Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг. Нэг агшинг аргамжиж, нэг агшинг түүх болгон үлдээх чадвартай хүмүүс бол гэрэл зурагчид. Монголын спортын гэрэл зургийн төрлийн түүхийг “бичилцэж” буй нэгэн залуу гэрэл зурагчинг Хобби буландаа урьж ярилцлаа. Түүнийг Д.Батболд гэдэг бөгөөд 2008 оноос гэрэл зурагт дурлах болжээ. Тэрээр дунд сургуульд байхын л хальсны аппараттай нөхөрлөсөн гэдэг.
-Таны ах ОУХМ Д.Болдбаатар авто спортын олимп гэгддэг “Дакар ралли”-д гурван удаа оролцож байсан. Аав чинь автомашины механикч, зөвлөх инженер Дамдинхорлоо гэж хүн бий гэж сонсож байсан. Спортын гэрэл зурагчин болоход энэ хоёр хүний нөлөө их байсан байх.
-Манай аав залуудаа мотоцикл унадаг байсан. Аав маань бас зураг авах хоббитой байсан болохоор манай гэрт дээр үеийн хальсны аппаратууд их байдаг байв. Манай ах уралдаж эхэлснээс хойш ахынхаа зургийг нь авч, бичлэгийг нь хийж эхэлсэн. Тэгээд авто, мото спортын чиглэлээр зураг авах хоббитой болж, энэ салбарт эргэлт буцалтгүй орсон доо.
-Таныг авто, мото спортын гэрэл зургуудыг чанарын өндөр түвшинд авдаг цөөн хэдэн зурагчдын нэг гэж хэлэхэд хилсдэхгүй байх.
-Баярлалаа. Гэхдээ би энэ чиглэлийн мэргэжлийн гэрэл зурагчин гэж боддоггүй. Би суралцсаар байна. Миний үлгэр дуурайл авдаг мундаг гэрэл зурагчид зөндөө бий. Тухайлбал Студи-3-ийн Ууганаа, ProPhoto-гийн Баку гэж мэргэжлийн гэрэл зурагчид бий.
Сүүлийн үед би макро зураг авах сонирхолтой болоод байгаа. Хүн болгонд өдөр тутам харагддаг ч тэр бүр анзаарагддаггүй жижиг зүйлсийг нээн харуулдагаараа онцлогтой юм болов уу. Гэхдээ ерөнхийдөө дуртай, байнга авдаг төрөл нь гэвэл мото спортын гэрэл зураг.
-Мото спортын гэрэл зургийг бусад төрөлтэй харьцуулахад хүнд юм шиг санагддаг. Автомашин, мотоцикл байнга хөдөлгөөнтэй, уралдаж байдаг. Ийм ийм үед гэрэл зураг авна гэдэг их ур чадвар, техник шаарддаг.
Ямар ч зургийг эгзэгтэй агшныг нь олж дарахгүй бол муу зураг гарна. Спорт зурган дээр нэг онцлог нь байнга хөдөлгөөнтэй байдаг учир зурагчнаас мэдрэмж их шаардана. Автомашин, мотоцикл тухайн замаар нэг л удаа явж өнгөрдөг болохоор ганц чанартай зураг дарах хэрэгтэй. Нэг секунд алдахад л зураг өөр гарна. Хааяа аппаратын цэнэг дуусахыг анзаараагүйгээс болоод агшин алдах тохиолдол бий. Агшин алдах хамгийн харамсалтай шүү. Уралдааны зураг дахин хэзээ ч давтагдахгүй шүү дээ.
-Спортын гэрэл зураг авах чиглэлээр “номын дуу” сонссон уу? Эсвэл өөрөө бие даагаад сурсан уу?
-Миний хувьд гэрэл зурагчдад зориулсан тийм тусгай сургууль соёлд сурч байгаагүй. Ерөнхийдөө интернэтээр гадны томоохон гэрэл зурагчдын хичээлээс л суралцдаг. Анх мэдэхгүй, чадахгүй зүйл зөндөө байсан. Гэхдээ шантралгүй бие даагаад хичээгээд суралцсаар байна даа.
-Хэзээ анх мэргэжлийн аппараттай болж байв?
-2008 онд анхны мэргэжлийн аппаратаа авч байсан. Түүний өмнө хальсны аппарат хэрэглэдэг байсан.
-Аппаратны чанар гэрэл зураг авахад хэр нөлөөлдөг вэ?
-Зурагчин хүн аппаратаа голох биш тухайн аппаратаараа зургаа авч сурах хэрэгтэй. Мэргэжлийн ур чадвартай болсны дараа аппаратаа сайжруулах талаар бодож хэрэгтэй. Манайд бол хамгийн сүүлд юу гарсан түүнийг л авах гэдэг болж. Аппарат ухаалаг, амар хялбар болох тусам хүнээс ур чадвар их шаарддаг. Тухайн аппаратаа бүрэн эзэмшиж байж л зохиомж сайтай зураг дарахгүй л бол мянга сайн аппараттай байсны хэрэггүй.
