёрдугаар сард баталсан. Эдгээр хууль энэ оны есдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж эхэлнэ.
Хууль хэрэгжиж эхэлснээр хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгож, нийгмийн бүхий л орчинд хүүхдийг бүх хэлбэрийн хүчирхийлэл, дарамт, мөлжлөгөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой аж.
Дээрх хоёр хуульд иргэдийн саналыг тусгахаас гадна Дэлхийн Зөн Монгол , НҮБ-ын Хүүхдийн сан, Японы Хүүхдийг Ивээх Сан, Норвегийн тусламжийн байгууллага зэрэг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэн ажилласан.
Хүүхэд хамгааллын тухай хуультай болсноор манай улс хүүхдийг зодож шийтгэхийг хориглосон дэлхийн 49 дэх улс болж буйгаараа ч онцлог.
Шинээр батлагдсан хуулийн талаар Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын хүүхэд хамгааллын мэргэжилтэн Т.Өлзийхандтай ярилцлаа.
-Ирэх есдүгээр сарын нэгнээс хүүхэдтэй холбоотой хоёр хууль хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор эцэг, эхчүүд юуг анхаарвал зохих вэ?
-Гэр бүл бол хүүхдийн анхдагч орчин. Хүүхэд ихэнх цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөдөг учраас тэр л дээ. Хүүхдийн хамгаалагдаж, хөгжиж буй байдал нь тухайн гэр бүлийн хүүхэд хамгааллын тухай мэдлэг, эерэг зөв хүмүүжлийн арга хэрэглэдэг эсэх, туршлага дадлагаас маш их хамаардаг. Тэгэхээр энэ хууль хэрэгжээд эхлэхэд эцэг эх бүр хүүхдээ ямар нэг буруу зүйл хийсний төлөө бие махбодийн шийтгэлээр шийтгэхгүй. Эцэг, эхчүүд ямар арга хэрэглэх вэ гэдгийг суралцах хэрэгтэй болж байгаа юм.
Хууль хэрэгжсэнээр эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага дээшилнэ. Хүүхдэд бие махбодь болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэнээс ямар сөрөг үр дагавартай вэ гэдгийг эцэг эхчүүдэд заагаад өгчихвөл ойлгодог. Бидний үеийн хүмүүжлийн арга өөрчлөгдөж, хүүхдийг илүү эерэг аргаар, өөртэй нь найз шиг нь харьцаж, үзэл бодлыг нь хүндэтгэх үүрэг хариуцлага, хэм хэмжээ хуультай дагалдан гарч байна.
Хууль хэрэгжээд эхлэхэд эцэг эх бүр хүүхдээ ямар нэг буруу зүйл хийсний төлөө бие махбодийн шийтгэлээр шийтгэхгүй
Олон эцэг, эхчүүдэд “за би зодож, доромжилж болохгүй юм байна. Тэгвэл зөв хүмүүжлийн талаарх мэдээллийг би хаанаас авах вэ” гэсэн асуулт гарч ирнэ. Тиймээс олон улсын болон төрийн бус байгууллагууд сайн эцэг эх байх, эерэг хүмүүжлийн аргууд, хүүхэдтэйгээ хэрхэн харилцах уу, хүүхдийн асуудалд ямар хариулт өгөх, хэрэв чадахгүй зүйл гарвал хэн нэгнээс асууж туслах арга хэмжээнд орно. Тэгэхээр эцэг эхчүүд өмнө нь мөн одоо би хүүхдээ хүмүүжүүлэх ямар арга хэрэглэж байв, цаашид яах ёстой гээд эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг маш тодорхой болсон. Ерөөсөө шийтгэж болохгүй, хэрэв зөрчвөл ийм шийтгэл хүлээнэ гэдгийг заагаад өгчихсөн.
