Өнгөрсөн онд нүүрсний экспортын гол гарц гэх тодотголоо Шивээхүрэнд алдаад байсан Гашуунсухайт боомтын экспорт эргэн сэргэсэн байна. БНХАУ-ын эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 17-нд Гашуунсухайт-Ганцмод боомтоор дамжин өнгөрөх нүүрсний тээврийн автомашины тоо 701-д хүрчээ.
Энэ нь боомтын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Мөн экспортын өдрийн дундаж хэмжээ 60 мянган тоннд хүрсэн аж. Энэ нь БНХАУ-ын хойд бүсийн боомтууд дунд хамгийн өндөр үзүүлэлттэй боомтод тооцогдож байна.
Нүүрсний нийлүүлэлт ийнхүү өсөхөд нүүрс экспортлогч компаниуд тээвэр ложистикийн асуудлаа шийдсэн нь голлон нөлөөлсөн гэж БНХАУ-ын талаас мэдээллээ. Тухайлбал Ганцмод боомт дахь нүүрс дамжин өнгөрөх гарцын тоо хоёр байсныг тав болгон нэмсэн гэж онцолсон байна.
Харин нийлүүлэлт талаас өнгөрсөн сараас “Таван Толгой”-ийн Цанхийн зүүн уурхайн олборлолт болон экспорт эргэн сэргээд байгаа нь нөлөөлсөн гэж харж болохоор байгаа юм. Мөн “Энержи Ресурс” компанийн үйл ажиллагаа эргэн сэргээд байгааг Ашигт Малтмалын газрын статистик мэдээлэлд онцолжээ.
Д.Хаш-эрдэнэ