УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хуулийн хугацаа өчигдрөөс эхэллээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшүүлэх ажиллагаа ирэх баасан гариг хүртэл үргэлжлэх юм. Иймд сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд энэ долоо хоногт нэр дэвшигчдээ удирдах дээд байгууллагаараа тодруулах аж.
Тухайлбал, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал, мөн МАХН-ын Бага чуулган ирэх баасан гаригт болох юм байна. Харин МАН-ынхан Бага хурлаа 26-27-нд хуралдуулж УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүмүүсээ нэрлэхээр болжээ. Ингээд нам, эвсэл нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг энэ сарын 30-ны дотор буюу ирэх даваа гаригт Сонгуулийн ерөнхий хороонд өгөх юм.
М.Ган