Нөгөө талаас эцэг эхчүүдийг эерэг, зөв хүмүүжлийн арга хэрэглэ гэсэн мессеж давхар байгаа. Энэ бүх мэдээллийг сургалт, сурталчилгаа, сэтгэлзүйч гээд олон сувгаар бид бэлдэж байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төр болон төрийн бус байгууллагууд энэ чиглэлээр ч үүрэг хүлээсэн.
-Та түрүүн хэлсэн бидний багад хүмүүжүүлж байсан арга өөрчлөгдөж байна гэж. Гэвч одоо хэр нь хүүхдэд хааяа алганы амт үзүүлэхэд гэмгүй гэж үздэг эцэг, эхчүүд олон байна. Тэгвэл хүүхдийг зодож шийтгэсний сөрөг үр дагавар юу юм бол?
-Яагаад бөгсөн дээр нь ганц алгадаж болохгүй гэж? Одоо хэр нь эцэг, эхчүүд энэ асуултыг тавьдаг. Нэгдүгээрт, энэ асуудал Монголын ард түмэнд хэвшсэн ойлголт л доо. Би ч багадаа ээж, аавдаа бангадуулж байсан. Өнөөдөр надад муу зүйл гараагүй л байна гээд би яриад явуул явна. Гэхдээ тэр үед нийгэм өөр байсан. Тиймээс л бид сөрөг үр дагаврыг эцэг эхчүүдэд ойлгуулмаар санагдсан.
Хүүхдийг зодож гэмтээдэг, үйлдлээрээ дарамталдаг, үл хайхардаг энэ хэлбэрүүд бүгд сөрөг үр дагавартай. Олон улсын судалгаагаар батлагдчихсан байдаг. Жишээлбэл, хүчирхийлэлтэй гэр бүлд амьдардаг хүүхдийн тархины хөгжил, эрүүл харилцаатай гэр бүлд өсч буй гурван настнуудыг харьцуулахад бага наснаас нь тархинд нь гэмтэл сууж эхэлдэг байх нь. Ингээд өсвөр насандаа бие махбод, төлөвшил, эргээд нийгэмд үзүүлэх нөлөө маш их байна. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэл, дарамтад өссөн хүүхэд буруу замаар орох, гэрээсээ зугтах, томчуудыг үзэн ядах, өөртөө итгэлгүй болох сөрөг нөлөөтэй. Энэ бүх хүүхэд хамгааллын ойлголтуудыг эцэг эхчүүдэд заах ёстой. Эцэг эхчүүдэд яагаад хор уршигтайг ойлгуулчихвал, өөрсдийн одоогийн байгаа байдлаа засаж, ямар нэг алхам хийж эхэлдэг.
Хүүхдийн хүчирхийлэл гэдэг бол өөрийн эрх дарх, хүчтэй байдлаа ашиглан хүүхдийн эрхийг зөрчиж буй үйлдэл юм. Эрүүл мэндэд асар хор нөлөөтэй. Бие махбодийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн бие хөхөрч, няцрах, хугарахаас гадна сэтгэлзүйн хувьд ч гэмтдэг. Бид механик талаас нь хараад өнөөдөр нэг цохичихсон, загначихсан миний хүүхэд гэмтээгүй байна л гэдэг. Гэтэл хүүхдийн тархи, зүрхэнд юу хуралдаж байгааг мэдэхгүй.
Хүүхэд хамгааллын олон судалгааг харж, хүүхдүүдтэй ярилцаж байхад тэд ээж, аав, багш нар, томчууд биднийг ойлгодоггүй л гэдэг. Бид нөгөө талаас хүүхдээ сонсож, ойлгодог гэж бодоод байдаг. Гэтэл “чамд юу хэрэгтэй вэ” гэж асуучихаад л түүнийгээ сонсож байна гэж хэлдэг. Хүүхдэд эцэг, эх, найз нөхөд, багшаасаа нуудаг зүйлс байдаг учраас багаас нь зөв хөтлөхийн тулд үлгэрлэх хэрэгтэй.
