Монгол Улсаас экспорт хийхэд хамгийн тохиромжтой контентийн хэлбэр болох хүүхэлдэйн киноны салбарт хувь хүн, аж ахуйн нэгж болон төрийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх “Контент экспорт” арга хэмжээ яг одоо Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд эхэлж байна.
БСШУЯ, Япон улсн Элчин сайды яам, Нүүдлийн зурган өгүүлэмж сан, контент үйлдвэрлэгчид тус арга хэмжээнд оролцож байгаа юм.
Комик болон анимэйшн салбарын олон улсад өрсөлдөх боломж, Монголоос оюуны экспорт хийх боломжтой төслүүдийн талаар өнөөдөр танилцуулна.
Далайд гарцгүй манай орон шиг улс мэдээлэл технологийн хурдацтай хөгжлийг ашиглан контент бизнест анхаарч, эдийн засгийн төрөлжүүлэлтээ уг салбараар нэмэгдүүлэхэд тохиромжтой. Энэ нь тээвэрлэлтийн дэд бүтэц шаарддаггүй учир хамгийн боломж ихтэй салбар гэдгийг зохион байгуулагчид онцолж байгаа юм.

Д.Гантөмөр: МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНААР БҮТСЭН БҮТЭЭЛ ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРОХ БОЛОМЖТОЙ
Үйл ажиллагааг нээж БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Гантөмөр өнөөдрийн арга хэмжээнд үг хэлсэн юм.
Тэрээр техник технологийн дэвшил улс орон, цаашлаад хүн бүрт тэгш боломж олгож байгааг дурдаад салбар яамны зүгээс сонгодог урлагийн бодлого, үндэсний язгуур урлаг, өв соёл, цаашлаад орчин үеийн сэтгэлгээний соёлыг үнэлж ажиллаж байгаагаа хэллээ.
Тэр дундаа анимэйшн урлагийг өндөр үнэлж, түүгээр дамжуулан Монгол хүний оюун сэтгэлгээгээр бүтсэн бүтээл дэлхийд үнэлэгдэж, цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтойг онцолж байна.
Техник технологийн дэвшилд суурилан бүтээл туурьвидаг энэ төрлийн урлагийг бүтээж буй залуусыг нэгтгэн, салбар яамны зүгээс дэмжин ажиллаж байгаагаа хэллээ.
Энэ чиглэлээр ажиллаж буй залуус нэгдэж, Монгол туургатан, дэлхийн зах зээлд гарах нь чухал. Монголын нүүдэлчдийн соёлд байдаг үнэ цэнийг дэлхийд экспортолж, таниулахад анхаарах ёстойг тэрээр ярьж байна.
Анимэйшн, комик бүтээгчид үндэсний болон сонгодог урлагийг хүмүүст хэрхэн хүргэх технологийг мэдэж байгаа учраас энэ тал дээр хамтран ажиллах нь чухал учраас менежмент рүү чиглэсэн Монгол хүн төрөлхтөний зан заншил, соёлыг дэлхийд хүргэх том зорилготой ажиллаж байгаа аж.
Энэ салбарт оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудлыг зөв гаргаж, арван төгрөгийг арван сая төгрөг болгох эдийн засгийн тооцооллыг ч мөн харах хэрэгтэй. Яамнаас мэдлэгийн эдийн засгийг бий болгох бодлогын нэг жишээ нь комик, анимэйшн юм гэдгийг Л.Гантөмөр хэллээ.

