Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт өчигдөр албан бичиг хүргүүлжээ.
Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлүүлэх саналаа УИХ-д ойрын хугацаанд өргөн мэдүүлэх талаар албан бичигт дурджээ.
Албан бичигт "2012 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр хамгийн олон суудал авсан Ардчилсан нам нь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, Иргэний ногоон зориг намтай хамтран Засгийн газрыг байгуулсан. Улс төрийн үйл явдал өрнөж УИХ-ын ээлжит сонгууль болоход 40-өөд хоног үлдээд байгаа энэ цаг үед хамтарч Засгийн газар байгуулсан нам эвслээс МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл татан буугдаж эвслийн нэг субьект МҮАН 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцохоор шийдвэрлээд байна.
Харин МАХН-ын хувьд УИХ-ын 2016 оны сонгуульд бие даан оролцохоор шийдвэрлэсэн тул улс төрийн соёл, дэлхий нийтэд баримталдаг нийтлэг жишгийн харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Шадар сайд Цэрэндашийн Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд Зангадын Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Цэрэндашийн Цолмон нарыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлүүлэх саналаа УИХ-д ойрын хугацаанд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэснийг үүгээр мэдэгдье" гэжээ.