АНУ-ын өндөр албан тушаалын хүмүүс Конгресст үг хэлэхдээ үнэхээр айдас төрүүлэм зүйлийг ярьжээ. Цэргийн зардлыг хэлэлцэж байгаа энэ үед цэргийн хүчнийг сэргээх шаардлагатай бөгөөд амь эрссэн бодит зургаан жишээг дурдая хэмээн “The National Interest” бичжээ.
1. F-18 онгоцны хэвийн ажиллагааг хангах үүднээс музейд хадгалахаар өгсөн онгоцноос сэлбэг авдаг. Ийм арга хэмжээ авсан хэдий ч нийт онгоцны дөнгөж 30 хувь нь л нислэг үйлдвэх чадвартай. Нисгэгчид сард 25-30 цаг нислэг үйлдэх ёстой атал дөнгөж дөрвөн цагийг л агаарт өнгөрүүлж байна.
2. Армийн гуравны нэг л байлдааны бэлэн байдалд байгаа. Дэлхийн хоёрдугаар дайны өмнөх үетэй харьцуулахад хуурай цэргийн хүчний тоо хамгийн бага болоод байгаа юм. Хэрэв дайн эхлэх юм бол Америкийн арми “цэргийн эрсдэлтэй тулгарна” хэмээн өндөр албан тушаалын генерал хэлэв.
3. Нисэх хүчний албан хаагчид F-16 онгоцны эд ангийг нэгээс нөгөөд сэлгэн нисэх боломж олгодог. В-1 бөмбөгдөгч онгоцыг нисгэхийн тулд музейн үзмэр болсон онгоцны эд ангийг авахад хүрдэг. Нисэх хүчний тэн хагас нь байлдааны бэлтгэлгүй.
4. Тэнгисийн цэргийнхэн ч хөлөг онгоцныхоо ажиллагааг уртасгах гэж олон арга хэмжээ авдаг ч тоо нь хангалтгүй. Өнөөдөр 273 хөлөг онгоц байгаа хэдий ч 350 шаардлагатай байгаа.
5. Онгоц, нисдэг тэрэгний сүйрэл тэнгисийн цэргийн хүчний дунд сүүлийн үед хоёр дахин нэмэгдсэн бөгөөд энэ нь 10 жилийн тэртээх үзүүлэлтээс давсан байгаа юм.
6. В-52 онгоцыг 53 жилийн тэртээ үйлдвэрлэсэн. Мэдээж хэрэг нэг ч иргэн 53 жилийн настай машинаар улс орноор аялахыг лав хүсэхгүй. Батлан хамгаалах төсвийг 25 хувиар бууруулсны уршгийг эдгээр баримтууд харуулж байна.
Гэтэл сүүлийн үед аюул улам бүр өсөн нэмэгдсээр. Орос Украинд цөмрөн орсон, ингээд хязгаарлахгүй гэдэг тодорхой. Хятад хууль бусаар хиймэл арал барьж байна. Иран цөмийн зэвсэгтэй болох гэсэн санаархлаас татгалзаагүй. Хойд Солонгост аль хэдийнээ туршаад эхэлчихсэн.
Үүн дээр алан хядагчдын байнгын аюул занал, кибер орчин дахь асуудал зэргийг нэмж болно.
Юутай ч Конгресс АНУ-ын зэвсэгт хүчнийг сэргээж эхлэх үүрэгтэй хэмээн “The National Interest” үзэж байна.
Эх сурвалж: “The National Interest”