ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Ганбат Монголын эртний түүх, Өмнөд Хүннү нарын түүхийг нарийвчлан судалдаг. Тэрээр өнөөдөр болсон эрдэм шинжилгээний хуралд “Монголын түүх ба Хятадын түүх бичлэг, гуйвуулга” гэсэн сэдвээр, маш сонирхолтой илтгэл тавьсан юм.
Манай урд хөршийн түүхэн сурвалжид, сурах бичгүүд болон ном зохиол, уран сайхны кинонд манай түүхийг хэрхэн гуйвуулсныг түүхч Н.Ганбат тодорхой баримттай танилцуулсан юм. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
ХЯТАДЫН ЭРТНИЙ ТҮҮХИЙН СУРВАЛЖИД МОНГОЛЧУУДЫГ ЗЭРЛЭГҮҮД ГЭЖ НЭРЛЭДЭГ
“Манай улсын 1910-аад оныг хүртэлх үеийн түүхэн сурвалжуудын дийлэнх нь хятад хэл дээр байдаг. Монгол, хятадын түүхчид өөр өөрөөр тайлбарладаг, харилцан адилгүй байр суурьтай байх үйл явдал, үзэгдэл олон.
Яагаад ингэж бичив гэдэг цаад мөн чанар, зүйл тогтол, шалтгааныг шинжлэх ухааны түвшинд судлах нь зөв. Түүнээс ингэж гуйвуулсан, биднийг ингэж доромжилсон гээд хэнгэрэг дэлдэн, гүйх нь чухал биш.
Хятадын түүхэн бичлэгүүд сургамжлах зорилго агуулдаг. Манай эртний түүхэнд буюу Хүннү эзэнт гүрний үед Шар мөрнөөс цааш оршиж буй нүүдэлчид бол зэрлэгүүд гэж тухайн үеийн Хятадын эрх баригчид үзэж байв. Иймэрхүү доромж утгатай хэв маяг бүхий бичлэг Сү Ма Цяны түүхэн тэмдэглэл гэх мэт сурвалжуудад олон бий. Яагаад ингэж бичив гэдэг цаад мөн чанар, зүйл тогтол, шалтгааныг шинжлэх ухааны түвшинд судлах нь зөв. Түүнээс ингэж гуйвуулсан, биднийг ингэж доромжилсон гээд хэнгэрэг дэлдэн, гүйх нь чухал биш.
Тухайн үед Шар мөрний эргийн өмнөдөд оршиж байсан хэсэг тариачин суурин буюу газар тариалан эрхэлдэг ард түмэн байв. Харин Шар мөрний хойд эрэг дээр оршиж байсан угсаатнууд нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид байсан юм. Тэдний амьдралын өөр өөр хэв маяг, ертөнцийг үзэх үзэл зөрчилдөж байжээ.
Хятадын уламжлалт төрийн бодлогод бид бол ертөнцийн төв, гэрэлт, соёлт хүмүүс, Шар мөрнөөс цааш оршдог хүмүүс бүдүүлгүүд гэж тодорхойлдог. Энэ нь амьдралын гүн ухаанд нь шингэсэн. Улсаа нэрлэсэн дүрс үсгээ мөн ингэж тайлбарладаг. Уг нь төв гэж орчуулбал зөв атал бид Дундад улс гэж буруу орчуулсан. Францын шашны нэгэн номлогч Хятадад аялсан тэмдэглэлдээ “Энд гадаад хүнийг хардангуй хүлээж авдаг. Бэлэг сэлт өгвөл түүнийг татварт тооцдог” гэжээ. Тэгэхээр бүхий л харь гаралтай хүмүүсийг үгүйсгэдэг байсан байна. Нүүдэлчдийг хүн төрхтэй, жигүүртэн, араатан дүрстэй гэх нь ч бий. Энэ мэтээр хэт нэг талыг барьж, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж байв.
Цаашлаад Дундад зууны үе руу орвол Монголыг манай улсын алс хязгаар нутаг гэж бичиж тэмдэглэсэн. Харин бид өөрсдийгөө тусгаар улс гэж үздэг.
Мөн Монголчуудыг суурин амьдралгүй, орон гэргүй. хүндлэл, тахим дуу ёсыг мэддэггүй, харанхуйчууд гэж үздэг байв. Мөн тус улсын одон орон судлалд Буд гарагийг хойд зүгээр, цэрэг дайн, хатуу харгис гэсэн утгаар тэмдэглэсэн байдаг.
Дээрх дүгнэлтүүдийг няцаах олон хот тосгоны туурийг манай археологичид олж илрүүлсээр байна. Хүннү нар ч газар тариалан, гар урлал эрхэлдэг байжээ. Оросын эрдэмтэн Крадин “Нүүдэлчид урд зүг рүү уулгалан довтолсноос Хятадууд хойшоо цөмрөн орж, мал хуйг нь хулгайлсан нь хавьгүй олон” гэж дүгнэсэн байдаг. Хятадын залхаан цээрлүүлэх дайны эсрэг тал нутгаа хамгаалан дайтах нь зөв байсан.
БНХАУ-ЫН КИНО БҮТЭЭЛД МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ХЭРХЭН ГУЙВУУЛСАН БЭ?
“Мулан” гэж хүүхэлдэйн кинонд гардаг Модун Шанью хаан зэрлэг, хүн биш төрхтэй. “Чингис хаан” кинонд угсаатны зүйн маш том алдаа гаргасан. Үс гэзэг нь сэгсийсэн, хувцас хунар нь нэвсийчихсэн. Монголууд тийм навсгар хүмүүс байгаагүй. Бүжгийн хөдөлгөөн, айзам хэмнэл тийм байгаагүй. Үүнийг бид залруулах ёстой. Ингэхдээ хамтарсан судалгааны ажил явуулж, үнэн бодит, дүгнэлтээ аль аль улсын эрх ашигт нийцүүлэх ёстой. Түүнээс хөөсөө сахартал элдэв үгээр булаалдах нь асуудлыг шийддэг зам биш. Эхлээд шинжлэх ухааны түвшинд шийдэн, дараа нь олон нийтэд зөв ойлголт өгөх ёстой.
