2016.05.21. "Хүрхрээ үндэсний лиг"-ийн гуравдугаар тойргийн гол тоглолт "Эрчим"-ийн ялалтаар өндөрлөлөө. Хоёр тойргийн дараа 100 хувийн амжилттай явсан хоёр баг тулсан тул яах аргагүй олны анхаарлын төвд байж, цор ганц гоолыг баруун жигүүрийн хамгаалагч Марү Мацүки 47 дахь минутад хийв.
Ж.Сүндорж бөмбөгийг талбайн төвөөс хаалганы урд руу хөөргөн өгснийг Б.Даваажав цохиж, хаалгачаас ойгоод гараад ирснийг Япон легионер нэмсэн юм.
"Улаанбаатарын унаганууд" арай гайгүй бүрэлдэхүүнтэй байсан бол оноо алдахгүй ч байж болох байлаа. Харамсалтай нь өнгөрсөн жилийн багийн хэд хэдэн чухал байрлал суларчээ.
Монгол Улсын шигшээ багт дуудагддаг Х.Цэнд-Аюуш "Хоромхон" руу, Ц.Түмэнжаргал "Сэлэнгэпресс" рүү буцаж, Н.Цэдэнбал АНУ руу суралцахаар явж, О.Очбаяр бэртлээ эдгээхээр лигийг өнжиж, Б.Ганбат торгуулийн, Э.Ганзориг гэмтлийн улмаас талбайд гарсангүй.
Тиймээс өнгөрсөн жил жигүүрт тоглосон Б.Мөнгөнтулга таван хамгаалагчтай арын шугамыг удирдаж, багийн гол ачаа П.Алтантулгын нуруун дээр ирж, түүнээс нь Э.Пүрэвдорж хамжилцав. Тэдний хувьд ганц сайн мэдээ нь "Хоромхон"-ыг хоёр жилийн өмнө аварга болоход үүргээ гүйцэтгэсэн Райан Фантег өөрийн болгосон явдал.
Канад довтлогч хэдийгээр энэ жил нас 30 хүрсэн ч ур чадвараар манайхнаас илүү хэвээр. Үүнийгээ батлах мэт "Хангарьд", "Улаанбаатар"-ын хаалганд гурван онооны үнэ цэнэтэй гоол хийсэн юм. Гэхдээ Фантетай багийнх нь зарим тоглогч ойлголцож чадахгүй байгаа нь тод харагдсан.
Шуудхан хэлэхэд "Унаганууд"-ын гарааны бүрэлдэхүүнд гарсан цөөнгүй тоглогч дээд лигт бэлэн биш байна.
32 дугаартай баруун жигүүрийн хагас хамгаалагч хүүг суулгахгүй тоглуулаад байгаа нь нөөц муу байгаатай салшгүй холбоотой. Шарын голоос гаралтай энэ хүүгийн сүүлийн хоёр тоглолтыг үзлээ. Хувийн ур чадвар, хурд сайтай ч багийнхантайгаа ойлголцдоггүй, шийдвэр гаргах тал дээр үнэхээр асуудалтай байна. Хажуугаас бөмбөг савж гаргахдаа өөрийн биш өрөөлийн хүнд өгчих юм.
Багийнхантайгаа ойлголцдоггүй бас нэг хүн байгаа нь Э.Онон. Биеийн үзүүлэлт сайтай ч тоглолтын арга ухаан яалт ч үгүй дутагдаад байна. АНУ-ын ЭСЯ-д ажилладаг шар нөхөр өмнөх тоглолтод ирээгүй тул Э.Онон гарааны бүрэлдэхүүнд зүүн жигүүрийн хагас хамгаалагчаар гарсан. Харин энэ удаа 54 дэх минутад сэлгээгээр талбайд гарсан ч нэг л эвээ олохгүй байсан тул дасгалжуулагч 24 минутын дараа эргээд суулгачихлаа.
Өнгөрсөн жил "Улаанбаатар"-тай хүч үзэхэд тоглолтын хоёрдугаар үед сэлгээгээр гарсан ч тав орчим минут тоглочихоод буцаад сууж байсан нь санаанд оров. "Унаганууд" хамгаалалтын шугамд ч асуудал байна.
Хаалгач хамгаалагчид хоорондоо сайн ойлголцсонгүй. Хаалгач М.Чанцалыг бөмбөг барих гэж байхад Б.Эрдэнэтөгс өмнүүр нь ороод мөргөчих юм. Басхүү "Эрчим"-ийг бүлгээрээ шахах үед хамагалагчид нь бөмбөгөө урагш цөлөөд алдаж байна.
Хаалгач М.Чанцал ч бэртэлтэй, хөл, нуруу нь асуудалтайн улмаас олигтой үсэрч чадахгүй байгаа. Үүнээс болж "Улаанбаатар"-тай тоглоход алдахааргүй бөмбөг алдсан. Сая бас л нэг бөмбөг барьж авах гээд чадалгүй булангийн цохилт болгож харагдана билээ.
