Зангилаа... Мушгирч, ээдэрсэн биш. Харин салаа замын уулзвар, зангидаж буй зурвас, зөрлөг. Түүхийн шарласан хуудсыг ухрааж, өдгөөгөөс 300 жилийн өмнөхийг сөхье. Энэ буйдхан нутаг түмэн газрын зангилаа байсан гэлцдэг. Өрнөөс Дорно чиглэсэн их жингийн зөрлөг. Хоёр тивийг хэрсэн салаа замын уулзвар байжээ.
Алтанбулаг чөлөөт бүсэд 14000 ам метр талбай бүхий худалдаа, үйлчилгээний төв барина
Тэгвэл одоо ч зангилаа хэвээр хэдэн зууныг элээж байна. Яг энэ цэг дээр гурван улсын нутаг зэрэгцдэг. Эндээс нэг километр алхахад л өөр орны 20 сая хүнтэй учирна. Бас Орхон Сэлэнгийн бэлчир нутаг тул үржил, шимт хөрстэй. Өтгөн ой, байгалийн үзэсгэлэнтэй. Газар нутгийн ийм нэгэн давтагдашгүй тогтоц, худалдааны онцгой давхцал Монгол орны хойд хил Сэлэнгэ аймгийн Алтанбулагт заяасан аж.
Эл тохиолыг олж харсан Монгол Улсын Засгийн газар энэ нутгийн 500 га газрыг Чөлөөт бүс болгожээ. Монгол Улс Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур гэсэн чөлөөт бүсийн эрх зүйн орчныг 2002 онд бүрдүүлсэн. Бас хуультай болгоод орхих бус, улсын төсвөөс чамгүй хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт өрнүүлж буй.
Хэдийгээр Чөлөөт бүсийн тухай яриа өрнөөд 10 гаруй жил болж буй ч бүрэн биеллээ олоогүйг зарим улстөрч, бизнес эрхлэгч шүүмжилдэг. Гэхдээ хил дагасан буйдхан сууринг чөлөөт бүс болгох ажил хэвийн бөгөөд тогтвортой үргэлжилж байна. Хэрэв чөлөөт бүстэй болчихвол Монгол Улс газар нутгийн онцгой давхцлаасаа орлого олох боломжтой.
АЛТАНБУЛАГИЙН АЛТАН БОЛОМЖ
Нийтлэлийн эхэнд өгүүлсэнчлэн Алтанбулаг бол хоёр тив, гурван улсын зангилаа. Гурван улсын уртраг, өргөрөг яг энэ цэгт үелзэж байдаг. Тэр ч утгаараа Дорноос, Өрнийг чиглэсэн их урсгалын дамжин өнгөрөх цэг нь байх боломжтой. Олон улсын байгууллагуудын тооцоогоор дөрвөн жилийн дараа Азиас Европыг чиглэх ачаа тээвэр 100 сая тоннд хүрнэ. Энэ урсгалыг дөт бөгөөд богино хугацаанд тээвэрлэх нь чухал байгаа. Тэгвэл Цайны замын зангилаа энэ зөрлөг хамгийн дөт замд тооцогдож байна.
Тодруулбал, Бээжингээс Германы Хамбург хүртэл, Евразийг эмжин далайгаар тээвэр хийхэд 720 цаг зарцуулдаг байна. Энэ чиглэлд Алтанбулагаар дайрч, эх газраар тээвэрлэхэд хоёр дахин богино хугацаа зарцуулна гэсэн тооцоо гарчээ. Энэ мэт олон хэмнэлттэй тооцоонд тулгуурлан Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор байгуулахаар Монгол Улсын Төрийн тэргүүн идэвхтэй хэлэлцэж байгаа.
Талын зам, Торгоны зам, Эдийн засгийн коридор хэмээн гурван улсын гурван өөрөөр нэрлэсэн (угтаа бол нэг зам) санаачилгын төлөвлөгөөг Монгол, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүд энэ зун батлах хүлээлт бизнес эрхлэгчдийн дунд хэдийнээ үүсчээ. Тив дамнасан тээврийн энэхүү төсөлд Монгол Улс нэгдсэнээр нутаг дэвсгэрээрээ дамжин өнгөрүүлсний төлбөрийг аваад суух боломжтой. Өөрөөр хэлбэл, Алтанбулагийн ашиг олох алтан боломж нь транзит тээвэр.
ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ТЭТГЭХ ХУДАЛДАА
Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү Алтанбулагт мах, арьс шир, ноос ноолуур зэрэг хөнгөн үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Үүнийг ч хойд хөршийн хэрэглэгчид батлав. ОХУ-ын Буриад Улсын Ардын Хурлын дарга Доржиев Ц.Э Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбаттай уулзах үеэрээ мах худалдан авах сонирхлоо дахин уламжиллаа.
Харин сайд хариуд нь хоёр тал тэр дундаа Хойд хөршөөс татвар, тарифаа хөнгөвчлөхийг хүсээд амжжээ. Манай үйлдвэрлэгчид ОХУ руу экспорт хийхэд гаалийн албан татвар, НӨАТ нийлээд 40 хувийн татвар төлдөг. “Манай бүтээгдэхүүнийг хойд хөршийн бизнес эрхлэгчид ихээхэн сонирхдог. Гэвч худалдаа хийхэд өндөр татвар, Москвагаас ирдэг тусгай зөвшөөрөл дарамт болдог” гэж “Хүнс комплекс”-ийн гүйцэтгэх захирал Д.Оюунтуяа учирлаж байв.
Тэгвэл БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Бизнесийн ерөнхий зөвлөлийн холбооны тэргүүн Лиу Батээр монгол малын махыг экологийн цэвэр бүтээгдэхүүн болохыг тэмдэглээд Монгол Улс махаа түүхийгээр нь экспортлох бус, үнэ шингэсэн бүтээгдэхүүн болгох. Тухайлбал, 10000 тонн түүхий махны үнээр 1000 тонн боловсруулсан мах худалдах нь зүйтэй гэж үзэж байна.
Алтанбулаг чөлөөт бүс худалдаа, бизнест бэлэн болжээ
Малын махнаас гадна ноос ноолууран бүтээгдэхүүний худалдааг тэлэхэд чөлөөт бүс чухал аж. Ар, өвөр Монголд ноолууран бүтээгдэхүүний хоёр үйлдвэр бий. Ар Монголын “Говь”, Өвөрмонголын “Ордос” үйлдвэр хоёулаа 1981 онд байгуулагдсан. 35 насны босгыг алхаж буй хоёр үйлдвэр хоорондоо дэндүү зөрүүтэй.
“Ордос” компани өдгөө “Говь”-оос 40 дахин олон орлого олдог. Бас тав дахин их ажлын байртай. Тэгвэл Өвөр Монголын энэ компани нийт борлуулалтынхаа тал буюу 700 сая ам.долларыг зөвхөн Хятадын зах зээлээс олдог. Аварга зах зээлийн ач тус гэдэг нь энэ.
Ингэж томрох, тэлэх боломжийг тухайн бизнест олгодог байх нь. Говь” компанийн тэргүүн дэд захирал Д.Наранбаатарын хэлснээр манай арьс шир, ноос, ноолуурын салбар жилд гурван тэрбум ам.долларын орлого олох боломжтой. Энэ бодит боломжоо бүрэн ашиглахад аварга зах зээл рүү алхах нь чухал аж. Үүний тулд чөлөөт бүсийн чөдрийг тайлах нь манай аж үйлдвэрийн хөгжлийн чигийг заах нь.
Чөлөөт бүс бол худалдааг тэлэх нэг гарц. Тиймээс чөлөөт бүсийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өсчээ. Дэлхийн банк болон Дэлхийн чөлөөт бүсийн холбооны тайланд дурдсанаар дэлхий дахинд 3500 гаруй чөлөөт бүс бий. Сүүлийн 40 жилд чөлөөт бүстэй орны тоо бараг тав дахин өсчээ. Эдгээр чөлөөт бүс нь жилд нийт 700 тэрбум ам.долларын худалдаа хийж, 70 сая хүнийг ажлын байраар хангадаг. Монгол Улс гурван чөлөөт бүс байгуулж, нэмээд хоёр бүсийн үзэл баримтлалыг нь батлаад буй.