Хүүхдийг шалдан, нүцгэн байдлаар нийгмийн сүлжээнд ихээр гаргаж байна. Хүүхдийг өхөөрдөж байгаа ч тухайн хүүхдийн халдашгүй дархан байдлыг зөрчиж байгаа юм
Монголчууд ч эрт үеэс хүүхдийн хүмүүжлийн тал дээр энэ аргыг барьж ирсэн байдаг шүү дээ. Хүүхдийн эрхийг ярьж байна гээд тэднийг хариуцлагагүй болгох гэж байгаа юм биш. Зүгээр хүүхдүүдтэй харилцаж байгаа томчуудын сөрөг харилцааг засах ёстой. Тиймээс л одоо мөрдөгдөж эхлэх хоёр хуулиар бие махбодийн хүчирхийллийг хорьчихсон. Манай улс хүүхдийн бие махбодийн хүчирхийллийг хорьсон 49 дэхь улс болж байна. Энэ бол маш том амжилт.
Эцэг эхчүүд дандаа чимээгүй суугаад байж болохгүй, зодож болохгүй. Хэрэв зодвол хуулийн хариуцлага хүлээх юм байна гээд ойлгочихлоо. Тэгвэл яах ёстой талаараа судалж, сурч эхэлнэ. Тиймээс бид өөрсдийн соёл, ёс заншилд тулгуурлаж сурган хүмүүжүүлэх хэрэгтэй. Өэлүн эх аян дайнд явсан хүмүүсийн хүүхдийг үлгэр туульс уншиж, үлгэрлэж хүмүүжүүлж байсан талаар Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг. Энэ л байхгүй юу. Бид өөрсдийн хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт аргуудаа үргэлжлүүлнэ л гэсэн үг.
-Өнөөх л хэвшсэн хааяа нэг алганы амт хүртээхэд гэмгүй гэсэн ойлголтыг тэгвэл хэрхэн өөрчлөх ёстой юм бол?
-Олон жил хэвшчихсэн эцэг эхчүүдийн ойлголт, хандлагыг засах хэцүү. Гэхдээ бид алхам, алхмаар засаж, залруулах, хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Эцэг, эхчүүд ганц л алгадсан юм чинь юу л болов гэж, аав нь ээж нь хүүдээ, охиндоо хайртай гэдэг. Гэтэл судлаачид ганц алгадалт ч хүүхдийн тархи, сэтгэлзүйд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохыг тогтоосон. Түүнийг нь хэн ч анзаардаггүй. Яагаад гэхээр тэр нь хүүхдийн биед тэр нь илэрдэггүй. Хүүхдийг гомдоож, ялгаварлаж, үл хайхарч л байдаг. Энэ нь асуудал биш юм шиг л ханддаг. Энэ ойлголтыг олон нийтийн дунд хэвшүүлэх, хандлагад өөрчлөлт оруулна гэдэг урт хугацааны ажил. Гэр бүлтэй илүү тулж ажиллах, гэр бүлийг дэмжих асуудал энэ хуулиар гарч ирж байгаа юм.
Нэгдүгээрт эцэг эхчүүд бие махбодийн шийтгэлийг хориглолоо. Тэгвэл эцэг эхчүүдэд хэн, яаж туслах юм, ямар зөвлөгөөг хэн өгөх юм гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр төрийн болон төрийн бус байгууллага хамтарч энэ тал дээр ажиллах шаардлагатай байна. Мөн хүүхдийн оролцоо ч чухал. Хүүхэд өөрөө ч бас үүрэгтэй учраас энэ хуулийн хэрэгжих явцад цаашдаа гэр бүлийг дэмжих, гэр бүлд зориулсан зөвлөгөө асар их хэрэгтэй болно. Эцэг эхчүүдэд зааж, түүнийг амьдралдаа хэрэгжүүлж байж хандлагын өөрчлөлт гарна. Хандлагын өөрчлөлт бол нөлөөллийн л ажил байгаа юм.
-Олон улсын байгууллагууд хуулийн төсөлд зөвлөгөө өгч ажилласан гэсэн. Та бүхний өгсөн зөвлөгөө юу байсан юм бол, түүнийг тусгаж чадсан болов уу?
