Япон улсын гадаад худалдааны тэнцэл дөрөвдүгээр сард 823.5 тэрбум иенийн ашигтай гарлаа. Тус улсын импорт жилийн дүнгээрээ 23.3 хувиар буурсан бол, экспорт нь 10.1 хувиар агшсан үзүүлэлттэй гарсан байна.
Иенийн ханш чангарсантай холбоотойгоор Японы экспорт долоо дахь сардаа ийнхүү буурсан үзүүлэлттэй гарлаа. Түүнчлэн иенийн ханшийн нөлөөгөөр Японы экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар суларч экспортлогчдын ашиг, орлого буурахад хүрчээ.
Өнгөрсөн сард Кумамотод болсон газар хөдлөлтийн улмаас “Sony” болон “Toyota” компани үйл ажиллагаагаа түр зогсооход хүрсэн юм. Шинжээчдийн тооцоогоор газар хөдлөлт автомашин болон электрон барааны нийлүүлэлтэд нөлөөлж, БНХАУ болон бусад Азийн улсад гаргадаг экспортыг удаашруулахад хүргэж болзошгүй байгаа юм байна.
Экспортын дүнгээс харвал АНУ-д гаргадаг экспорт 11.8 хувиар буурсан бол Европт гаргадаг экспорт 9.9 хувиар өсчээ. Харин Японы худалдааны хамгийн том хамтрагч болох БНХАУ-д гаргадаг экспорт 7.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн эхний гурван сард жилийн дүнгээрээ 1.7 хувиар нэмэгджээ.
О.Намуун