Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн автобусны буудал буюу Моннис группын урд байрлах 23 сая төгрөгийн бараатай ТҮЦ-ээ зүс танихгүй бүлэг этгээдэд хулгайд алдсан талаар иргэн Л.Мөнхжаргал цахим сайтуудад ханджээ. Тэрээр “Дүүргийн газрын албан дээр очиход тайлбар өгөх мэргэжилтэн алга. Миний ТҮЦ-ийг харсан хүн байвал холбоо барихыг хүсье” гэсэн байв. Үүнтэй холбогдуулан иргэний ТҮЦийг яагаад буулгаж авч явсан талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяагаас тодрууллаа.
-Саяхан иргэний ТҮЦийг хулгайлсан талаар мэдээлэл цацагдсан. Журмын дагуу худалдаачид хаана, хэрхэн үйл ажиллагаа явуулах ёстой вэ?
-Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг эмхэлж цэгцлэх ажил үргэлжилж байна. НИТХ-аас ТҮЦ эрхлэгчдэд зөвшөөрөл олгох журам гаргаж, загварыг баталж өгсөн. Энэ дагуу тэдэнтэй х а м тран ажиллаж, хүсэлтийнх нь дагуу зөвшөөрөл олгож байна. Гэтэл хотын өнгө үзэмж бүтээн байгуулалтын төлөө хийж байгаа ажлыг мушгин гуйвуулж дур зоргоороо аашилж байгаад харамсч байна.
Дүүргийн байтугай нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй ТҮЦ-үүд маш их болсон учраас яаралтай цэгцлэх шаардлагатай. Стандартад нийцсэн ТҮЦ-тэй байхаас гадна оршин суугчдаас эмх замбараагаа алдаж төвөг учруулж байгаа талаар маш их гомдол санал ирүүлдэг боллоо.Нөгөө талаас нийслэл, дүүргээс хийгдэж байгаа тохижилт бүтээн байгуулалтад саад учруулж байна.
Мөн иргэдийн эрүүл мэндэд аюул учруулах ширхэгийн гэгдэх хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгааг холбогдох албаныхан зогсоож чадахгүй байна. Улаанбаатар хотын ширхгийн тамхины худалдааг ханган нийлүүлж байгаа ганц газар нь ТҮЦ. Энэ сүлжээ далд хэлбэрт орчихсон. Зөвхөн өөрийнхөө эрх ашиг, идэж байгаа хоолны төлөө бусдыг хохироож байгаад л хамгийн гол учир нь байгаа юм. Ийм учраас нүүлгэн шилжүүлэх ёстой.
- Танай дүүрэгт зөвшөөрөлгүй ТҮЦ хэр олон байна вэ?
-Манай дүүрэгт 160 гаруй ТҮЦ байдгаас 60 орчим нь гэрээ хийж зөвшөөрлөө авчихсан. Олон нийт, явган хүний зам дээр загвар хийц, стандартын шаардлага хангаагүй 90 ТҮЦ үйл ажиллагаа явуулж байна. Суурин газрын амьдрал нэг хүнээс шалтгаалдаг. Тиймээс бусдын эрх ашгийг хөндөхгүй байх нь чухал.
Бид бизнес эрхлээд амьдралаа залгуулж байгаа иргэдээ бодож байгаа ч олон хүний эрх ашгийг хамгаалж үндсэн үүргийнхээ дагуу иргэдийн амь нас, эрүүл мэндийг тэргүүнд тавих хэрэгтэй. Бүтээн байгуулалтын ажил хийж байхад нүүхгүй тулаад зогсчихсон өч төчнөөн ТҮЦ байна.
-Моннисын урд байрлах ТҮЦ-ийг яагаад буулгасан юм бэ. Буулгачихаад дүүргийнхээ өөр байршилд худалдаа явуулах эрх өгч болдоггүй юм уу?
-ТҮЦ-ийн сайн тал олон ч муу нь бүр олон. Сүүлдээ мөнгөтэй хүмүүс нь энгийн иргэдэд өндөр үнээр түрээслүүлдэг сүлжээ бизнес болж хувирлаа. Моннисын автобусны буудал дээр байсан ТҮЦ шиг стандартын шаардлага хангаагүй ТҮЦ өөр хаана ч байхгүй. Миний мэдэж байгаагаар тэр ТҮЦ-ийн эзэнд манай Худалдаа үйлчилгээ, Өмч газрын харилцааны газраас 2013 оноос хойш олон удаа шаардлага өгсөн.
Мөн иргэдээс шөнөжин ширхгийн тамхи зарж, автобусны буудал дээр иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг боож байна гэсэн гомдол цөөнгүй ирсэн. Мэргэжилтнүүд очоод уулзахаар хүлээж авахгүй, өгсөн мэдэгдэл албан шаардлагыг нь ураад шидчихдэг. Тиймээс боломжтой өөр газар журмын дагуу зөвшөөрөл авч болно гэсэн хүсэлт тавьдаг ч зөвхөн хуучин газраа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр зүтгэдэг. Хот өөрөө хөгжиж, дүрэм журамтай байх ёстой. Гэтэл юм болгоныг харлуулж гутааж , үгүйсгэж боллоо. Түүнээс хүн болгоны бизнесийг хааж боогоогүй.
-ТҮЦ-ийг яагаад заавал шөнөөр буулгасан бэ. Дотор нь 23 сая төгрөг байсан юм уу?
-Холбогдох дүрэм журмын дагуу мэдэгдэл хүргүүлсний дагуу үүрээр хөл хөдөлгөөн багатай үед буулгасан. Үнэхээр 23 сая төгрөгийн бараа байсныг хэлж мэдэхгүй байна. Үнэлгээний комисс нь шийдэх байх. Журмын дагуу буулгаж ачаад журмын хашаанд хийсэн. Бараа бүтээгдэхүүнээ эзэд нь авахгүй гэсэн учраас агуулахад лацдаад хадгалсан. Цаашид орц гарц чөлөөлөх, самбар буулгах гээд ажлууд үргэлжилнэ.
Тодорхой байршил дээр дэмжихэд болохгүй гэх зүйл байхгүй. Болох талаас нь бодож үзэхгүй, насаараа эндээ сууна гэж зүтгээд байгаа. Тамхины худалдааг улам чангатгана. Өөрөөр хэлбэл, тамхи худалдаалж байвал зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Өглөө болоход л нэг ТҮЦ нэмэгддэг. Аргаа бараад Замын цагдаагийн тасаг руугаа шөнө орой ТҮЦ ачаад явж байгаа тээврийн хэрэгслийг саатуулаач гэсэн хүсэлт өгсөн.
С.Уянга