БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газар, Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль хамтран ажиллахаар болов.
Талууд Цахилгаан соронзонгийн лабораторид шаардлагатай, 36 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ.
Гэрээ байгуулах ёслолд МУИС-аас ХШУИС-ийн захирал проф Н.Баатарбилэг, ХШУИС-ийн багш проф Б.Ганбат (ТИКА)-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газрыг төлөөлж хөтөлбөр зохицуулагч Вейсэл Чифтжи нарын төлөөлөгчид оролцжээ.
Гэрээ ёсоор 15 төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх бөгөөд оюутнууд бие даан суралцах, судалгаа шинжилгээ хийх лабораторын орчин сайжрах юм.