Өнөөдөр болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр хүргэж байна.
- Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /НИТХ/ 2016 оны сонгуульд нэр дэвшихээр материалаа ирүүлээд байсан нийт 19 бие даагчаас дөрвийг нь нэр дэвшигчээр бүртгэхээр болсон талаар өнөөдөр Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
- АСЕМ-ын дээд түвшний уулзалт, түүний дагалдах хурлуудын зохион байгуулалтад сайн дураар ажиллаж буй оюутан залуусыг бэлтгэх, дадлагажуулах ажилд НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас дэмжлэг үзүүлж, сайн дурын гурван мэргэжилтэнг томиллоо.
- УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хаалттай хуралдаж, МАХН-аас томилогдсон Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж, 67 хувийн саналаар дэмжлээ.
- Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг зургадугаар сарын 15-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
- Өнөөдөр манай улсын нийт өрийн хэмжээ 21.6 тэрбум ам.долларт хүрч, Засгийн газар гаднаас зээлсэн ӨРӨӨ 2017 ОНООС ЭХЛЭН ТӨЛЖ эхлэх бөгөөд АСЕМ-ын уулзалт бидэнд хэдий хэмжээний ӨР ҮЛДЭЭХ бол?
- “Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сангийн дүрэм” болон “Эрүүл мэндийн даатгалын цахим картын загвар, түүнд хадгалагдах мэдээлэл, хэрэглэх журам”-ыг баталлаа.
- Монголын түүхийг гуйвуулсан сурах бичгүүдийг Орост дахин хэрэглэхгүй хэмээн ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, дэд профессор Ц.Энхчимэг хэллээ.
- Монгол Улсаас экспорт хийхэд хамгийн тохиромжтой контентийн хэлбэр болох хүүхэлдэйн киноны салбарт хувь хүн, аж ахуйн нэгж болон төрийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх “Контент экспорт” арга хэмжээ яг одоо Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд боллоо.
- Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авъяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ, онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох ёслолын арга хэмжээ боллоо.
- УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хуулийн хугацаа өчигдрөөс эхэлсэн бөгөөд сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшүүлэх ажиллагаа ирэх баасан гариг хүртэл үргэлжлэх юм.
- Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бохирын шугамыг барьж эхэллээ.
- 2016 оны тавдугаар сарын байдлаар “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд 146 хороонд 13,4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байгаа бөгөөд нийт санхүүжилтээр 5437 төсөл хэрэгжиж шинээр 2315 ажлын байр нэмэгдэж, 4827 ажлын байр хадгалагдаж байна гэж Нийслэлийн Хөдөлмөрийн газраас мэдээллээ.
- МХБХ-ны Онцгой байдлын хороо хуралдаж, Монгол Улсын хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар З.Баттулгыг томиллоо.
- Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 30-31-нд Япон улсад айлчилна.
- ”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны шагнал гардуулах ёслол, үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархалын өдрийг тавдугаар сарын 28-ны өдөр Чингисийн талбайд болно.
- ''Монголын балетын хөгжил сан''-гийн тэргүүн Монгол Улсын Гавъяат жүжигчин, Япон улсын Комаки балет болон АНУ-ын Бостон балет компанийн гоцлол бүжигчин Дугараагийн Алтанхуяг эх орондоо гурав дахь удаа балетын наадмаа зохион байгуулах гэж байна.
- Хэрэв таны өтгөн хатдаг бол Өтгөн хаталтын эсрэг дасгал эмчилгээг ЭНД дарж үзнэ үү.
Дэлхий дахинд
- Японы өмнөд хэсэгт байрлах Окинава аралд дахь АНУ-ын цэргийн баазын өмнө цугларсан япончууд “Энд Америкчууд хэнд ч хэрэггүй”, “Эх орон руугаа зайлцгаа”, "Америкийн цэргийн баазуудыг хаа" хэмээн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.
- Даваа гарагийн өглөө Сирийн хоёр хотод болсон цуврал дэлбэрэлтийн улмаас 140 гаруй хүн амь үрэгджээ.