Нүүдэлчдийг хүн төрхтэй, жигүүртэн, араатан дүрстэй гэх нь ч бий. Энэ мэтээр хэт нэг талыг барьж, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж байв.
“Элгэн халуун сэтгэлээр эх нутгаа зорьсон Торгуудын түүх” гэж УСК бий. Энэ кинонд Ижил мөрнөөс Шинжаан руу нүүдэллэсэн, торгууд иргэдийн талаар өгүүлдэг. Эх оронч үзэл, эх орноо гэх сэтгэл ямар их үнэ цэнэтэйг энэ кинонд харуулдаг. Яг үнэндээ юу болсон бэ гэвэл Оросууд торгууд иргэдийг Үнэн алдартны шашиндаа нэгтгэхээр оролдож эхэлсэн. Мөн тариачдыг нутагт нь суурьшуулан, малын бэлчээрийг нь булааж эхэлсэн юм.
Үүнийг мэдсэн Манжийн хаан дөрвөн удаа захидал илгээн, “Та нар Зүүн гарт ирж суурьш. Бид мал олгоно. Хэргэм зэрэг өгнө” гэж амласан байдаг. Ноёдын хагарал мөргөлдөөнөөс улбаалсан түүхэн үйл явдалд хятадын уран бүтээлчид “малгай өмсгөөд” кино бүтээжээ.
ХЯТАДЫН СУДАЛГААНЫ БҮТЭЭЛҮҮДЭД ЯМАР ГУЙВУУЛГА БАЙДАГ ВЭ?
Урд хөршийн түүхэн сурвалжууд, судалгааны дүгнэлт гэх мэт албан баримт бичгүүд нь төрийн бодлоготойгоо яв цав нийцэж байдаг. Ихэнх түүхэн сурвалжуудад монголчуудын талаар өгүүлэхдээ “Морьтон угсаатнууд болох Монголчууд” гэж дүрсэлдэг. Өдгөө ч ийм. 1960-аад онд ЗХУ-БНХАУ-ын харилцаа илт муудахад манай улс ЗХУ-ын талыг баримталсан. Энэ үед Монголын түүхийг гуйвуулан бичих нь илүү нэмэгджээ. Хэлбэр нь ч хурцдаж, Монгол Хятадын нэг хэсэг гэх болсон.
Мао Зэ Дуны үед “тэнгэрийн доорх Хан үндэстэн” гэх хэллэгийг түгээмэл хэрэглэх болж, Хятад улс олон үндэстнээс бүрдсэн, төв улс гэдэг үзлийг түгээж эхэлжээ. Эрт цагаас солонгорсон ч нэг цул улс гэх болжээ. Иймд одоогийн эрх баригчид, эдийн засагчид солонгорсон гэдэг үгийг болгоомжтой хэрэглэх ёстой. Энэ нь ёгт утгатай үг.
1980-аад оноос хойших түүхийн сурвалж бичгүүдийг намын үзэл суртлаар ихээхэн хасаж, танасан байдаг. Харин Тайваньд байдал өөр. Иймд Хятадын томоохон түүхчид 1960 оноос өмнө бичсэн болон Тайванийн эх сурвалжуудыг түлхүү ашигладаг.
Гэтэл Тайванийн түүхэн сурвалжуудад Монгол бол бидний нэг хэсэг. Энэ жижиг улс бидэнтэй хамт л хөгжинө гэж бичсэн. 2003 онд тус улсын эрх баригчид Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл энгийн иргэд нь энэ талаар мэдээлэл, ойлголтгүй л байна.
СУРАХ БИЧГҮҮД ДЭХ ТҮҮХИЙН ГУЙВУУЛГУУД
Тайваньд 1984 хэвлэсэн, бага сургуулийн сурах бичигт Алунгуа эхийн домгийг оруулжээ. Энэ домгийг Хятадын түүхийн салшгүй хэсэг гэж үзсээр байна. Мөн жил бүрийн гуравдугаар сарын 20-23-ны хооронд Тайваньд Чингисийн тахилга болдог. Монгол, хятадын угсаатны зүйн ёс заншил холилдсон, сонин тахилга болдог юм. Энэ үеэр бага ангийн хүүхдүүдийн дунд түүхэн сэдэвт, асуулт хариултын уралдаан зохион явуулна. Тэднээс Хятадын Юан улсыг хэн байгуулсан бэ гэж асуухад зарим нь Чингис хаан, зарим нь Хубилай хаан гэж хариулдаг.
Төгсгөлд нь дүгнэж хэлэхэд Монголчууд болон Хятадуудын аль аль нь нэгнээ өөрийн болгож чадсангүй. Бие биеэсээ огт өөр, хоёр соёл иргэншлийг зэрэгцүүлэн авч үзэх ямар ч боломжгүй юм.
Онцлууштай нь орчин цагийн хятадын түүхчид илүү шинжлэх ухаанчаар хандах боллоо. Гэвч Монгол түүхчдийн бүтээлийг зөвшөөрөлгүйгээр Монгол бичигт хөрвүүлэх, хамтын бүтээл мэтээр нийтэлсээр байна.
Хятадын дундаж иргэд түүхийн талаар маш өндөр мэдлэгтэй. Гэвч зарим сурах бичиг, кинонд илт мушгин гуйвуулсан агуулга байгааг та бүхэнд танилцууллаа.