Одоогоос 16 жилийн өмнө УИХ-ын 2000 оны сонгуульд улс төрийн 14 нам оролцож байжээ. Тухайн үед сонгуульд оролцож байсан зарим намын лидер өнөөдөр ямар ажил алба эрхэлж байгаа болон хэрхэн өөрчлөгдсөнийг гэрэл зургаар харьцуулан хүргэж байна.
МАҮН-ын дарга Р.АМАРЖАРГАЛ
Р.Амаржаргал 2000 онд МҮАН-ын дарга байсан бөгөөд намаа удирдан УИХ-ын сонгуульд оролцож байв. Тухайн үед тус нам 72 000 гишүүнтэй байжээ. Өдгөө тэрээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа бол МҮАН-ын даргаар М.Энхсайхан хашиж буй юм.
Монголын Ардчилсан Сэргэн Мандлын намын дарга Д.БЯМБАСҮРЭН
Монгол Улсын Ерөнхий сайдаар 1990-1992 онд ажиллаж байсан Д.Бямбасүрэн нь 2000 онд 3600 гишүүнтэй МАСМН-ын дарга байв. Өдгөө тэрээр тэтгэвэртэй суусан ч нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд идэвхтэй оролцож, өөрийн арга туршлагаа залуу үеийнхэнд сургасаар байгаа.
Монголын Ардчилсан Шинэ Социалист намын дарга Б.ЭРДЭНЭБАТ
МАШСН 2000 онд сонгуульд оролцохдоо 65 000 гишүүнтэй байжээ. Харин одоо энэ нам улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Б.Эрдэнэбат “Эх Орон” хэмээх өөр нам байгуулж, даргаар нь ажиллах болсон. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан улстөрч юм.
МАХН-ын дарга Н.ЭНХБАЯР
МАХН 2000 онд 95 000 гишүүнтэй байсан байна. Өнөөдрийг хүртэл 16 жилийн хугацаанд МАХН, МАН гэсэн хоёр тусдаа айл болж, эргэж нэгдэхээр яригдаж буй ч биеллээ ололгүй өнөөдрийг хүрээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2005-2009 онд ажилласан. Өдгөө МАХН-ынхаа даргын албыг хашиж байгаа.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.