Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын хоббиг онцолж байна. Тэрээр Английн Премьер лигийн “Ливерпүүл” багийн дэмжигч. 1994 оноос хөл бөмбөгт дурлаж, энэ багийн улаан фэн болжээ. Түүнээс хойш 10 гаруй жил “Ливерпүүл” багийн ялалт бүрт уухайлан баярлаж, хожигдоход нь чимээгүйхэн харамсаж, хааяахан нулимс ч унагаж байсан гэдэг. Тэрээр багийнхаа ялалт ялагдалд хамтдаа байхын зэрэгцээ амьдралаа тэр чигээр нь энэ багтай холбосон гэхэд хилсдэхгүй.
Кофе уух аяга, өмссөн цамц, түлхүүрийн оосор, тэмдэглэлээ бичих дэвтэр нь хүртэл “Ливерпүүл”- ийн зурагтай байна. “Алдар” спорт хорооны хамт олон нь түүнийг гавьяат “Ливерпүүлчин” хэмээн нэрлэх нь ч бий. Одоогоор түүнд өмсгөл, ороолт, медаль, пүүз, туг гээд энэ багтай холбоотой 20 гаруй зүйл бий. Саяхан “Алдар” спорт хорооныхон “Хобби” нэртэй үзэсгэлэнгээ гаргахад түүний цуглуулгыг хүмүүс ихэд сонирхож байлаа.
Тэрээр “Зарим хүний цуглуулгын дэргэд минийх бага л даа. Гэхдээ би энэ бүхэндээ үнэхээр хайртай. Надад эрч хүч өгч, амьдралыг минь өнгө оруулж байна. Би энэ багийн Монголын хөгжөөн дэмжигчдийн нэлээд идэвхитэй гишүүн. Монголд Ливерпүүлтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа болвол тэнд би явж л байдаг даа” гэж байв.
Тэрээр цуглуулгадаа тэр бүр мөнгө хаяад байж чаддаггүй гэнэ. Гэхдээ очсон газар бүрээсээ энэ багтай холбоотой ямар нэгэн зүйлийг худалдаж авахыг эрмэлздэг байна.
Спортын дэлгүүрт орохоороо яах аргагүй “Ливерпүүл”-ийн хувцас хэрэглэл зардаг тасаг руу хамгийн түрүүнд гүйнэ. Ийнхүү Барселоны олимпод чөлөөт бөхийн төрлөөр эх орноо төлөөлөн оролцож байсан Ц.Хосбаяр маань гавьяат дасгалжуулагч гэсэн эрхэм хүндтэй цолны хажуугаар гавьяат ливерпүүлчин хэмээн хамт олноороо дуудуулж явна.
Т.Батсайхан