-Тусгаж чадсан гэж үзэж байгаа. Манай байгууллагын хувьд, Хүүхэд хамгааллын мэргэжилтний хувьд сэтгэл хангалуун байна. Бидний өгсөн гол чухал санаа бол олон улсын тогтолцоо хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх стратегиар явж байна. Өөрөөр хэлбэл хүүхэд хамгааллын тогтолцоо гэж юу юм, тогтолцоог бүрдүүлж байгаа хэдэн элемент байдаг юм, салбар дундын зохицуулалт яаж явж байна гэдэгт ач холбогдол өгсөн. Монгол Улс хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлнэ. Хуулийн зорилго үүнийг бэхжүүлснээр хүүхдэд хамгаалагдсан орчин бүрдэнэ. Тэгэхээр хүүхэд хамгааллын тогтолцоонд ээлтэй хууль эрхзүйн орчин байх ёстой, үйлчилгээ сайн байх, хүүхдээс өргөдөл гомдол авдаг механизм тодорхой, түүнд ажиллаж байгаа хүний нөөц, санхүүгийн нөөц, байгууллага хоорондын уялдаа холбоо цаашлаад төр төрийн бус байгууллагын нийгмийн хариуцлага яригдаж байгаа юм.
Өнөөдөр манай Засгийн газар энэ элементүүдээ тодорхойлчихсон. Нэгдүгээрт тогтолцоог бэхжүүлэх хуультай болчихлоо. Энэ нь илүү урьдчилан сэргийлэх үйлчилгээ байх ёстой гэдгийг заагаад өгчихлөө. Хүүхэд хамгааллыг ярихдаа урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх гэсэн гурван үндсэн зүйл байдаг. Тэгэхээр бид хүүхдийг хүчирхийлэлд өртсөн хойно нь биш урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулна гэсэн үг. Урьд нь бид хүүхэд хүчирхийлэлд өртсөний дараа мэдээлэл авч, тэр мөрөөр ажиллачихаад хамгааллаа гэж ярьж байсан байж магадгүй. Одоо шинэ хоёр хуулийн үзэл санаа бол урьдчилан сэргийлэх тал дээр түлхүү анхаарсан.
Хоёрдугаарт манай өгсөн зарчмын санал бол хүүхэд хамгааллын бие махбодийн шийтгэлийг бүх түвшинд хорих ёстой гэсэн. Энэ шийдлээ олоод орчихсон. Засгийн газар ч ийм байр суурьтай байсанд баяртай байна.
Хууль хэрэгжсэнээр бид хүүхдийг хүчирхийлэлд өртсөн хойно нь биш урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулна
Гуравдугаарт бид хүүхдийн тусламжийн утас 108 үйлчилгээг тогтсон механизм болгож чадсан. 2014 оны зургадугаар сарын 1-нд Мобиком корпораци, Хүүхдийн төлөө үндэсний газар, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага хамтран санаачилж энэ төслийг хэрэгжүүлсэн. Хоёр жилийн тайлангийн хурлаа бид өнгөрсөн мягмар гарагт хийлээ. Энэ нь Монголд төдийгүй Ази, Номхон далайн бүсэд төслийн сайн жишээ, дүр зураг болж чадсан.
Хүүхдийн төлөө үндэсний газар үүрэг хүлээгч талаа буюу төрийг төлөөлж, Дэлхийн Зөн Монгол ОУБ ын статусаараа, Мобиком корпораци нийгмийн хариуцлагаа ухамсарлан энэ том үйлс бүтээсэн.
Хоёр жилийн хугацаанд 300 мянган дуудлага хүлээн авснаас 100 гаруй мянга нь хамтарсан багаар дамжин шийдвэрлэгдэж, хүүхдүүд хамгаалагдсан байна. Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 600 гаруй сургууль дээр Хүүхдийн тусламжийн утасны талаар хичээлийг багш нар нь зааж байна.
