Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Мэдээллийн технологийн даамал нь Мэдээллийн технологийн төвийн сургалтад заавал хамрагдан суралцаж, сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглах эрхийн гэрчилгээ авсан байна” гэж заажээ. Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс орон нутагт санал авах байранд сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагааг явуулах, техник, хэрэгслийн хэвийн ажиллагааг хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн даамлуудыг сургасан байна.
Үнэмлэх, гэрчилгээ олгох сургалтыг орон нутагт энэ сарын 9-ны өдрөөс 23-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
Сургалтад 21 аймгийн 2030 орчим мэдээллийн технологийн даамлыг хамруулж, энэ оны УИХ, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд ажиллах үнэмлэх, гэрчилгээгээ гардан авлаа.