Ард Б.Мөнгөнтулга л шийр зааж байна. Мань эр төвийн хамгаалагч гэхэд нэлээн өндөр ур чадвартай. Гэхдээ нэгийн эсрэг нэгийн тулаан хүсдэг зан нь заримдаа эвгүй байдалд оруулчих гээд байна. Дээрх нөхцөлд эсрэг багийн довтлогч бөмбөг булааж чадахгүй байлаа гээд айхтар алдах зүйлгүй. Харин төвийн хамгаалагч бөмбөгөө булаалгавал байдал эвгүйтнэ.
"Унаганууд"-ын хувьд П.Алтантулга, Э.Пүрэвдорж нараар дамжсан довтолгоог Фанте төгсгөхөөс өөр гоол хийх боломж харагдахгүй байлаа. Харамсалтай нь багийн амин сүнс болсон Жатий өвдөгний бэртлийн улмаас хоёрдугаар үед эхлээд 10 минут өнгөрч байхад талбайг орхисон юм.
Энэ үед Э.Пүрэвдоржид багийн ахлагчийн тууз хамаг итгэл найдварын хамт ирсэн. Пүүжээгийн ур чадвар өсчээ. Нэгийн эсрэг нэг тулаанд баргийн хүнд дийлдэхээргүй харагдаж байна. "Унаганууд"-ын хамгийн аюултай довтолгоо 69 дэх минутад өрнөж, баруун жигүүрээр нэвтэрсэн Пүүжээгийн талбайн төв рүү өгсөн дамжуулалтыг канад довтлогч мөргөсөн ч бөмбөг хаалга давчихсан юм. "Унаганууд"-ын бусад тоглогчийн хувьд довтолгооны санаачлага тааруу байсныг нуугаад яах вэ.
"Эрчим"-ийг нэг хүний дутуу болоход дөрвөн хамгаалагчтай хувилбар руу шилжсэн ч гоол хийж чадаагүй. Үндсэн бүрэлдэхүүнд хамгаалагчийн үүрэгтэй гараад сүүлд урагшилсан Г.Баярсайханд гоол хийх бодит боломж үе бүрт олдсон. Жатий эхний үеийн төгсгөлд жигүүрт бужигнуулж байгаад хаалганы өмнүүр хөндлөн дамжуулалт өгөхөд ямар ч саадгүй цохьсон Г.Баярсайхан бөмбөгөө хаалгачийн өөдөөс өгчихсөн.
Удаах боломж нь шүүгчийн мэдлийн цагт тохиосон ч хаалганы гадуур цохьчихсон. "Унаганууд"-ын сэлгээг харахад Г.Анархүү, Э.Ганцогт, Г.Ёндонжамц нараас бусад нь хүүхэд. Гэхдээ би энэ жил 17 настай Б.Энхсайханг хоёр дахь Ганзо болно гэдэгт итгэдэг юм шүү.
"Эрчим" хариуцлагагүй байж, хөгжөөн дэмжигчдийнхээ хүлээж байсан тоглолтыг үзүүлж чадсангүй. Тэдний хувьд тоглолт сайхан өрнөж байсан ч 62 дахь минутад нэг хүний дутуутай болсноор бүх зүйл эргэх шахсан.
Өнгөрсөн жилийн лигийн шилдэг хамгаалагч Г.Төгөлдөр өөрт нь тулж ирсэн довтлогчийг хуурч, улмаар хэдэн хэдэн тоглогчийг аргалаад нэлээн явна билээ. Гэхдээ бөмбөг алдмагцаа эсрэг багийн тоглогчийн хөл рүү жийснээр улаан хуудас авав.
2015 оны лигийн шилдэг хаалгач Б.Ариунболдын урагш гарч бөмбөг зайлуулдаг чанар их хэрэг болдог. Харин 87 дахь минутад эсрэг багийн довтлогчтой нүүр тулж, торгуулийнхаа талбайн гадна бөмбөгт санаатай гар хүрснээр энэ өдөр "Эрчим"-ийн хоёр дахь тоглогч талбайгаас хөөгдсөн юм. Гэхдээ Монголын есөн удаагийн аваргууд үндсэн тоглолтоо харуулж чадсан.
Ж.Сүндорж, Милош Перишич, Никола Дуричич талбайн голд жинхэнэ ноёлсноор "байлдаан"-ы хамгийн чухал талбарыг эзэлж авах төлөвлөгөө хэрэгжиж чадсан. Төвийн хагас хамгаалагчдынх нь шилжүүлэлт хийх санаачлага өндөр байсан нь "Унаганууд"-ын арын албаныханд хангалттай төвөг удаж байлаа.