Хүүхдийн тусламжийн утас руу асуудал болсны дараа ярих юм шиг хүмүүс ойлгодог. Гэтэл эндээс зөвлөгөө мэдээлэл хүсч, хэнд ч яримааргүй байдаг асуудлаа ярьж байна гэх мэтчилэн тодорхой үр дүн гарсан байна. Цаашдаа Монгол Улс хүүхдийн тусламжийн утасны стратеги боловсруулж, нөлөөллийн ажлыг хийх гэж байна. Өнгөрсөн хугацаанд цугларсан мэдээлэл нь хүүхэд хамгааллын тал дээр маш том бааз болж байна. Үүн дээр шинжилгээ судалгаа хийж, бид ямар асуудал дээр хэрхэн анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг холбогдох байгууллагуудтай хуваалцах ёстой.
Хүүхэд тухайн утас руу ярихад тодорхой хэмжээний зориг шаарддаг. Тэр бүр хүүхдүүд хандаж чаддаггүй. Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүдэд очиж буй асуудлуудын 80 хувь нь энэ утсаар дамжиж байна. Тэгэхээр хүүхдийн тусламжийн утас өнөөдөр механизмаа тогтоочихлоо. Хүүхдээс гомдол аваад түүнийгээ цааш нь дамжуулж байна гээд бидний төлөвлөсөн зүйлс хэрэгжиж байна. Цаашдаа цахим орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах тал дээр ажиллах гэж байна.
-Хүүхэд хамгааллын тухай хуульд хариуцлагын асуудлыг ч тусгасан. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийн эрхийг зөрчвөл ямар хариуцлага хүлээх вэ?
-Хоёр хууль хэрэгжихэд багц хуулиуд бас гарч байна. Хариуцлагын тогтолцоо Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдана. Тэгэхээр энэ багц таван хууль бие биенээ нөхөөд явна гэсэн үг. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл хуулийн эсрэг гэмт хэрэг учраас Гэмт хэрэг, Зөрчил, Эрүүгийн хуулиар зохицуулагдана. Яг энэ хоёр хууль дээр байхгүй ч хариуцлагыг дээр дурдсан хуулиар хүлээлгэх юм.
-Жишээлбэл, өвлийн хүйтэнд хүүхдээрээ гуйлга гуйлгадаг эцэг эхчүүд ямар хариуцлага хүлээх вэ?
-Энэ бол гэмт хэрэг. Тиймээс үүнийг 108 руу утасдаж, байрлалыг нь мэдээлэх ёстой. Хүүхдээр гуйлга гуйлгаж байгаа эцэг эхчүүдэд хуулиар шат, шатны арга хэмжээг авна.
Хүүхдэд бие махбодийн шийтгэл, үл хайхрах, үе тэнгийнхний дарамтууд их байна
-Эцэг, эх байх эрхийг хасах тухай яригдаж байна?
-Мөн адил шат, шатны арга хэмжээ л дээ. Юу юугүй л эцэг эх байх эрхийг нь хасчихна гэж байхгүй. Эхлээд сургалтад хамруулна, дараа нь тухайн асуудлын шинж чанараас хамаарч хүүхдийн амьд явах эрх нь зөрчигдсөн бол Гэмт хэргийн тухай хууль, Эрүүгийн хуулиар шийдэгдэнэ.
-Олон улсын байгууллагууд хүүхдийн эрхийн зөрчил дээр төвлөрч ажилладаг. Манай улсад хүүхдийн ямар эрх илүүтэй зөрчигддөг юм бол?
-Хүүхдийн үндсэн дөрвөн эрхээс илүү зөрчигдөж байгаа нь хамгаалуулах, оролцох эрх. Эсэн мэнд амьдрах, нэр авах, ээж аавтай байх, хөгжлийн эрх зэрэг нь харьцангуй гайгүй. Хүүхдээ хамгаалуулах эрхийн тухайд 108-ын тайлангаас харахад бие махбодийн шийтгэл, үл хайхрах, үе тэнгийнхний дарамтууд их байна. Хүүхдүүдийн оролцоог эцэг, эхчүүд, насанд хүрэгчид тэр бүр ойлгохгүй байна. Хүүхэд оролцсоныхоо төлөө дарамтад орох нөхцөл бүрдээд байдаг. Хүүхдийн хувийн мэдээллийн нууцыг хэрхэн хамгаалдаг, хүүхдэд хэр ээлтэй байдаг юм бол гэдэг асуудал.
