Өчигдөр “Бүрэн цутгамал” ХХК-ийн ажилчид Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны үүдэнд эсэргүүцэл илэрхийлсэн юм.
Тус компани 2013 онд “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг хийхээр гэрээ хийж, ажлаа эхлүүлжээ. Ажлын явцад санхүүжилтийг удаа дараа хоцроож, 500 сая төгрөгийн санхүүжилтийн хуримтлал үүсгэжээ. Улмаар тус сургууль “Бүрэн цутгамал” ХХК-иас гэнэт гэрээгээ цуцалж, хамгаалалтаа солин тэднийг хөөжээ. Тухайн үед өргөтгөлийн барилгын ажил 80 хувьтай байсан бөгөөд дахин өөр компани үлдсэн ажлыг нь хийсэн байна.
Энэ талаар тус компанийн захирал Б.Батдэлгэр хэлэхдээ,
“Барилгын санхүүжилт хэмээн 1.2 тэрбум төгрөгийг Сант сургуулиас авсан. Харин манайх 1.7 тэрбумын ажил гүйцэтгэсэн. Тус компани санхүүжилтийн үлдэгдэл 500 сая төгрөгөө гаргуулахаар шүүхд хандсан. Гэтэл тэд эсрэгээрээ биднийг 1.2 тэрбум төгрөг авч залилан хийсэн гээд 2014 оны нэгдүгээр сард шүүхэд өгсөн. Энэ хэрэг хоёр жил гаран үргэлжилж 2016 оны дөрөвдүгээр сарын 11-нд хэрэгсэхгүй болгосон.
Өнгөрсөн жил би өөрийгөө өмөөрөөд хэвлэлд ярилцлага өгсөн байсныг зөрүүлээд л хүний нэр төр гутаасан гээд эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Тэр нь сая дөрөвдүгээр сард хэрэгсэхгүй болгосон. Одоо харин намайг чанаргүй барилга барьсан гээд дахиад л шүүхд хандчихсан байна. Гэтэл энэ сургууль манай барьсан өргөтгөлд хүүхдүүдийг сургаж байна.
Сант сургууль манайд өгөх 500 сая төгрөгөө өгөхгүйн тулд цаг хожиж, биднийг эрүүгийн хэрэг үүсгэх гэх мэтээр дарамталж байна. Бид 500 сая төгрөгийн нэхэмжлэл гаргахад тус сургууль эргүүлээд манайхыг ажил хаясан гээд 600 сая төгрөгийн нэхэмжлэл гаргачихсан. Бид хүүхдүүд сурч байгаа учраас өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандсан.
Хууль шүүх, дүүрэг, хотын захиргаа, нийслэлийн боловсролын газар гээд л хандаагүй газар алга. Гэтэл үнэхээр бидэнд дорвитой хариу өгөх газар алга. Сант сургууль хууль бус барилгад хүүхдүүд сургаж байхад Нийслэлийн боловсролын газар бидэнд хамаагүй гээд сууж байна” гэв.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ оны гуравдугаар сарын 3-нд барилгыг хүлээн аваагүй байхад ашиглаж байна хэмээн акт гарчээ. Үүнийг мөн л давж заалдсан талаар тэрээр ярьсан юм.
Мэргэжлийн байгууллага хүлээн аваагүй барилгад үйл ажиллагаа явуулж байгаа тус сургууль улсаас хувьсах зардал аван үйл ажиллагаа явуулж байхад салбар яам бидэнд хамаагүй хэмээн хандаж байгаа учраас өнөөдөр тэд ийнхүү эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
“Бүрэн цутгамал” ХХК-ийн хувьд 2007 онд байгуулагдсан салбартаа бүтээн байгуулалтын олон ажил хийсэн үндсэн 100 гаруй ажилтантай компани гэдгийг захирал нь хэлж байв.
Харин энэ талаар “Сант” сургуулийн захирал Б.Буяндэлгэрээс тодруулахад “Цахилгааныг зургийн дагуу хийгээгүй учраас бид гэрээгээ цуцалсан. Хийсэн ажлынхаа мөнгийг урьдчилаад авчихсан. Бид бүх мөнгөө төлчихсөн. Дээр нь хүүхдүүдээ өргөтгөлийн байрандаа оруулаагүй. Энэ компани өмнө нь манай сургуулийн гадаа мөн л иймэрхүү зүйл хийж байсан. Шүүхд нөлөөлөх гээд байх шиг байна” гэсэн хариултыг өгсөн юм.