“Их 7”-ийн уулзалтад оролцохоор Японд хүрэлцэн ирээд байгаа Төв банкны тэргүүн, Сангийн сайд нар эдийн засгийн өсөлтийн бодлого дээр харилцан адилгүй байр суурьтай байна. Уулзалтыг даргалагч Японы эрх баригчдын Засгийн газрын оролцоог нэмэгдүүлэх бодлогыг Канадын удирдлага дэмжжээ.
Гэхдээ нөгөө талаас Германы Сангийн сайд Вольфганг Шойбле төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэхээс татгалзаж байна. Гурав хоног үргэлжлэх уулзалтын эхний өдрийн мэтгэлцээний дараа Японы Сангийн сайд Таро Асо олон улсын эдийн засгийн тогтворгүй байдлыг анхааруулж "Тогтвортой байдлыг хангах ажлын тэргүүн эгнээнд “Их 7” алхах ёстой" гэж байсан юм.
Японы хувьд Засгийн газрын өр нь нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж чадахгүй байгаа нь томоохон бэрхшээл болсон байна. Энэ санхүүгийн жилд түүхэн дээд хэмжээ болох 96.7 их наяд иенийг төсөвлөсний дээр газар хөдлөлтөд өртсөн өмнөд нутгийн сэргээн босголтод 778 тэрбум иен зарцуулах болсон юм.
Үүнтэй холбоотойгоор Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх саруудад төсвийн зардлыг нэмэх шийдвэр гаргах хүлээлттэй байна. Канадын удирдлага ч мөн адил дэлхийн эдийн засгийг сэргээхийн төлөө төсвийн зарцуулалтыг нэмэх бодлогыг дэмжиж байгаа аж. Гэхдээ тус улсын Ерөнхий сайд "Их 7 бусад орнуудыг ижил бодлого баримтлахад уриалахгүй. Учир нь улс орнуудын дотоод эдийн засгийн нөхцөл харилцан адилгүй" гэж байсан юм.
Б.Дашням