Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зургадугаар сарын 7-ноос хоёр талд зэрэг хэрэгжиж эхэлнэ.
Хэлэлцээрийг байгуулахаар 2011 оноос хойш таван жилийн хугацаанд хэлэлцээг 2 тал үе шаттай хийсний эцэст ийнхүү ирэх сараас хэрэгжиж эхлэхээр боллоо. Олон улсын жишгийн дагуу манай улс Японы талтай тухайн оны худалдааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг импортын гаалийн тарифаас шууд “тэглэх” болон тодорхой хугацаанд үе шаттайгаар “бууруулах”-аар тохирсон.
Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр “Японоос орж ирж буй бүх төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн тариф “0” болно, Япон машин татваргүй болно” гэх мэтчилэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд буруу ойлголтууд байгаа тул энэ талаар Гааль татварын ерөнхий газрын Гаалийн тариф, татварын газрын дарга Ё.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Ирэх сарын 7-ноос таван жил яригдсан хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ. Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр хичнээн нэр төрлийн бараа хөнгөлөлтөд багтах вэ?
-Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Япон улсын хооронд хийсэн хэлэлцээр ирэх сарын 7-ноос хоёр талд зэрэг хэрэгжиж эхэлнэ. Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлснээр Монголын тал 97 бүлгийн 5700 орчим, Японы тал 97 бүлгийн 9300 орчим нэр төрлийн барааны гаалийн тарифийг “тэглэх” буюу “бууруулах”-аар хэлэлцэн, тохиролцсон.
Гаалийн байгууллага төвлөрүүлдэг “Нэмэгдсэн өртгийн албан татвар”, “Авто бензин, дизель түлшний албан татвар”, “Онцгой албан татвар” зэрэг бусад төрлийн татварын хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй гэж ойлгох нь зүйтэй.
“Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр” –ийн нэгдүгээр хавсралтад тусгагдсан “А” гэсэн тэмдэглэгээтэй бараа бүтээгдэхүүний гаалийн татвар шууд хэлэлцээр хэрэгжиж эхлэх өдөр буюу ирэх сарын 7-ны өдрөөс “0” болно.
Харин “В” (B3, B5, B7, B10 – В-ийн арын тоо жилийг заана) гэсэн тэмдэглэгээтэй барааны гаалийн тариф заасан жилийн үе шатлалаар жигд буурах замаар “0” болох юм.
“Х” тэмдэглэгээтэй барааны гаалийн тарифт өөрчлөлт орохгүй, одоо гаальд мөрдөж байгаа нэн тааламжтай тарифийг хэрэглэхээр хэлэлцээрт харилцсан тохиролцсон.
Иргэд болон аж ахуйн нэгжүүдийн дунд Япон улсаас импортлох бүх бараа “татваргүй” болох мэтээр ойлгож байна. Энэ нь бүх төрлийн татварын асуудал огт биш, зөвхөн “гаалийн тариф”-ийн талаар ярьж байгаа юм. Өөрөөр хэлбэл Гаалийн байгууллага төвлөрүүлдэг “Нэмэгдсэн өртгийн албан татвар”, “Авто бензин, дизель түлшний албан татвар”, “Онцгой албан татвар” зэрэг бусад төрлийн татварын хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй гэж ойлгох нь зүйтэй. Мөн зарим барааны гаалийн тариф дээр дурдсанчлан шууд “тэглэнэ”, зарим барааны гаалийн тариф тодорхой хугацаанд үе шаттайгаар “буурна”.
-Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр гурван төрлийн гаалийн тариф хэрэглэх тухай ярьж байна. Энэ талаар?
-Хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан Монгол Улсын гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасан импортын барааны гаалийн бүрдүүлэлтэд “ердийн”, “нэн тааламжтай”, “хөнгөлөлттэй” гэсэн гурван төрлийн тарифыг гаалийн хууль тогтоомжийн дагуу барааны гарал үүслээр ялгавартай ногдуулж эхэлнэ.
Монгол Улсын гаалийн тариф, татварын тухай хуульд зааснаар дээрх гурван төрлийн гаалийн тарифийг өсөх дарааллаар нь дурдвал:
- Хөнгөлөлттэй тариф;
- Нэн тааламжтай тариф;
- Ердийн тариф байна.
Хөнгөлөлттэй тарифийг Монгол Японы эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлэх бөгөөд Япон улсаас гарал үүсэлтэй, тус улсын “гарал үүслийн гэрчилгээтэй” барааны гаалийн тарифийг “тэглэх” буюу тодорхой хугацаанд 3, 10 жил гэх мэтчилэн тодорхой хугацаанд тогтмол бууруулж “тэг” болгох юм. Гэхдээ энэ хэлэлцээрт зааснаар бүх төрлийн барааны тарифийг тэглэхгүй. Заримыг нь хуучин хэвээр хадгалах ч заалт бий.