Дэлхийн хамгийн амжилттай эх газрын чөлөөт бүсэд Хятад, Казахстаны “Хоргос” тооцогдож байна. Алтанбулагтай бараг нас чацуу энэ бүсээр жилд дөрвөн сая хүн зорчиж, 250 мянган тоннын, нэг тэрбум ам.долларын худалдаа хийдэг байна. “Хоргос”-оос худалдан авсан 8000 юань буюу 2.4 сая төгрөгийн бараа гаалиар оруулахад татваргүй нэвтрүүлдэг. Энэ Хоргос тийш чиглэх худалдаачдын жимийг тодруулдаг.
Хоргос бол хил дамнасан бүс. Чөлөөт бүс богино хугацаанд ашиг өгдгийн баталгаа нь энэ. Яг ийм бүсийг Монгол, БНХАУ Замын- Үүд -Эрээний чиглэлд байгуулахаар хамтын ажиллагааны ерөнхий төлөвлөгөө гаргаад буй. Бас ОХУ-аас Алтанбулаг-Хиагтад хил дамнасан бүс байгуулах сонирхолтойгоо илэрхийлжээ. Аж үйлдвэрийн яамнаас энэ чиглэлээр судалж байгаа аж.
Манай хоёр хөрш өндөр татвартай. Энэ нь ОХУ, Хятадын зах зээлд гарахад гол тушаа болдог. Тэгвэл чөлөөт бүсээр дамжуулан, татвар тарифыг хөнгөлөх нь чухал байгааг энэ сарын 21, 22-нд болсон Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулганы үеэр баялаг бүтээгчид хэлж байлаа. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг бүсэд болсон чуулгантай зэрэгцэн бизнес эрхлэгчдийн үзэсгэлэнг зохион байгуулсан юм.
Хэдийгээр Монгол Улсад чөлөөт бүс бүрэн утгаараа ажиллаагүй ч эрх зүйн орчин бүрдсэн. Чөлөөт бүсийн тухай хууль бизнест таатай, либериал хууль болсныг Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн дарга Ч.Амарбаатар тодотгов. Бас Аж үйлдвэрийн яамны Чөлөөт бүсийн хөгжил, үйлдвэрийн паркийн хэлтсийн дарга Т.Чимэгсанаа “Чөлөөт бүсэд газрын болон эд хөрөнгийн зэрэг олон татвараас чөлөөлөгдөнө” гэж ярьсан. Тэгэхээр бизнест ээлтэй орчин бүрджээ.
Амьдрах орчны тухайд ч таатай мэдээ дуулдав. Алтанбулаг чөлөөт бүсийн дэд бүтцийн ажил шувтрах дөхснийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат мэдэгдсэн. Тус бүсэд улсын төсвөөс 22, хувийн хэвшлээс таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Энэ хүрээнд бүсийн дэд бүтцийг бүтээн босгож байна. Зам, дэд бүтэц, дулаан, цэвэр ус,цахилгаан хангамжийг шийдсэн.
Өдгөө бохирын шугамыг Сэлэнгэ аймгийн цэвэрлэх байгууламжтай холбох ажил бараг шувтраад буй. Холбож дуусахад гурван километр үлджээ. Бас БНХАУ-ын ӨМӨЗО-ны 8.33 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 14000 ам метр талбай бүхий худалдаа, үйлчилгээний төв байгуулах гэж байна. Шавыг нь тавиад удаагүй байгаа энэ төсөл гурван үе шаттай хэрэгжиж, 2018 он гэхэд бүрэн ашиглалтад орох товтой.
Ийнхүү Алтанбулагт бүтээн байгуулалт өрнөж, бизнест бэлэн болж байна. Алтанбулагийг урагш ахиулахад бодлогын дэмжлэг цаашид ч үзүүлэхээ Монгол Улсын Засгийн газраас мэдэгдлээ.
Одоо гагцхүү хувийн хэвшлийн идэвх, итгэлцэл, хөрөнгө оруулалт үгүйлэгдэж байгааг албаныхан хэлж байна. Нэгэн цагт хөгшин тивийнхэнд аагтай, анхилуун, амтат цайг танилцуулж байсан энэ зангилаа цэг орчин цагт биднийг хоёр хөрш, тэр дундаа хойд хөрштэйгээ агшиж буй худалдаагаа тэлэх, зангилаагаа тайлахад чухал үүрэг гүйцэтгэх нь.
Г.Байгал