Сонгууль болоход 35 хоног үлдлээ. Сонгуулийн үйл ажиллагааг гардан зохион байгуулах байгууллагууд болон нэр дэвшигчдэд энэ тоолуур илүү чухал тул тэд энэ өдрүүдэд амьсгаа дээгүүр байна. Харин сонгогчид нэр дэвшигчдийн жагсаалтыг илүүтэй сонирхон хүлээн сууна. УИХ болон иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдөх зарим хүн хэдийнэ тодорхой болсон ч тэд аль тойрогт, хэнтэй өрсөлдөх нь тодорхойгүй байна.
Энэ сарын 23-нд буюу өнгөрсөн даваа гарагт нам, эвслүүд УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ. Энэ үйл явц ажлын тав хоногийн турш үргэлжилж, 27-нд дуусна. Харин бие даагчид дор хаяж 801 иргэнээс гарын үсэг цуглуулах шаардлагатай. Иймд тэдэнд хоёр хоногоор илүү хугацаа олгодог. Нэр дэвшигчдийн ирүүлсэн материал шаардлага хангасан эсэхийг СЕХ хянан шалгана. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчид дараах шаардлагыг хангасан эсэхийг нягтлах юм.
- Хорин таван нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай,
- Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй;
- Албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй;
- Аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй;
- Ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон;
- Цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн бол
- Тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, Сонгуулийн хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй.
Ирэх сарын 7-ны мягмар гарагт эдгээр шаардлагыг бүрэн хангасан, УИХ-ын гишүүний горилогчдод үнэмлэхийг нь гардуулна.
Өмнөх УИХ-ын сонгуулиар 544 нэр дэвшигч өөр хоорондоо өрсөлдсөн. Энэ тоо сонгуулиас сонгуульд өссөн юм. Энэ удаад ч өмнөхөөс илүү олон тооны нэр дэвшигч бүртгүүлэх болов уу.
Нэр дэвшигчид эцсийн байдлаар тодорч, хэн хэнтэй, хаана өрсөлдөх нь ил болсноор сонгогчид сонголтоо хийхэд илүү хялбар болно. Ирэх сарын 11-нд сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн намууд, бие даагчид мөрийн хөтөлбөрөө ч танилцуулж эхэлнэ.
Ингээд сонгуультай холбоотой, таны зайлшгүй мэдэх шаардлагатай, зарим зүйлийг танилцуулъя.
СОНГУУЛИЙН ОГНОО: 2016 оны зургаадугаар сарын 29-ний лхагва гараг
Энэ жил ажлын өдөр (лхагва гарагт) сонгууль болж, 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ. Ингэснээр сонгуулийн ирц бүрдэлтэд сайнаар нөлөөлөх давуу талтай. Нийслэлчүүд амралтын өдрүүдээ цэвэр агаарт, зусландаа өнгөрөөхийг илүүд үзэх болсон тул ням гарагт сонгууль явуулбал ирцэд нөлөөлж мэдэх юм. Иймд ажлын өдрийг бүх нийтээр амрах өдөр болгожээ.
СОНГОГЧИД 48 БИШ 76 ГИШҮҮН СОНГОНО
Өмнөх сонгуулиас ялгаатай нь манай улсын, сонгуулийн насны 2 сая 90 мянган хүн УИХ-ын гишүүнээр ажиллах 76 хүнийг сонгоно. Харин өмнөх сонгуулиар бид 48 гишүүнийг олонхын саналаар сонгосон. Үлдсэн 28 гишүүнийг УИХ-д суудалтай намууд дотоод өрсөлдөөний журмаар, өөрсдөө, шууд томилсон. Сонгуулийн энэ холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзэв. Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ хүлээн авснаар холимог тогтолцоогоор УИХ-ыг бүрдүүлдэг байдлыг зогсоолоо.
Ирэх сонгуульд УИХ-д ажиллах 76 гишүүн 76 тойргоос сонгогдох болж байна.
ИРЦ БҮРДҮҮЛЭХ БАС НЭГ АРГА
Сонгуулийн өдөр олон тооны төрийн албан хаагч, ажиглагч, сайн дурын ажилтан ихээхэн ачаалалтай ажилладаг. Иймд тэд саналаа өгч, сонгох эрхээ эдэлж чадалгүй өнгөрдөг байв. Харин энэ сонгуулиар энэ байдлыг халж, сонгуулийн ирцийг бүрдүүлэх, нөгөө талаас албан хаагчдын сонгох эрхийг нь эдлүүлэхийн тулд онцгойлон анхаарал тавьж ажиллана. Ингэснээр улсын бүртгэлийн газрын ажилтнууд, цагдаа нар зэрэг 30 орчим мянган хүн зөөврийн хайрцаг ашиглан саналаа өгөх боломж бүрдэнэ.
ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ИРГЭД СОНГУУЛЬД ОРОЛЦОХГҮЙ
Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай Үндсэн хуулийн цэцийн тавдугаар дүгнэлтийг УИХ хүлээн авсан талаар дээр танилцуулсан. Үүний улмаас гадаадад оршин суугаа иргэд УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй болсон юм.
Учир нь Сонгуулийн тухай хуулиар гадаад дахь иргэд санал өгөх боломжгүй. Тэд өмнөх сонгуулиудад зөвхөн жагсаалтад буюу сонгуульд оролцож буй улс төрийн хүчинд санал өгч байжээ. Ингэснээр жагсаалтын 28 гишүүн аль намаас тодрохыг шийдэхэд гадаадад байгаа иргэд оролцож байв. Гэвч жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн үзэж, 76 тойрог, 76 нэр дэвшигчтэй болсноор гадаадад байгаа оршин суугчид саналаа өгөхгүй.
Тэгэхээр энэ жилийн сонгуулиар байгуулагдах УИХ дараагийн сонгуульд гадаадад байгаа иргэдийн сонгох эрхийг хангахад анхаарах хэрэгтэй болж байна.
Ирэх сарын 29-нд болох УИХ-ын сонгуульд брайл саналын хуудсыг анх удаа ашиглахаар боллоо. Ингэснээр хараагүй иргэд улс төрийн эрхээ эдлэн сонгуульд хоёр дахь удаа бие даан, нууцаар санал өгөх боломжтой. Брайл хуудсыг 2013 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд анх ашигласан юм. Үүнээс өмнө сонгуулийн насны, харааны бэрхшээлтэй иргэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан саналаа өгдөг байв.
ХАРИУЦЛАГАТАЙ, ИДЭВХТЭЙ ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭРЭЙ
Сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 11-нд эхэлж, маш богино хугацаанд буюу 17 хоног үргэлжилнэ. Энэ үеэр бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, түүний орон зайг сонгуулийн сурталчилгааны зурагт самбарын зориулалтаар ашиглахыг хориглоно. Мөн 23.00-07.00 цагийн хооронд чанга яригчаар ярьж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахыг хоригложээ. Хүүхдийн болон боловсролын нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгаа явуулахыг ч хориглосон юм.
Сурталчилгааны өдрүүдэд телевизүүд хэд хэдэн нэр дэвшигчийг оролцуулсан, мэтгэлцээний шинж чанартай нэвтрүүлэг бэлтгэн, цацах эрхтэй. Энэ төрлийн нэвтрүүлгийг сонгуулийн сурталчилгаанд тооцохгүй. Гэхдээ тодорхой шалгууртай. Мэтгэлцээнд оролцогчдын тоо дор хаяж дөрөв байх бөгөөд ЗААВАЛ өөр өөр улс төрийн хүчнийг төлөөлөх ёстой.
Онцлууштай нь сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
Энэ хуулийн заалт амжилттай хэрэгжихэд хариуцлагатай, идэвхтэй иргэний үүрэг маш чухал.
Гадаадад албан томилолтоор явах гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд сонгуулийн өмнө саналаа урьдчилан өгдөг байв. Харин энэ сонгуулиас эхлэн энэ заалтыг мөрдөхгүй. Иргэд санал өгөх өдөр л саналаа өгнө. Гэхдээ энэ нь өндөр настнууд, бусдын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүнд өвчтөнүүдэд хамаарахгүй.
Эдгээр иргэдийн саналыг нэг өдрийн өмнө, 09.00-20.00 цагийн хооронд авах бөгөөд зөөврийн саналын хайрцаг ашиглан авах юм. Эрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөврийн, битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагаа, санал өгөх хүсэлтээ ирэх сарын 24-нөөс өмнө санал авах байранд хүргүүлэх ёстойг анхаараарай.
Мөн дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд болон санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт, байгууллагын тодорхойлолтын хамт ирэх сарын 24-нөөс өмнө санал авах байранд хүргүүлнэ.