Инкжэт принтерийн технологи маш хурдацтай хөгжиж байна. Хэвлэлийн чанар, өртөг, найдвартай ажиллагаа таны төсөөллөөс ч илүү болсон
Энэ удаагийн ярилцлагын буландаа бид Epson Hong Kong компанийн менежер Патрик Мок –ийг урьж оролцууллаа. Шингэн хортой принтерийн шинэ технологи, зах зээлийн цаашдын чиг хандлагын тухай сонирхолтой яриа өрнүүллээ.
Танд энэ өдрийн мэнд хүргэе! Юуны өмнө зах зээлийнхээ тухай яриагаа эхлэе, принтерийн хэвлэх технологиор нь авч үзвэл инкжэт принтерээсээ лазер принтер нь 2 дахин их илүү зах зээл эзлээд байх шиг, та үүний талаар юу гэж бодож байна вэ?
Тиймээ, миний бодлоор хэрэглэгчийн дийлэнх хэсэг, ихэнх хүмүүс хуучин сэтгэлгээгээр бодож буруу ойлгодог зүйлс байна, тухайлбал инкжэт принтер маш удаан, хор нь маш үнэтэй, хурдан эвдэрдэг, принтер нь өөрөө гацдаг гээд. Гэхдээ үнэнийг хэлэхэд теxнологи өөрчлөгдсөн, шинэчлэгдсэн. Ялангуяа сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж байна. Жишээ нь манай принтерийн толгой их хүчтэй болсон, улмаар лазер принтерээс ч хурдан болсон байгаа. Хор ч гэсэн лазер принтерийг бодвол хямд болж чанарын хувьд сайжирсан. Зөвхөн принтерийн толгой гэхгүйгээр бид принтерийн хорыг сайжруулсан. Одоогийн байдлаар эдгээр хор нь усанд тэсвэртэй, хямд тун боломжийн үнэтэй болоод байгаа.
Тэгэхээр химийн теxнологи ч урагшилж байна гэсэн үг үү?
Тиймээ, энэ утгаараа инк принтерийн хор нь лазер принтерийнхээс илүү хямд болсон байгаа юм. Хэдэн жилийн дараа инкжет принтерийн зах зээлийн хувь ихэснэ гэж бодож байгаа.
Epson гээд ярихаар бид шууд л инкжет принтер болон фото зургийн талаар бодож эхэлдэг. Энэ бас л нэг ёсны Epson-ийн имидж үү?
Тиймээ, энэ үнэн. Яагаад гэвэл манай теxнологийг Precision Core теxнологи гэж нэрлэдэг. Одоо бид шинэ теxнологи ашиглаж байгаа. Тухайлбал ноззлэ буюу хошуу гэхээр та ойлгох болов уу, энэ нь принтерийн толгойд хэрэглэгддэг эд анги. Толгой их чухал боловч хорийг цацаж байгаа хошуу их чухал юм шүү, хошуугаар гарч байгаа хорны дуслын хэмжээ 1.5 аас 24 пиколитр гэсэн хэмжээтэй байдаг, маш нарийн гэсэн үг л дээ, хүний үснээс ч нарийн гэсэн үг.
Тийм болохоор л фото принтерийн зураг амьд юм шиг гоё гарсан байдаг байх даа?
Тиймээ, үнэндээ лазер принтер ч тийм чанарын зураг гаргаж чадахгүй шүү дээ.
Та теxнологийн талаар сая ярилаа шүү дээ, тэгхээр та нар R&D -д хэр их хөрөнгө оруулалт хийдэг вэ? Инкжет принтер-ийн тренд хаашаа чиглэж байна вэ?
Бид судалгаа шинжилгээнд үнэхээр их хөрөнгө оруулалт хийдэг, би яг одоо мөнгөн дүн хэлж чадахгүй байна л даа, гэхдээ инкжет принтерийн теxнологид бид маш их хүч хөрөнгө оруулдаг.
Тэгэхээр инкжет принтер ирээдүйд яг ямар болох вэ?
Бид зөвхөн гэрийн хэрэглээний принтер хийхээс гадна бүр том овор хэмжээний онцгой чанар шаардсан принтерийн үйлдвэрлэл рүү орж байна.
