“Ulaanbaatar book fair” олон улсын номын баяр Чингис хааны нэрэмжит талбайд өчигдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна.
19 дэх удаагийн номын баярт 300 гаруй зохиолч, уран бүтээлчид оролцож байна.
Мөн энэ үеэр олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном ярья, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээнүүд болж зарим хэвлэлийн байгууллага номоо 20-50 хувийн хямдралтай худалдаалж байгаа аж.
Олон улсын номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож байна.