Уран бүтээлчид яагаад заавал хийсэн бүтээлээ тусгайлан бэлдсэн үзэсгэлэнгийн танхимд байрлуулах ёстой гэж?! Тэд бодит байдлыг л дүрсэлдэг бус уу. Тэгсэн хэрнээ түүнийгээ хаа ч байхгүй, оршдоггүй зүйлсийг дүрсэлсэн мэт үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлэх...
Тэгвэл энэ байдлыг эвдэн хаа сайгүй оршигч зүйлсийг яг түүнтэй нь зэрэгцүүлэн дэлгэн үзүүлдэг зураач, найруулагчид бол street art урлагийнхан юм. Тэд бодит байдлыг өөрийнх нь тусгалтай зэрэгцүүлэхээс эмээдэггүй. Гадна ханан дээр үг зурахаас эхэлсэн энэ урлаг өдгөө философийн урсгал чиглэл шиг л бусдад нөлөө үзүүлэх, үзэл суртал түгээх гээд урлагийн бусад төрөл хүнд хэрхэн үйлчилж чаддаг вэ, тэр бүхнийг хүртээж чадах хэмжээндээ хүртэл хөгжөөд буй.
Нэг талаараа энэ урлаг дүрслэх урлагийн хэлбэр ч уран зургаас ангид төрөл юм
Гэхдээ энэ хөгжил нь баруунд л оргилдоо хүрээд байна. Магадгүй урлагийн төрлүүд хэрэгцээтэй тэр л хотдоо, орчин нөхцөлдөө хөгжин бий болж үүргээ гүйцэтгэдэг биз. Нэг талаараа энэ урлаг дүрслэх урлагийн хэлбэр ч уран зургаас ангид төрөл юм.
Энэ урлагийн хөгжилд өөрийн онцгой бүтээлээр хувь нэмэр оруулж, бүхий л шинжийг нь хийж буй бүтээлдээ агуулж чадаж буй цөөн хэдэн чадварлаг уран бүтээлчийн нэг нь Айзек Кордел. Гудамж талбай, байшингийн булан тохой, гэрлийн чийдэн, зам дээр тогтсон ус гэхчлэн хаа сайгүй л байх “үзэсгэлэнгийн танхим”-д бүтээлээ дэглэх Айзек Корделын шийдэл яг л абсурд театрын тайз мэт.
Эмх цэгцгүй, гаж, санаатайгаар “өөр байх” гэсэн “хэгжүүрхэл” мэт. Абсурдизм зөвхөн утга зохиолд бус, урлагийн бүхий л төрөлд, цаашлаад дүрслэх урлагт өөрийн гэсэн дархлааг буй болгосныг Айзек Корделын бүтээлүүдээс харж болно. Испани гаралтай тэрбээр өдгөө Лондонд уран бүтээлээ туурвидаг бөгөөд гудамжны гэх тодотголтой урлагийн ертөнцөд нэлээд дээгүүрт яригдах уран бүтээлч.
“Гудамж бол хамгийн төгс тайз, дээд зэрэглэлийн үзэсгэлэнгийн танхим юм” хэмээх ярих тэрбээр цементээр хийсэн жижиг баримлуудаараа “Cement Eclipses” хэмээх үзэл суртлын чимээгүй дайныг гудамжнаа эхлүүлсэн юм. Энэ дайн гэхдээ хүчтэй нь хүчгүйгээ ялах биш. Харин цус, аллагагүйгээр хүрээлэн буй орчныг сүйтгэж буй хүн төрөлхтний үйлдлийг илтээр буруушаасан, дур зоргоороо аашилж буй энэ байдал нь биднийг улам л өрөвдөлтэй байдалд оруулж буйг ухааруулах гэсэн дайн байв. Энэхүү чимээгүй дайн 2006 оноос хойш өнөөг хүртэл үргэлжилж байгаа юм.
Европын ихэнх оронд “Айзекийн цэргүүд” буюу түүний энэрэнгүй номлогчид тархан суурьшаад байна. 2002 онд Испанийн урлагийн сургуульд сурч байхдаа Айзек бүтээлийнхээ санааг анх олсон гэдэг. 25 сантиметрээс дээшгүй өндөртэй баримлууд нь заримдаа Айзекийн гудамжинд тавих үггүй жүжгийн жүжигчид болох нь бий. Айзекийг гудамжин дахь үггүй жүжгийн найруулагч ч гэж болно.