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар мөн тусгасан. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүүхдийн, эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр мэдээ, нийтлэл бэлтгэж байна. Энэ талаар?
-Яг үнэн. Энэ бол их чухал асуудал. Хүүхэд хамгааллын хуулийг харахад салбар, тухайн орчин дахь хамгаалал чухлаар орсон. Гэр бүл, сургууль, эрүүл мэнд, цахим орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах вэ гэдгийг зааж өгсөн. Цахим орчинд хүүхдийг хамгаалах асуудал бидэнд шинэ ойлголт болоод байна.
Хүүхдийн халдашгүй дархан байдлыг зөрчдөг, хүүхдийг ашиг шим хүртэгч байдлаар гаргаад байдаг. Хүүхэд хүчирхийлэлд өртсөн, хэцүү амьдралтай байсан байж болно. Гэхдээ түүнийг гаргахын өмнө, түүхийг бичихийн өмнө, тэр зургийг авахын өмнө хүүхдээс, эцэг эхээс зөвшөөрөл авах ёстой.
Эцэг эхчүүд хүүхдээ анхаарах цаг болсон. Бидний хариуцлагагүй, мэдлэггүй байдлаас болоод амиа хорлох асуудал газар авч байна
Хүүхдийг шалдан, нүцгэн байдлаар нийгмийн сүлжээнд ихээр гаргаж байна. Хүүхдийг өхөөрдөж байгаа ч тухайн хүүхдийн халдашгүй дархан байдлыг зөрчиж байгаа юм. Тэгэхээр цахим орчинд хүүхэд хамгаалал, өсвөр насны хүүхдийг нийгмийн сүлжээгээр хэрхэн зөв мэдээлэл авахад туслах тал дээр анхаармаар байна. Бид бүгдийг хянах боломжгүй, харин эцэг эхэд ийм боломж бий. Тиймээс эцэг эхчүүдийн боловсрол, мэдээлэл, мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй.
Хүүхэд хүүхдээ онлайн орчинд дарамталвал эцэг эхтэй нь хариуцлага тооцохоор энэ хуульд тусгасан. Тэгэхээр эргээд л ээж, аавын хариуцлага чухал байна. Хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаална гэсэн үг. Хууль хэрэгжиж эхлэхэд хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ бүхлээрээ хүүхдэд ээлтэй, тэдний эрхийг хамгаалдаг байх хэрэгтэй.
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэлтгүй, эцэг эхчүүд хүүхдийнхээ цэцэрлэг сургууль дээр очоод хүүхдийнхээ зургийг тавьж байгаа нэртэй бусад хүүхдийн зургийг оруулдаг байдал ч хууль зөрчиж байгаа хэрэг болох нь ээ?
-Яг үнэн. Ер нь хүүхдийн мэдээллийг ийм үйл ажиллагаа боллоо гээд оруулдаг. Бид өөрсдийн зургаа энийг битгий оруулаарай гэдэг хэр нь хүүхдийг бол асуудаггүй, зөвшөөрөл авдаггүй. Гэтэл хүүхэд ч томчуудтай адилхан хэрэгцээ, нууц, орон зайтай шүү дээ. Манай байгууллагын хувьд зургийг нь оруулж болох эсэх талаар зөвшөөрөл авдаг. Харин шинэ хуулиар эцэг эх, хүүхдээс зөвшөөрөл авах ёстой. Үүнийг багаас нь хэвшүүлэх хэрэгтэй.
