1991 онд анх зохиогдож байсан “Цагдаа” тэмцээн, Цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан энэ жил зохион байгуулагдлаа. 2006 оноос хойш тасраад байсан тэмцээн ийнхүү дахин зохиогдсон аж.
Баасан гаригт тэмцээний хоёрдугаар шат буюу Буухиа тэмцээн болж өнгөрсөн юм. Энэ жилийн тэмцээнд 51 баг, 102 тамирчин оролцож хурд хүчээ сорьсон бөгөөд хэдий олон жил завсарласан ч гэсэн тамирчдын ур чадвар хангалттай сайн байгаа талаар зохион байгуулагчид хэлэв.
Хамгийн анхны “Цагдаа” тэмцээний аварга болж байсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Т.Нямсайхан “Эргүүл хамгаалалтын 801 дүгээр хорооны алба хаагчдыг төлөөлөн оролцож, анхны аварга болж байлаа. Тухайн үед Б.Пүрэв генерал бидэнд “Цагдаа тэмцээнд оролцогчид Онгоц нисгэхээс бусдыг нь чаддаг байх ёстой” гэж хэлж байсан юм. Үнэхээр энэ тэмцээнд оролцогчид бүх талаараа мэргэшсэн байх ёстой” гэсэн юм.
“Цагдаа тэмцээн”-д оролцогчид үнэхээр бие бялдрын өв тэгш хөгжилтэй, хууль эрхзүйн мэдлэг өндөр, галт зэвсэг бүрэн эзэмшсэн, машин техник уран жолооддог байх ёстой аж. Гурван үе шаттай энэхүү тэмцээний хүрээнд “Автомашин, ур чадварын тэмцээн”, “Буухиа тэмцээн”, “Байлдааны самбо” гэсэн төрлүүдээр аваргуудаа шалгаруулжээ.
Буухиа тэмцээний хувьд тамирчид нийт 5000 метр замыг туулах бөгөөд энэ хугацаандаа Бай буудах, хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөх, дүүжин гүүрээр явах, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг нийт 12 даалгаврыг гүйцэтгэх ёстой.
Даалгаврыг гүйцэтгэж байхдаа алдаа гаргах эсвэл хугацаа алдсан тохиолдолд торгууль тавих бөгөөд нэмэлтээр 50 метр зайг туулдаг аж.