“Их 7”-ийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын уулзалтын үеэр АНУ, Японы тал валютын ханшийн бодлоготой холбоотой хүчтэй маргаан өрнүүллээ. Талууд олон улсын хэмжээнд эдийн засагт эрсдэл учирсныг хүлээн зөвшөөрсөн боловч энэ асуудлыг нэгдсэн стратегиар шийдвэрлэх сонирхолгүй байна гэж ажиглагчид онцолжээ.
Уулзалтын үеэр АНУ-ын тал Японыг валютын зах зээлд хэт их интервенц хийж байгааг шүүмжилж, анхааруулсан юм. Мөн иенийн ханш чангарахаас сэргийлэн хэрэгжүүлж байгаа энэ алхмыг нь зөвтгөх аргагүй гэж дүгнэсэн байна. Харин Японы тал валютын интервенцээ үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн хувьд дахин иенийн интервенц хийж магадгүй байгаа ч ойрын хугацаанд ийм алхам хийхгүй гэж шинжээчид таамаглаж байна. "Иенийн ханш чангарахаас сэргийлсэн Япон улсын энэхүү бодлого нь худалдааны түнш орнуудынх нь өрсөлдөх чадварыг сулруулах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна" гэж HSBC банкнаас дүгнэжээ.
Иенийн ханш энэ онд ам.долларын эсрэг 9 хувиар чангараад байгаа бөгөөд удахгүй АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ нэмж магадгүй байгаа нь Японы экспортлогчдын дарамтыг хөнгөлж магадгүй гэж үзэж байна. Түүнчлэн АНУ-ын Сангийн сайд Жак Лью "Их 7-ийн орнууд бие биетэйгээ өрсөлдөн валютын ханшаа сулруулахаас татгалзахаас гадна харилцаа холбоогоо бэхжүүлэх нь чухал" гэж мэдэгдсэн юм.
Үүнээс гадна BREXIT энэ удаагийн“Их 7”-ийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын уулзалтын анхаарал татсан сэдвийн нэг байлаа. Японы Төв банкны тэргүүн Харухико Курода "Их Британи Европын Холбоог орхих шийдвэр гаргавал энэ нь дэлхийн эдийн засагт хамгийн ноцтой эрсдэл учруулна" гэж дүгнэсэн байна.
Түүнчлэн тэрбээр “Энэ нь Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэх шийдвэр гаргах, БНХАУ-ын эдийн засагт гарч байгаа бүтцийн өөрчлөлт зэрэгтэй харьцуулахад илүү эрсдэлтэй” гэж дүгнэжээ. Бусад орнуудын хувьд ч үүнтэй санал нэг байгаа аж. Тухайлбал Германы Сангийн сайд мөн үүнийг онцолсон байна.
Т.Элиса