-13-17 насны өсвөр үеийнхний 23 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох талаар бодож байсан талаар судалгаа байсан. Өсвөр насныхны дунд энэ төрлийн асуудал чухал болоод байх шиг байна. Энэ бол таны түрүүн дурдсан үл хайхрахтай холбоотой гэж бодож байна. Үл хайхрах гэж чухам юу юм бол та эцэг эхчүүдэд мэргэжлийн хүний үүднээс тайлбар өгөх байх?
-Маш энгийнээр тайлбарлавал эцэг эхчүүд хүүхдийнхээ материаллаг хэрэгцээг хангачихаад болж байна, би хүүхдэдээ анхаарал тавьж байна гэдэг. Хамгийн гол нь хүүхдэд суурь хэрэгцээнээс гадна хайрлуулах, асуудлаа хэлэх, сонсгох, хуваалцах хэрэгцээ шаардлага байдаг. Гэтэл түүнд эцэг эхчүүд анхаарал тавьдаггүй. Тэгэхээр хүүхдээ сонсдоггүй, анхаардаггүй, зоргоор нь тавьж байгааг л хэлээд байгаа юм.
Өсвөр насныхны дийлэнх нь амиа хорлох талаар бодож үзсэн байдаг. Хэцүү нөхцөлд орсон үедээ энэ талаар бодох нь элбэг. Энэ нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой. Ээж, аав дарамтлах, үл хайхрах, найз нөхөд шоглох зэрэг асуудал даамжирсаар эцсийн сонголт нь амиа хорлох болдог. Сэтгэцийн хувьд өөрчлөлт орно гэдэг оюуны хомсдол биш. Энэ хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө хэрэгтэй. Хөгжсөн орнуудад хүүхдийн амиа хорлолтын шалтгаан, түүнээс хэрхэн ангижрах, эцэг эхчүүд юуг анхаарах талаар гарын авлага хүртэл гарсан байдаг. Тэгэхээр бид өнөөдөр энэ асуудлыг нуух биш ил гаргаж ярих цаг болсон. Өнөөдөр есөн настай хүүхэд амиа хорлочихсон байна. Тоглож наадах насан дээрээ байгаа тэр хүүхэд хаанаас үүнийг мэдэв, яаж амиа хорлов. Асуудал байгаа биз. Хүүхдийн амьдрал хэцүүгээс ч болж байна, энгийн сайхан амьдралтай айлын хүүхэд ч ийм асуудалд орж байна. Тэгэхээр хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө хэрэгтэй байна.
Монгол улс үнэхээр сайхан хуультай болчихлоо. Бүтэц байна. Маш олон төр, төрийн бус байгууллагууд байна. Өөр юу дутагдаж байна гэхээр эцэг эх, хүүхдүүдийг чадваржуулах ёстой
Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас Улаанбаатар хотын хэд хэдэн сургуульд сэтгэлзүйч ажиллуулсан. Тэгэхэд маш олон хүүхэд зөвлөгөө авч, нууц мэдээллүүд илэрсэн, маш олон хүүхдийн амийг аварсан. Эцэг эхчүүд хүүхдийг сонсож чаддаггүй. Нэг л их завгүй хүмүүс байдаг. Гэтэл мэргэжлийн түвшинд сонсох шаардлага байна. Хөгжсөн орнуудад эцэг эхчүүд хүүхдээ анхаараад ажлаа боддог бол манайд ажлаа эхлээд анхаарч, дараа нь хүүхдээ гэж байна. Энэ нь л хүүхдийн амиа хорлох асуудлын шалтгаан болж байна гэж би хэлнэ.
Хүүхдийн насны онцлог дээр янз бүрийн асуудал үүснэ. Бие махбодь болон оюун санаанд өөрчлөлт ордог гэдгийг тэр бүр эцэг эхчүүд мэддэггүй. Шилжилтийн насандаа хүүхэд огцом ууртай, уйланхай болдог гэх мэтчилэн өөрчлөлт ордог. Гэтэл эцэг эхчүүд буруу тийш нь эргүүлж, чи хэнтэй нийлээд яагаад ингээд байна гэдэг. Физиологийн өөрчлөлтийг дагаад оюун санаанд нь өөрчлөлт орж байгаа шүү дээ. Яагаад шилжилт гээд нэрлэчихсэн юм бол гэж бодох хэрэгтэй. Энэ үед л хүүхдийг зөв залах нь чухал.
