Барилгын салбарт ажиллаж, аж ахуйн нэгж байгууллага удирдан, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй удирдах ажилтнуудын “Барилгын салбарын зах зээлийн судалгаа, цаашдын чиг хандлага” сэдэвт уулзалт, семинар өнөөдөр 10.00 цагт МҮХАҮТанхимд болно.
- Төслөө үр ашигтай борлуулах,
- үл хөдлөх хөрөнгөө үнэгүйдэхээс аврах,
- ажилтан албан хаагчдаа тогтвор суурьшилтай ажлын байраар хангах,
- газрын зөвшөөрөл,
- барилга барих тусгай зөвшөөрлөө хүнд суртал гэгч өндөр босгогүйгээр олж авах,
- хөрөнгө оруулалт босгох, барилгын салбарт макро эдийн засгийн үзүүлэх нөлөө гээд удирдах албан тушаал хашиж буй хэн бүхэнд хэрэгтэй үнэт зөвлөмж, судалгаанд тулгуурласан бодит мэдээллийг энэ уулзалт хүргэнэ гэдгийг зохион байгуулагчид нь онцолжээ.
Семинарт
- Барилга, хот байгуулалтын Сайд З.Баянсэлэнгэ төр засгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийн талаар танилцуулж,
- “Барилга Эм Эн” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Батсүх “Барилгын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр,
- “Барилга Эм Эн” ХХК-ийн Судалгааны албаны дарга Б.Билэгтсайхан “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, үнийн өөрчлөлт”,
- МБМҮХолбооны Гүйцэтгэх захирал О.Лхагвадорж “Барилгын материалын зах зээл” сэдвүүдээр тус тус илтгэл тавина.
Илтгэгчдээс гадна DeFacto Д.Жаргалсайхан, Доктор Ч.Хашчулуун, МБҮА-ийн Ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар зэрэг эдийн засагч, судлаач, барилгын салбарын арвин туршлагатай МУ-ын Зөвлөх инженерүүд, дулаан шугам сүлжээний инженер, удирдах албан тушаалтнууд оролцож, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч, барилга угсралтын ажил гүйцэтгэгч, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдах ажилтнуудтай санал бодлоо солилцон, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.