Японы их дэлгүүрүүдэд жуулчдын оруулдаг орлого Абэномикс эхэлснээс хойш анх удаа буураад байна. Өөрөөр хэлбэл, иенийн ханш өсөж, гаалийн хяналтаа чангатгаснаар алтан цаг, үнэтэй арьсан цүнхэнд мөнгө хаядаг байсан хятад жуулчдын зарлага хүүхдийн живх, нүүрний тос зэргээр хязгаарлагдах боллоо.
Өнгөрсөн зун 12 хувь өссөн иенийн ханш улам чангарах вий гэсэн айдас нь Японы ид хөгжиж буй аялал жуулчлалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
2020 он гэхэд жуулчдын тоог хоёр дахин нэмэгдүүлэх буюу 40 сая болгож, аялал жуулчлалаас олох орлогыг найман их наяд иен буюу 73 тэрбум ам.долларт хүргэх Засгийн газрын төлөвлөгөө хэрэгжихэд хүндхэн болж буйг шинжээчид хэлж байна. Иенийн ханш урт хугацаанд чангарахаар алдаатай хэмээн үзэж буй Абеномикст хамгийн их хэрэгтэй байгаа жуулчдын үнэмлэхүй тоог бууруулах аюултай юм.
“Хэрэв дотогшоо чиглэсэн жуулчдын урсгал сулрах аваас Японы эдийн засгийн төлөв байдлын сэргэлт тун тааруухан байх болно” хэмээн SMBC банкны Nikko Securities-ийн эдийн засагч Хироши Ватанабэ тайлбарлав. Түүнчлэн өнөөг хүртэл иенийн сул ханшид тулгуурласаар ирсэн Абэномиксыг хязгаарлах аюултай байгаа юм.
Дөрөвдүгээр сард Японы их дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн нийт жуулчдын тоо жилийн өмнөхөөс 7.8 хувиар нэмэгдсэн ч сэтгэл татам бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгчдийн гадаадын жуулчдаас олох орлого нь мөн хугацаанд 9.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Нийт жуулчдын 25 орчим хувийг бүрдүүлдэг хятадуудын бөөний худалдан авалт ширхэглэсэн жижиг бүтээгдэхүүнд шилжсэнээр үүссэн гаж үзэгдэл болж байна.
Их дэлгүүрүүдийн борлуулалт сулрахад нөлөөлсөн бас нэг шалтгаан нь Хятад гаалийн хяналтаа чангатгасантай холбоотой хэмээн шинжээчид үзэв. Дөрөвдүгээр сарын эхэнд танилцуулснаар орж ирсэн тансаг бүтээгдэхүүнийг дахин худалдах явдлыг таслан зогсооход чиглэснээр хятад жуулчид Японд хоёр, эсвэл гурав дахь удаагаа зорчих шаардлагатай болсон байна.
Японы тансаг бүтээгдэхүүний борлуулалт саараад байгаа бол гоо сайхны бүтээгдэхүүнд зарцуулах хятадуудын зардал үлэмж ихсэв. Токио дахь CLSA хөрөнгө оруулалтын банкны жижиглэн худалдааны шинжээч Оливер Мэттьюгийн тайлбарлаж буйгаар худалдан авалтын бүтцэд өөрчлөлт орж буй аж. Гоо сайхны Shiseido брэнд л гэхэд жуулчдын хамгийн их худалдан авдаг бүтээгдэхүүн юм. Тус брэндийн үйлдвэрлэгч гадаадын жуулчдын худалдан авалтыг жилд 30 хувиар нэмэгдүүлж, 34 тэрбум иенд хүргэх зорилт тавьсан байна.
Энэ оны хоёрдугаар улирлын эхний сарын байдлаар Японд нийт хоёр сая жуулчин зорчсон нь 2013 оны дөрөвдүгээр сарынхаас хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Тухайн үед ноён Абэ Ерөнхий сайд болоод удаагүй байсан бөгөөд Японы эдийн засгийн сэргээх ажил нь дөнгөж л эхэлж байсан билээ.
2013 оноос энэ оны эхэн хүртэл үргэлжилсэн иенийн сул ханшны буянаар Японы аялал жуулчлал цэцэглэж, тээвэр, хүнсний бүтээгдэхүүний үнэ хямдрахаас гадна хамгийн их эрэлттэй, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний үнэ Хонконгынхоос бага болсон юм.
Лео Льюс, Кана Инагаки