09.00 Улаанбаатар хотын гаалийн хурлын танхимд НМХГ-ын ЭИХХ, Улаанбаатар хотын гаалийн газрын хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрч буй бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд тавих хяналт, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор "Гүний гааль-мэргэжлийн хяналт" сэдэвт хэлэлцүүлэг болно.
09.30
- "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төслийн нээлт "Чингис" зочид буудалд болно. Швейцарийн Засгийн газрын санхүүжилтээр Германы GFA /Жи Эф Эй/ зөвлөх компани манай улсад 2016-2018 онд хэрэгжүүлэх уг төсөлд 2.2 сая швейцар франкийг зарцуулж монгол залуусыг ажилтай орлоготой байх бүхий л бололцоогоор хангахад чиглэж байна.
- Бишрэлт ХХК-ийн сургалтын танхимд Барилга угсралтын үед гардаг үйлдвэрлэлийн осол, түүний хор уршиг, ХАБАЭ-ийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар "Эрсдэлгүй ажлын байр-Осолгүй хамт" олон сэдэвт сургалт зохион байгуулна.
10.00
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хорих ангийн Нэгдсэн шинэ эмнэлгийн нээлтийн ажиллагаа болно.
- “Шинэ үе-шинэ төрх, Монголын улс төрийн үнэт зүйлс” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг Puma Imperial зочид буудалд болно. Уг хэлэлцүүлгийг “Шинэ үеийн дуудлага” төрийн бус байгууллага болон Монголын улс төр судлаачдын нэгдсэн холбооноос зохион байгуулж байгаа аж.
- Удирдах ажилтнуудын уулзалт, семинар МҮХАҮТанхимд болно.
- "Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд шинээр хэрэгжих төслүүд, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээнүүдийг танилцуулах, захиалга авах зэрэг үйл ажиллагааг багтаасан бизнес уулзалт Улаанбаатар чуулгын байранд эхэлнэ.
10.30 Замын-Үүдэд Спортын цогцолбор, Нэгдсэн эмнэлэг барих тендерийг Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэрхэн будлиантуулсан болон тус барилгууд одоо болтол баригдаагүй байгаа талаар сэтгүүлч Л.Пүрэвням MN Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.00
- Мишээл экспо төв дэх "Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв”-д залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.
- MN-Мэдээллийн төвд Монголын социал демократ намаас нийслэлийн Сонгуулийн хорооны хууль зөрчсөн асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.
11.30 ИЗНН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Б.Баттулга нийслэлийн Сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг эсэргүүцэж ХЭҮК-д гомдол гаргах, улс төрийн өлсгөлөн зарлах талаараа MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00
- Энэ сарын 27-нд Чингисийн талбайд Монгол улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулна. Энэ талаараа өнөөдөр Монгол ньюс төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Кёкүшүзан Д.Батбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.30
- Дарханы МАН-ын хорооноос цаг үеийн асуудлаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
- Хүүхдийг бүүвэйн дуугаар өсгөж, эхийн сүүгээр хооллоцгооё” сэдвээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төв, дуучин Б.Номин-Эрдэнэ нар хамтран MN-Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
15.00 Баянзүрх дүүргийн Хөдөлмөрч гэр бүлийг тодруулах, тэднийг урамшуулах, олон нийтэд сурталчлах үйл ажиллагаа тус дүүргийн 28-р хороонд болно.