-Одоо ямар аппарат хэрэглэж байгаа вэ? Аппаратаа хэр хугацаанд сольдог вэ?
-Одоо Canon маркийн 7D гэсэн мэргэжлийн аппарат хэрэглэж байна. Аппаратын эдэлгээ хувь хүнээс л шалтгаална. 2008 онд авсан мэргэжлийн аппарат маань саяхан л эвдэрсэн. Аппаратын маань хөшиг нь эвдэрсэн байсан. Аппаратаараа нийт 170 мянган зураг авсан шүү. Тэгээд шинэ аппарат авсан юм.
-Аливаа уралдаан тэмцээний үед хэдэн аппараттай явдаг вэ?
-Спорт зурган дээр бол хоёр аппараттай явахгүй бол агшин алдах гээд байдаг юм. Нэг нь ойрын линзтэй, нөгөөдөх нь zoom хийдэг линзтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ойрын зургаа авчихаад линзээ солино гэвэл аппарат тоос шороонд дарагдаад аюултай.
-Манайд автомашин, мотоциклын уралдаанууд хэр олон зохион байгуулагддаг вэ?
-Сүүлийн үед спортын энэ төрөл манайд хөгжиж байна. Өвөл УАЗ-69 машины уралдаан болдог. Зун мотоциклын уралдаанууд их болно.
-Ирээдүйд явахаар төлөвлөсөн уралдаан тэмцээн бий юу?
-Ирэх жил Абу-Дабид болох раллигийн холын зайн уралдаанд очиж зураг авах төлөвлөгөөтэй байна.
-Гэрэл зураг зардаг онлайн сайт нээх гэж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй яривал?
-Pixel.mn гэсэн гэрэл зургийн төрөлжсөн сайт нээхээр төлөвлөж байна. Гэрэл зурагчид бид ямар ч хамаагүй арга хэмжээ, уралдаан тэмцээний үеэр нүдэнд туссан гоё агшныг гэрэл зургийн хальснаа буулган авдаг. Зөвхөн спорт биш байгаль, ан амьтан, хүмүүс зэрэг бүх төрлийн зураг төвлөрсөн сайт байх юм. Түүнчлэн янз бүрийн төрөл, жанраар зураг авдаг гэрэл зурагчид зургаа оруулж болно. Ингэхээр хүмүүс өөрт таалагдсан зургаа худалдаан авах боломжтой. Мөн өөрийнхөө, найз нөхдийнхөө зургийг хүртэл эндээс олохыг үгүйсгэхгүй шүү дээ.
-Гүүглээр гадаад хүмүүс Монголын авто-мото спортын тамирчид, Монголын байгаль, гэр гэдэг ч юм уу үгээр хайлт хийхэд гарч ирдэг зурагнууд нь ихэнх нь олон давтагдсан, чанар муутай харагддаг. Ер нь гэрэл зургийг бид яаж шинэлэг, давуу байдалтайгаар гаднынханд хүргэх ёстой юм бол?
-Манайд хүний оюуны хөдөлмөрийн үнэлдэггүй. Тухайн зурагнаас бүтээлийг нь худалдаж авах аль эсвэл ямар нэгэн яманд ашиглахдаа албан ёсны зөвшөөрлийг нь авна гэсэн ойлголт байхгүй. Тийм болохоор гэрэл зурагчид онлайн орчинд зурагнуудаа тавьдаггүй байх гэж боддог.
-Таны хувьд дэлхийн болон Монголын нэртэй гэрэл зурагчдын туршлагаас гэрэл зураг авахдаа хэр тусгадаг вэ?
-Мэдээж, би бусад гэрэл зурагчдаас суралцдаг. Ер нь гэрэл зурагчин хүн гадаад, дотоодын мэргэжлийн гэрэл зурагчдаас байнга суралцаж байх ёстой. Тиймээс миний хувьд сурсан зүйлээ ажил амьдралдаа хэрэгжүүлж явдаг.
-Энэ төрлийн гэрэл зураг эхлэн сурагчдад зөвлөгөө өгвөл?
-Спорт зураг авах гэж байгаа хүмүүс гаднын мундаг гэрэл зурагчдаас суралц. Нэмэлт хэрэгсэл авахаас гадна, шантралгүй оролд гэж хэлмээр байна. Эхэн үед бол харснаа л авах хэрэгтэй. Тэгж байж дадлагажиж дөртэй болно. Спорт зурган дээр аппарат гологддог. Доор хаяж секундэд зургаа, долоогоос дээш кадр авдаг аппараттай байх гэж хэлмээр байна.
Д.Батболдын зурагнуудаас сонирхуулж байна.