Япон улсаас гарал үүсэлтэй, тус улсын “гарал үүслийн гэрчилгээтэй” барааны гаалийн тарифийг “тэглэх” буюу тодорхой хугацаанд 3, 10 жил гэх мэтчилэн тогтмол бууруулж “тэг” болгох юм.
Үүнд онцолж анхаарах зүйл нь гаалийн “нэн тааламжтай” тариф буюу одоо хэрэглэж буй гаалийн тарифыг Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 89 дүгээр тогтоолд зааснаар “Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд болон Беларус улсаас импортолж буй бараа”-нд хэрэглэдэг. Ингэхдээ тухайн улсуудаас гарал үүсэлтэй бараа гэдгээ мөн л “Гарал үүслийн гэрчилгээ”-ээр нотлох юм.
Харин бусад улсаас өөрөөр хэлбэл Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн бус улс орнуудаас импортолж буй бараанд гаалийн “ердийн тариф”ыг хэрэглэнэ. Азербайджан, Таджикстан, Туркменистан, Узбекистан, БНАСАУ, Ватикан, Иран, Ирак, Серби гэх зэрэг улсууд Дэлхийн худалдааны байгууллагад одоогоор гишүүнээр элсээгүй байна. Ахиад сануулахад, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс орнуудаас импортолж байгаа боловч “гарал үүслийн гэрчилгээ”-гүй бараанд гаалийн ердийн тарифийг хэрэглэнэ. Ердийн тариф нь хуульд зааснаар “нэн тааламжтай тариф”-аас хоёр дахин их байх юм.
Үүнийг гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд маш сайн анхаарч, гаалийн бүрдүүлэлт хийхдээ “гарал үүслийн гэрчилгээ”-г гаальд бүрдүүлж өгдөг бичиг баримтдаа хавсаргасан байх, худалдаа эрхлэхдээ бүх гэрээг хууль ёсны дагуу хийх шаардлагатай болж байна.
Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс орнуудаас импортолж байгаа боловч “гарал үүслийн гэрчилгээ”-гүй бараанд гаалийн ердийн тарифийг хэрэглэх хуулийн заалтыг мөрдөнө гэсэн үг. Ердийн тариф нь хуульд зааснаар “нэн тааламжтай тариф”-аас хоёр дахин их
-Тэгэхээр гарал үүслийн гэрчилгээгүй бараа бүтээгдэхүүн хэлэлцээрээр гаалийн тариф нь хөнгөлөгдөхгүй нь ээ. Хууль бусаар бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн тохиолдолд гаалийн тариф өндөр болох нь гэж ойлгож болох уу?
-Барааны “гарал үүслийн гэрчилгээ”-г авч байж гаалийн "хөнгөлөлттэй", “нэн тааламжтай тариф”-ыг хэрэглэнэ гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд анхааруулах хэрэгтэй. Хэлэлцээр эхлэхээс өмнө Гаалийн тариф, татварын тухай хуульд заасан гурван тарифийг хэрэглэдэггүй байсан. Нэг л төрлийн гаалийн тарифыг жигд мөрддөг байсан. Японы тал хэлэлцээрийн явцад ч тарифын тал дээр бус гарал үүслийн тал дээр их анхаарал хандуулсан. Өөрөөр хэлбэл барааны гарал үүсэл гэдэг нь тухайн барааг Монголын эсвэл Японы бараа бүтээгдэхүүн мөн гэдгийг нотлох тухай ойлголт юм. Үүнийг нь гаалийн байгууллага “гарал үүслийн гэрчилгээ” гэдэг бичиг баримтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийнэ. Ялангуяа тухайн барааны гарал үүслийг 2 тал маш нарийн заалт, загварууд, тусгай дүрмүүдээр тохирсон байгаа.
Хууль ёсны дагуу бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжид хэлэлцээр сайнаар нөлөөлнө.
-Япон машины гаалийн тариф ирэх сараас эхлэн “0” болно гэсэн хүлээлт иргэдийн дунд байна. Энэ талаар та албан ёсны хариулт өгөхгүй юу?
-0-3 хүртэлх жилийн насжилттай, 4501 см.куб-ээс доош цилиндрийн багтаамжтай япон автомашины гаалийн тариф шууд тэг болно. 4-9 жилийн насжилттай бол тодорхой хугацааны дараа аажим буурч, тэг болно. Харин 10-аас дээш насжилттай автомашины гаалийн тарифт өөрчлөлт орохгүй. Мөн АНУ болон бусад орнуудаас оруулж ирж буй Япон машинд гаалийн хөнгөлөлттэй тариф хамаарахгүй.