Улаанбаатар хотын шинэ нисэх буудал ашиглалтад орох хугацаа дөхөж байгаатай холбоотойгоор Монгол Улс шинэ нислэгийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Төслийн багаас дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар нийт ажлын 70.3 хувийг хийх төлөвлөгөөтэй байсан ч 76.9 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар мэдээллээ.
Нислэгийн хамгийн ачаалалтай үе болох зуны улиралд Улаанбаатар-Пусаны хооронд энэ жилээс шууд нислэгтэй болно. Энэ чиглэлд 162 хүртэлх суудалтай “Boing 737”, “Airbus 321” болон “Airbus 320” агаарын хөлгөөр, долоо хоногт 2-3 удаагийн нислэг үйлдэхээр тохиролцоод байгааг Зам, тээврийн яамнаас мэдээллээ. Улаанбаатар-Пусан чиглэлийн нислэг зургадугаар сарын 24-нөөс эхлэх ажээ.
Гадаад хэргийн сайдын онцолсноор “Пусан хотод 800 гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа учраас энэхүү нислэг монголчуудын хувьд чухал нислэг" болох юм. Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийн хувьд МИАТ компани давтамжаа нэмэгдүүлж, нислэгийг өдөр бүр үйлдэж байна.
Ийнхүү давтамжийг нэмэгдүүлсэн ч нислэгийн тоог 2003 оноос нэмэгдүүлээгүй талаар “Засгийн газрын мэдээ” сонинд мэдээлжээ. Хэдий тийм боловч суудал дүүргэлт байнга 90 гаруй хувьтай байдаг учраас хоёр улсын Ерөнхийлөгчийн уулзалтаар нислэгийн давтамжийг нэмэхээр тогтжээ.
Үүнээс гадна МИАТ компани улирлын шинжтэй зогсоогоод байсан Улаанбаатар-Франкфурт чиглэлийн шууд нислэгийг зургадугаар сарын 19-нөөс дахин эхлүүлэх гэж байна.
Энэхүү нислэгийг пүрэв, ням гарагт долоо хоногт хоёр удаагийн давтамжтайгаар үйлдэнэ. Харин Берлиний чиглэлд долдугаар сараас давтамжаа нэмэгдүүлж, лхагва, бямба гарагаас гадна баасан гарагт нислэг үйлдэхээр болжээ. Цаашлаад 2017 оны тавдугаар сараас МИАТ компани Улаанбаатар-Бангкок чиглэлд шууд нислэг нээхээр төлөвлөж байгаа талаар Зам, тээврийн яамны Агаарын тээврийн хэлтсийн дарга мэдээллээ.
Монгол Улс одоогоор Агаарын харилцааны хэлэлцээрийг нийт 37 улстай байгуулсан байдаг. Энэ онд шинээр агаарын харилцааны дөрвөн хэлэлцээр байгуулахаас эхний ээлжинд Камбож улстай байгуулаад байна.
М.Дэлгэрмаа