2016.05.21. "Хүрхрээ үндэсний лиг"-ийн "Шинэ цэрэг" "Улаанбаатар Сити" ялагдлын гашууныг анх удаа мэдэрлээ. Тэднээс гурван оноог нь булаан авсан баг бол "Дэрэн".
Уг нь "Сити" тоглолтыг тун ч иртэй эхлүүлсэн дээ. Өмнөх тоглолтуудад гангарсан Б.Төгсбилэгийг тогтоон барих эсрэг багт нь амаргүй байв. Гэсэн ч тэд сэтгэлзүй их муутай юм.
25 дахь минутад гоол алдсанаас хойш олигтой тоглолт ер үзүүлсэнгүй. Итали хаалгач Жакомо Раттог бөмбөг авахад баруун жигүүрийн хамгаалагч П.Буянхишиг богино хугацаанд талбайг дүүргэж чадаагүй.
Тэрбээр дамжуулалттай уралдан байж арайхийн захалсан ч бөмбөгөө "Дэрэн"-гийн довтлогч Ц.Төмөр-Очирт тогтоон өгч, өнөөх нь довтолгоо эхлүүлж, А.Тэмүүжинд нэг өгч аваад хаалганд шууд цохиж гоол хийсэн нь энэ тоглолтын эргэлтийн цэг байлаа. "Хүрхрээ үндэсний лиг"-ийн легионер тоглогчдыг эс тооцвоос "Дэрэн" Ц.Төмөр-Очирыг өөрийн болгосныг энэ жилийн хамгийн оновчтой шилжилт гэж бодож байна.
Энэ тоглолтын гол баатар нь "Улаанбаатарын мазаалайнууд"-ын "бүтээгдэхүүн" Ц.Төмөр-Очир байв. Чухам энэхүү солгой хөлтэй довтлогч л хамаг аюултай довтолгоонуудыг хийж, эсрэг багт "лай" болсон юм. Тухай бүрт нь эсрэг багийн хамгаалагчид түүнд боломж гаргаж өгч байлаа.
"Сити" гоол алдмагцаа баруун жигүүрийн хамгаалагчаа суулгаж, Д.Анхбаярыг оруулж ирэв. Сэлгээгээр орж ирсэн энэхүү тоглогч хэдэн жилийн өмнө "Хаан хүнс-Титэм" клүб, 40 дүгээр сургуулийн шигшээ багт довтлох чиглэлийн байрлалд 10 дугаартай тоглож байсан залуу.
2010-2011 оны улирлын "Дуулиан-2020" тэмцээний 17 хүртэлх насны ангилалд мэргэн бууч болж байсан байх шүү. Гэхдээ түүнээс хойш нэг их харагдаагүй. Сэлгээгээр орж ирэхдээ 2 дугаартай байсныг бодоход баруун жигүүрийн хамгаалагч болсон бололтой.
Гэвч эхний үеийн сүүлийн минутад Д.Анхбаяр бөмбөгт хамаг анхаарлаа хандуулж, хажууд явсан эсрэг багийн тоглогчийг анзааралгүй гүйснээр булаалгасан юм. "Дэрэн"-гийн зүүн жигүүрийн хамгаалагч А.Нармандахын олж авчирсан энэхүү бөмбөгийг Ц.Төмөр-Очир хараахан гоол болгож чадсангүй. Түүний цохилт шон оносон юм.
Тоглолтын 70 дахь минутад "Сити"-гийн төвийн хамгаалагч М.Алтанхүү, Артём Дробышев нарын үл ойлцолцол Төмөрөөд дахин нэг гоол хийх боломжийг олгосон. Гэхдээ энэ удаа бас л азгүйтсэн бөгөөд өөдөөс ирсэн хаалгачийг давуулж цохьсон бөмбөг хаалганы хажуугаар өнгөрсөн билээ.
Товчхондоо "Сити"-гийхэн өрсөлдөгчөө нас, хурд хүчээр илүүрхэж байсан ч тоглолтын арга ухаан, зохион байгуулалтаар дутаж байлаа. "Дэрэн"-гийн бүлгийн шахалтууд үр дүнд хүрч, эсрэг багийг бөмбөгөө цөлж алдахаас өөр аргагүй байдалд оруулж байсан бол "Сити"-гийнх үүнийгээ дутуу хийгээд байв.
Бүлгийн шахалтын үед нэг хүн л үүргээ умартвал олон хүний хөдөлмөр талаар болох нь олонтаа. Дутуу шахалтууд нь тэдэнд эргээд төвөг удаж байсан юм. Өмнөх тоглолтуудад олон буруу шийдвэр гаргасан жигүүрийн хамгаалагчдыг үндсэн бүрэлдэхүүнд дахин гаргасан нь нөөц муутай байгаагийн шинж гэлтэй.
"Сити"-гийн довтолгоо ч замбараагүй болж, өмөнх тоглолтын баатрууд болох Б.Төгсбилэг, Л.Мөнгөншагайд бөмбөг бараг очсонгүй. Дасгалжуулагчийн асар их итгэл хүлээлгэн төвийн хагас хамгаалалтад гаргасан Ислам Хамхоев, Алексей Рябованов нарын оросууд ч гялалзаж чадсангүй. Үндсэндээ довтлох арга барилаа нэг л олж өгч чадахгүй байж, сүүлдээ бөмбөг цөлөхөөс хэтэрсэнгүй.
Сүүлийн минутад Б.Төгсбилэгийн баруун жигүүрээс өгсөн дамжуулалтыг Артём Дробышев мөргөөд алдсан нь тэдний хувьд гоол хийх хамгийн боломжтой довтолгоо байлаа. Том бие, урт хөлтэй төвийн хамгаалагч Артём ч хэд хэдэн алдаа гаргасны эцэст сүүлдээ ийн довтолгоонд хүч нэмсэн хэрэг. Хэрвээ төвийн хамгаалалтад М.Алтанхүү байгаагүй бол нэг биш гоолоор хожигдох байсан биз ээ.
Эсрэгээрээ "Дэрэн"-гийн довтолгоо илүү цэгцтэй байлаа. Талбайн төвд "жулдаж" байсан Н.Тайванхүүг эхний хагас өндөрлөхөөс өмнө суулгаж, Ц.Баасанжавыг оруулж ирснээр дундын шугамын санаачлага эрс сайжирсан. Ц.Төмөр-Очир, А.Тэмүүжин, О.Мөнхбат, М.Жансерик нарын довтолгооны дөрвөл байрлалаа солиод бужигнуулж чадсан.
Гэхдээ О.Мөнхбат ёндоогүй хэвээр байна. Хэрвээ түүнээс жаахан олигтой тоглогч байсан бол хэд хэдэн гоол бүтээчих байсан биз ээ. Ийнхүү "Дэрэн" гурван тоглолтын дараа зургаан оноотой болсон бол "Сити" дөрвөн оноотой хэвээр үлдэв. Ямар ч байсан ахлах дасгалжуулагчаар томилогдоод удаагүй байгаа Г.Даваа-Очирт хийх зүйл их байна.
Зургийн эх сурвалж: МХБХ