Гэхдээ түүний баримлууд хэн нэгэн алдартны хөрөг, бүтээхүйн нарийн ур ухаан шаардсан олны нүд баясгахуйц баримал яавч биш. Жаахан хүүхдийн тоглодог төрх муутай хүүхэлдэй эзэндээ мартагдаад гудамжинд гээгдчихсэн мэт тийм энгийн хэрнээ сэртхийлгэм. Гудамж, орчин тойронтойгоо нэгдэн төгс зохицлоо олох түүний баримлууд хүрээлэн буй орчинд өөрийнхөө мөн чанарыг гээчихсэн, хүлэгдчихсэн, сэтгэлгээний шоронд хоригдчихсон “орчин цаг”-ийн хүмүүсийн “багасгасан” хувилбар, тэдгээрийн тусгалууд байв.
Гэхдээ хамгийн эргэлзээтэй нь өнөөх эрх чөлөөг нь боомилоод буй орчинтойгоо уг баримлууд эзэндээ яг таарсан хувцас шиг хачин зохицож харагдах нь бүх юм жам ёсоороо, байх хэм хэмжүүр, гарцаагүй тохиох хувьслаараа явж буйг илтгэх мэт. Гэсэн ч Айзек зарим нэг уран бүтээлч шиг, тэр тусмаа дүрслэх урлагийнхан шиг өөрийн бүтээлд тодорхой нэг үзэл суртал дэвшүүлээгүй гэх ойлголтоос татгалзан “Бүх зүйл нь төрөлх чанараа гээчихсэн, орчин үеийн гэгдэх энэ нийгэмд, зуунаар биш хором бүрт өөрчлөгдөж байгаа энэ хувьслын заагт хадгалж үлдэх цор ганц зүйл л бий.
Айзекийг гудамжин дахь үггүй жүжгийн найруулагч ч гэж болно
Түүнийг хадгалж үлдэхийг, бас өөрчлөлт хийхийг би хүсч байна” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан юм. Урлаг тодорхой нэг зорилгогүй, зорилго өөртөө бодож олох нь утгагүй гэх ч өөр юунаас ч сэрж мэдэрч чадахгүй бүхнийг өвдөлтгүйгээр, биеэрээ туулах зовлонгүйгээр хүнд өгч чадах тийм хүчтэй, нөлөөтэй байх нь яахын аргагүй урлагийн оршин тогтнож буйн шалтгаан юм. Чулуун зэвсгийн үеийнхэн хадан дээр ахуй амьдралаа дүрсжүүлсэн шиг Айзек өөрийн амьдарч буй цаг үеийг баримтжуулан үлдээж буй нь ч энэ юм шиг.
Өөрсдийнхөө төрхийг, үнэн мөнийг сэрж мэдрэхийн тулд үзэсгэлэнгийн танхимыг зорих биш, ажилдаа явахдаа, гудамжаар алхахдаа өдөр бүр өөртэйгөө тааралдах тийм завшааныг бидэнд гудамжны гэх тодотголтой Айзек шиг жинхэнэ бүтээл хийдэг уран бүтээлчид олгосон билээ. Өөрийнхөө амьгүй хувилбаруудтай зэрэгцэн амьдрах эмгэнэлийг хэн бүхнээс урьтаад Айзек хүмүүст тулгачихсан.
Энэ нь түүний хүмүүст олгосон завшаан, доромжлолын алин болохыг хэлж мэдэхгүй юм. Хэрэв завшаан гэж үзвэл, тийм завшаан бүрдсэн хотын оршин суугчид юу боддогийг, түүнээсээ юу хүртдэгийг гудамжны урлаг төдийлөн хөгжөөгүй манай улсын иргэд мэдэхгүй. Түүний бүтээлүүд хурц, хүйтэн, агуулгаа илэрхийлэх хэлбэр нь хүнд биш ч гэлээ цаад санаа нь харагдаж байгаагаасаа хэтийдсэн эмзэглэл, тэмцэл, элэглэл байв.
Бүтээл хийнэ гэдэг нь өөрийг чинь эмзэглүүлж буй бүхэнтэй хийж буй тэмцэл юм гэж Айзек үздэг. Магадгүй street art хэмээх энэ урлагийг бүтээгчид л цаг үеэ шүүмжилж, бүгдийн олж харсан, мэддэг хэрнээ мэдэрдэггүй зүйлсийг бүтээлээрээ хамгийн хүчтэй дэлгэн харуулж, басхүү шүүмжилж байна.
Тэдний шүүмж эцэстээ юунд хүргэхийг мэдэхгүй ч бидний мэддэг хэрнээ мэддэггүй ертөнцийг урнаар биш, гэхдээ хамгийн бодитоор харуулдгаараа street art нь урлаг гэх тогтсон ойлголтоос хэтийдэн гарахад хүрээд буй. Айзек 2011 онд хэд хэдэн нэр нөлөө бүхий сэтгүүл, цахим хуудсуудад оны шилдэг уран бүтээлчээр нэрлэгдсэн нь түүнийг олон хүн сонирхох шалтгаан болсон юм.
