Одоогийн явцыг ажиглах аваас Турк улс Европын холбоонд 3000 он болохоос нааш элсэж амжихгүй болов уу хэмээн Их Британийг тус холбоонд үлдээх, эсэхийг шийдэх санал хураалтад сэтгэл зовж буй Дэвид Кэмерон мэдэгдлээ. Brexit буюу Нэгдсэн вант улсыг Европын холбооноос гаргахын төлөө кампани өрнүүлэгчид “76 сая хүнтэй Турк Европын холбоонд нэгдэх гэж байна” гэсэн бичиг, Их Британийн паспортын зураг бүхий зурагт хуудас барьцгаадаг.
Brexit өрнүүлэгчдийн нэг гол сэдэв болж буй Туркийн асуудал нь тус улсын иргэд дүрвэгсдийн шинэ давалгаа үүсэхээс эмээж буйг тод харуулж байна. Их Британи нь Туркийг Европын холбоонд элсүүлэх саналыг дэмжигч мөн ч гишүүнчлэх санал ажил хэрэг болтол дор хаяж өчнөөн арван жилийн хугацаа шаардлагатай хэмээн ноён Кэмерон ням гарагт ITV-д өгсөн ярилцлагадаа тайлбарлав.
Туркийг Европын холбоонд элсүүлэхэд Их Британи хориг тавих эрхгүй талаар ташаа тайлбар хийсэн, Brexit-ийг дэмжигчдийн нэг, Батлан хамгаалахын сайд Пенни Мордаунтыг ноён Кэмерон шүүмжилж байна. “Их Британийг Европын холбооноос гаргах кампани өрнүүлэгчид төөрөгдүүлсэн мэдэгдэл хийлээ. Их Британи болон Европын холбооны бусад бүх улс шинээр гишүүн элсүүлэхэд хориг тавих эрхтэй нь бодиттой” хэмээн Ерөнхий сайд өгүүлсэн юм.
Хуучнаар Европын эдийн засгийн нийгэмлэгт нэгдэхээр аль 1963 онд гаргасан Туркийн хүсэлт биелж чадалгүй өдий хүрсэн. Учир нь Турк улс чөлөөтэй үг хэлэх болон мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөний үзүүлэлтээр Европын холбооны стандартад бараадаж ч чадахгүй байгаа юм.
Их Британид хориг тавих эрх нь байлаа ч ашиглахгүй хэмээн Анкарад хэд хэдэн удаа айлчлахдаа Туркийг Европын холбоонд элсүүлэхийг дэмжиж буйгаа мэдэгдсэн ноён Кэмероноор жишээ болгон Brexit өрнүүлэгчид шүүмжилдэг.
Brexit өрнүүлэгчид Их Британийг Европын холбооноос гаргах гэвэл санал хураалтаас өмнө ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай. Учир нь FT-ээс саяхан явуулсан санал асуулгын дүнгээр Их Британийн иргэдийн 47 хувь нь тус улсыг Европын холбоонд үлдээх, 40 хувь нь Европын холбооноос гаргахын төлөө байна.
Зах зээлийн хэтийн төлөвийн үүднээс авч үзвэл Их Британи Европын холбоонд үлдэх нь бүр ч тодорхой. Paddy Powers- ийн судалгааны дүнгээр Их Британи гишүүн хэвээр үлдэх боломж 82 хувьтай байгаа. Тус улс Европын холбооноос гарах тохиолдолд хүнсний бүтээгдэхүүний үнэ өснө хэмээн ноён Кэмерон ням гарагт Sun сонинд өгсөн ярилцлагадаа анхааруулсан. “Мөнгөний ханш унаж байгаа нөхцөлд импорт үнэтэй болж хувирна. Энэ нь хүнсний бүтээгдэхүүн үнэд орно гэсэн үг” хэмээн Ерөнхий сайд тайлбарлав.
Иргэд гарахын төлөө санал өгөх нь эдийн засгийн хямралтай нөхцөлд эрүүл мэндийн үйлчилгээг санхүүгийн хувьд аз туршсан нөхцөлд оруулах аюултай талаар Их Британийн Үндэсний эрүүлийг хамгаалах үйлчилгээний тэргүүн Саймон Стивенс ч анхаарууллаа. Энэ нь Брюссельд оруулж буй их хэмжээний мөнгийг эрүүлийг хамгаалах салбарт зориулах боломжтой хэмээн тайлбарлагч Brexit өрнүүлэгчдэд ноён Стивенс, Кэмерон нарын өгөх хамтын хариулт болж байна.
Ерөнхий сайд мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Дональд Трамп исламын шашинтнуудыг нэгдсэн улсад нэвтрүүлэхийг хориглох санал тавьж байгаа нь аюултай санаа хэмээн шүүмжлэхээ мартсангүй. Гэхдээ тэрбээр ноён Трампыг Их Британид зочлох аваас уулзахад бэлэн хэмээн өгүүлсэн юм. “Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид Европ, Их Британид зочилдог уламжлалтай. Хэрэв ноён Трамп Их Британид зочлох аваас дуртайяа ярилцах байна” хэмээн Ерөнхий сайд өгүүлэв.
Жорж Паркер