Epson Монголын зах зээл дээр хэр их удаж байгаа вэ? Ирээдүйг та бүхэн хэрхэн төсөөлж байна вэ?
Монголын зах зээлд бид Саммит Компьютер Теxнологи XXК-тай 7 гаруй жилийн туршид хамтран ажиллаж ирсэн. Тэгэхээр монголын зал зээлээс бидний хүлээлт өндөр байгаа.
Epson үйлдвэрлэгчийн хувьд дистрибютор Саммит-тай хамтраад Монголын хэрэглэгч нарт тэр дундаа Epson бүтээгдхүүний хэрэглэгч нарт яг юу бэлдсэн бол? Юуг санал болгож байгаа вэ?
Юуны түрүүнд хэлэхэд Саммит XXК нь өнгөрсөн 7 жилд маш их ажил хийсэн. Тэгэхээр зөвхөн гэрийн хэрэгцээг хангаад зогсохгүй, байгууллагын тал дээр сайн ажилласан байна л даа. Төрийн байгууллагуудад ч гэсэн үйлчилгээгээ хүргэсэн байна. Миний санаж байгаагаар өндөр чанар шаардсан сонгуулийн материал хэвлэхэд Epson принтер ашиглаж байсан.
Та Epson принтерийн давуу талыг юу гэж хардаг вэ? Тухайлбал лазер принтертэй харьцуулахад, бусад инкжет принтертэй харьцуулахад?
Epson-ийн давуу тал гэвэл үнэхээр найдвартай, удаан эдэлгээтэй. Принтерийн меxанизмууд маш сайн. Мөн борлуулалтын дараах үйлчилгээ сайн. Монголын зах зээлд Саммит компани энэ тал дээр их сайн ажиллаж байгаа. Манай бүтээгдэхүүн ч сайн, худалдан авсны дараа үйлчилгээ дээр санаа зовох хэрэггүй гэж хэлмээр байна. Саммиттай хамтарч бид сургалтууд их ордог, 3 сар болгон сургалтууд зохион байгуулж байна. Цаашлаад засварын сэлбэг эд ангийг агуулахад бэлэн байлгаж байна
Тэгэхээр теxнологийн тухай яриа руу эргээд орцгооё, ногоон гэх зүйлийн талаар ярилцая. Epson хэр эко байгууллага, бүтээгдэхүүн вэ?
Принтер, ялангуяа хорны хувьд экологид муу нөлөө байхгүй, баталгаажсан хор хэрэглэж байгаа. Бидэнд олон төрлийн сертифкатууд байгаа шүү, найрлаганд нь хорт бодис агуулагдаагүй, дэлхийн стандартад бүрэн нийцсэн. Тэгэхээр бид ногоон найдвартай гэж өөрсдийгөө хэлж чадна.
Хэрэглэгчийн хувьд инкжет принтер хэрэглэх нь үнэтэй гэсэн ойлголт байдаг шүү дээ, хор худалдаж аваад дүүргэж байхын оронд лазер принтер ашиглах нь илүү хямд тусдаг гэж боддог та юу гэж бодож байна вэ?
Сайн асуулт байна, бид принтерийн шинэ загвараа гаргасан байгаа. Бараг 4 жилийн өмнөх байх, CISS гэсэн загвар юм л даа, эдгээр принтер маш том хор агуулах савтай болсон. Тэгэхээр
TSO сайн гэсэн үг. Та бараг жил гаруй хор нэмэх солих шаардлагагүй гэсэн үг. Та маш их зүйл принтерлэдэг бол хороо маш хямд авч болно гэсэн үг.
Ярилцлагын сүүлийн хэсгийг танд үлдээе. Та монголын хэрэглэгч нар, Epson принтерийн хэрэглэгч нарт юу гэж хэлэв вэ?
Epson инкжет принтерийг хэрэглэж байгаарай. Би өмнө нь дурьдсанаар инкжет принтер нь маш цэвэрхэн, маш хурдан хямд, чанарын хувьд онцгой сайн болсон. Та бүхэн хэрэглээд үзээрэй. Баярлалаа!