Эцэг эхчүүд хүүхдээ анхаарах цаг болсон. Бидний хариуцлагагүй, мэдлэггүй байдлаас болоод амиа хорлох асуудал газар авч байна. Сүүлийн гурван сард л гэхэд би таван жишээн дээр ажиллаж байна. Хүүхдийн тусламжийн утасныхан ч ярьдаг. Олон хүүхдийг амиа хорлохоос аварсан. Би яг амиа хорломоор байна гээд залгаж байгаа хүүхдүүд олон байна.
Монгол улс үнэхээр сайхан хуультай болчихлоо. Бүтэц байна. Маш олон төр, төрийн бус байгууллагууд байна. Өөр юу дутагдаж байна гэхээр эцэг эх, хүүхдүүдийг чадваржуулах ёстой. Хүүхдүүд ч мэдээлэлтэй байх хэрэгтэй. хүүхдийг найз шигээ хандвал хүүхэд баярлаад л хүрээд ирдэг. Хууль хэрэгжсэнээр тодорхой хэмжээний үр дүн гарах байх гэж бодож байна.
-Эцэг эхчүүд асуудлын араас нь хөөсөн байдалтай байна. Асуудал гарсны дараа “би ингэх ёстой байж” гэж ухаарах нь элбэг.
-Залуу эцэг эхчүүдэд зориулсан бүлэг байх хэрэгтэй байна. Хүүхдийн насны онцлогоос хамаараад эцэг эхчүүдэд өгөх мэдээлэл өөр байх хэрэгтэй байгаа юм. Төрөлжүүлэхгүй бол нэг мэдээллээ 18-тай хүүхэдтэй эцэг эхэд ч зааж байна, нэг настай хүүхдэд ч зааж байна. Тэгэхээр энэ тал дээр боловсролын асуудлыг анхаарах хэрэгтэй.
Хууль хэрэгжих явцад гарч буй зүйлсийг боловсролын системээр дамжуулан хүргэх боломжтой. Хүүхдийг амралтын үеэр нь сургуулиас гаднах үйл ажиллагаагаар дамжуулж энэ төрлийн мэдээллийг өгч байвал зүгээр гэж боддог. Ангийн багшид долоо хоногт хоёр цаг байдаг. Мэдээлэл түгээхэд салбар хоорондын үйл ажиллагаа чухал байна.
Хүүхдийн насны онцлогоос хамаараад эцэг эхчүүдэд өгөх мэдээлэл өөр байх хэрэгтэй байна
Хүүхэд хамгаалал Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын маш чухал стратегийн нэг байсаар ирсэн, цаашид ч байна. Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох уриатайгаар төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээр болж байна. Энэ бол маш чухал. Шинэ хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газарт хэрэгцээтэй дэмжлэгийг бусад олон улсын байгууллагатай хамтарч өгөхөд бэлэн байна. Хоёр хуулийг батлуулахад Дэлхийн Зөн Монголын оролцоог дурдахгүй байх аргагүй. Хуулийн төслийг өргөн барихаас өмнө бид өнөөдөр Монгол Улсад хүүхэд хамгааллын асуудал юу байна, болж байгаа зүйл хаана байна, сайжруулах зүйлс хаана байгааг зураглаж гаргасан. Түүн дээр хүүхэд хамгааллын бүхий л тайлан гарсан. Тиймээс хүүхдийн чиглэлээр ажиллаж буй хүн бүрийн гарын авлага болно гэж бодож байна. Шинээр хэрэгжих хуулиудыг хөрсөнд бууж хэрэгжих боломжтой хууль боллоо гэж харж байна.