Түүний баримлаас худалдаж авахыг хүссэн нэгэн эрх мэдэлтэй эрхмийн хүсэлтийн хариуд Айзек “Хөвгүүдийг минь сайн харж хандаж байгаарай” гэсэн утга бүхий зурвасын хамт баримлынхаа гэрэл зургийг явуулчихсан гэдэг. Энэ үйлдлээ “Street art бол бүгдэд зориулсан урлаг болохоос биш хэсэг бүлэг хүмүүст, тэр тусмаа нэг хүнд зориулагдсан урлаг биш” хэмээн тайлбарласан нь нэг хэсэгтээ л street art бүлгэмүүдийн уриа болсон билээ.
Үзэгчээ, бүтээгчээ огт ялгаж ангилдаггүй, бүгдэд ойлгомжтой цорын ганц урлаг бол магадгүй street art л байх. Юунд ч захирагдахгүй, тэнэг байхаас, эрсдэлээс эмээхгүй, заримдаа бүр ёс суртахуунгүй гэмээр аашилж ч мэдэх энэ урлаг тогтсон дэг, нотын дагуу хөгжим зохиохоос, тоглохоос эрс ялгаатай биз.
Айзекийн бас нэг томоохон төсөл бол “Cement Bleak” байв. Энэхүү төслийн гол санаа нь нэг биетэд хоёр өөр биет оршдог болохыг харуулахыг хүссэн явдал юм. Өмнөх төслийг бодвол уг төсөл хамрах хүрээгээрээ бага байсан ч мэргэжлийнхэнд хамгийн өндрөөр үнэлэгджээ.
Гэхдээ Айзек цементэн баримлуудаа илүүд үзэж, түүнийгээ үргэлжлүүлсэн юм. “Мэргэжлийнхэнд илүү үнэлэгдсэн “Cement Bleak” төслөө та яагаад үргэлжлүүлсэнгүй вэ?” гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр “Гудамж бол гудамж шүү дээ. Тэнд бүх зүйл нь гудамжны “дүрэмгүй” дүрмийн дагуу л явагдана.
Мэргэжлийнхний хэрэг энд огт байхгүй” хэмээн хариулсан гэдэг.
Өнгөрөгч онд Айзек Лондонгийн Pevel art галерейд “Cement Eclipses”-ээ үзэсгэлэн болгон гаргасан. Айзек гэлтгүй гудамжны урлагийнхан зохион байгуулалттайгаар үзэсгэлэнгийн танхимд бүтээлээ дэлгэдэг болоод удаж байгаа учраас түүнийг гудамжиндаа, өөртөө үнэнч байсангүй гэж зэмлэх нь илүүц биз. Гэсэн ч түүний баримлууд цав цагаан ханатай цэмцгэр үзэсгэлэнгийн танхимд гудамжинд байдгаасаа хүч муутай, эв хавгүй харагдаж байв.
Баримлууд нь тэнд эрх чөлөөтэй амьсгалж чадахгүй, олны өмнө нүцгэн гарчихсан мэт тухгүй. Далигийн бүтээлд дуртай түүнийг нэгэн үеийн уран бүтээлч нь болох Slinkachu- тай адилтгах нь бий. Slinkachu- ийн Айзекаас ялгаатай тал нь түүний бүтээлүүд гудамжинд хаясан хог хаягдлуудыг тайзаа болгон бидний өдөр тутмын амьдрал, үйлдлийг егөөдсөн янзаар харуулдаг.
Түүний баримлууд Айзекийнх шиг гунигтай, дүнсгэр байх нь ховор. “Найз нар маань үргэлж л миний хэвийн бус байдалд зовнидог. Гэхдээ үнэндээ би энэ бухимдал, тайван бус байдал дундаа л амьд байгаагаа мэдэрч байна” хэмээн ярих эзэнтэйгээ адил Айзекийн бүтээлүүд бухимдуу, гунигтай.
Хэдийгээр нийгмээ шүүмжилсэн, өөрчлөхийг хүссэн гэхчлэн сөрөг утга ихтэй ч цаанаа л нэг хүлцэнгүй шинжийг агуулсан байдаг. Бидний олонх нь амьдарч буй цаг үеэ муулах ч, ийм байдалд хүрсэн өөрсдийгөө өнгөн дээрээ харааж зүхэх ч, дотроо бүх юм утгагүй болчихсоныг мэдэх ч үүндээ хүлцэнгүй хандах цаг ирэхийг л Айзекийн бүтээлүүд урьдчилан зөгнөж буй мэт.
Д.Оюунномин