Н.Эрдэнэбаяр: ХҮНД ХАМГИЙН ХУРДАН ХҮРДЭГ ЗҮЙЛ БОЛ КОМИКС, АНИМЭЙШН
"Комикс, анимэйшн арван хэдэн жилийн өмнө өнөөдрийн ийм хэмжээнд хүрнэ гэж зүүдэлсэнгүй. Дэлхий нийтэд комикс, анимэйшн өнөөдөр ямар хэмжээнд байгааг та бүхэн мэдэж байгаа. Юуны өмнө энэ салбарт ажиллаж буй уран бүтээлчид нэгдэж, энэ талаар шинэ, санаа санаачлагаа нэгтгэх хэрэгтэй. Дараа нь улс орны хэмжээнд бодлого гаргах гээд арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно.
Хүнд хамгийн хурдан хүрдэг, эргээд мөнгө нь орж ирдэг зүйл бол комик, анимэйшн. Манай улсад байгалийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортолж орлого олж байна. Манайх шиг далайд гарцгүй, тээвэрлэлтийн салбар төдийлэн хөгжөөгүй газар хамгийн боломж ихтэй салбар болно.
Комикс, анимэйшн бол 220 тэрбум доллар эргэлдсэн салбар. Тиймээс энд бид өөрсдийн гэсэн байр суурьтай болох хэрэгтэй байна.
Урд нь хувь уран бүтээлчид энэ салбарт дуу хоолойгоо нэгтгэдэг байсан бол одоо төр, хувийн хэвшил гээд бүгдийг хамарч чадаж байна. Өнөөдрийн арга хэмжээ зөвхөн эхлэл нь. Гэхдээ эхлэл бол 50 хувь нь юм" хэмээн Нүүдлийн зурган өгүүлэмж сангийн тэргүүн Б.Эрдэнэбаяр хэллээ.

Монголын анимэйшн комикс авардс буюу МАКА уралдааны талаар мэдээллийг зохион байгуулагчид танилцуулж байна.
Бүх насны уран бүтээлч, сонирхогчид оролцох боломжтой уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Нүүдлийн зурган өгүүлэмж сангаас авах боломжтой.
Мөн Нүүдлийн зурган өгүүлэмж сангаас ирэх наймдугаар сард Японы Astro boy анимэйшнийг бүтээгчийг Монголд урьж, лекц уншуулахаар төлөвлөөд байгаа аж.
Ц.Анхбаяр: ГАДНЫН КОНТЕНТИЙГ ХҮҮХДҮҮДДЭЭ ҮЗҮҮЛСЭЭР БАЙВАЛ МУ-ЫН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХТЭЙ ГАДААД ХҮМҮҮС ОЛШИРНО
Монгол дахь креатив салбарын танилцуулгыг “Монгол контент” ХХК-ийн төслийн менежер Ц.Анхбаяр хийлээ.
Тэрээр "100 жилийн түүхтэй учраас дэлхийд Марвелийн цувралуудыг тэсэн ядан хүлээж байдаг. Анх зурагт хуудас байсан тэдний бүтээл өнөөдөр он цагийн явцад улам хүчирхэгжиж, төрөл бүрээр ашиглаж байна. Тиймээс бид ч ийм л байх ёстой. Дэлхийд мундаг бүтээлүүд байгаа юм чинь бид хийгээд яах вэ гэж бодож болохгүй. Гэхдээ нэг асуудал байна. Тэр зохиолуудыг америк хүн бичиж, бүтээсэн байгаа. Тэгэхээр тэнд тухайн орны бодлого явж л байна. Энэ маягаараа хүүхдүүддээ бид үзүүлсээр байвал Монгол Улсын иргэний үнэмлэхтэй гадаад хүн болж байна. Комик бол жирийн нэг зурагтай ном биш.
Жишээ бий л дээ. Хүүхдээ хардаг нэг аав өдөржин хүүхдээ утсаар “аргалдаг” байж. Хүүхэд цэцэрлэгт орсон ч хэлд орохгүй байж л дээ. Тэгээд багш нь хүүхэдтэй англиар ярихад асуудалгүй ойлголцож байсан. Ийм жишээ олон байгаа шүү дээ. Тэгвэл гаднын бүтээл бидэнд ийм л үр дүн авчирч байна.
Манай компани Ногун комик болон Маамуу төслийг хэрэгжүүлж байна. Бид чадах чинээгээрээ хийж байна. Ингэхдээ эхлээд дотоод цаашлаад дэлхийн зах зээлд гаргана. Хийж үзэж байж л бид хээн жилийн дараа ч байдаг юм хөл, гарынхаа хурууг ч болтугай дүрчихсэн байна гэж бодож байна" гэлээ.