Хэд хоногийн өмнө Матс Хуммелс хар шаруудыг орхин, Байерн Мюнхен уруу одох нь албан ёсоор тодорхой болсон билээ. Тэгвэл тэднийг орхин явах дараагийн тоглогч нь Хэнрих Мхитарян байж магадгүй болоод байна.
27 настай армен залуу маань энэ Бямба гаригт болох Германы Хөлбөмбөгийн Холбооны Цомын тэмцээний дараа нь тун удалгүй эцсийн шийдвэрээ гарган мэдэгдэх гэнэ.
Дортмунд багийнхаа тархи болсон тоглогчийг авч үлдэхийн тулд гэрээгээ сунгах гэж янз бүрээр оролдсон боловч Мхитаряны агент Мино Райола байр сууринаас ухрахгүй хэвээр байсан юм.
Тэр 2017 онд дуусах гэрээг сунгахдаа заавал худалдаж авах нөхцөлтэйгээр сунгахыг шаардаад байсан. Марио Гөтцэг Байернд алдсан хар шарууд ийм алдаа дахин гарахаас сэргийлж, түүний энэхүү шаардлагыг хүлээж авахгүй байсаар 2 тал үл ойлголцолд хүрэв.
Хэрэв гэрээ сунгагдахгүй тохиолдолд ирэх жил тэр үнэгүй явчих тул Дортмунд түүнийг одоо зарахыг эрмэлзэж мэднэ. Өнгөрсөн жил Челси түүнд 60 сая еврогийн санал тавьсан ч баг нь уг саналыг хүлээж аваагүй.
Тэгвэл хөхүүд энэ жил дахин дайралт хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ ганц Челси ч гэлтгүй Европын олон том баг түүнийг ангуучлахаар хөөцөлдөх нь тодорхой.
Тивийн топ 5 лигийн нэг Бундэслигийг энэ улирал 18 дамжуулалтаар тэргүүлсэн тэр энэ жил тун гайхалтай формтой байгаа. Багийнхаа төлөө энэ улиралд 51 тоглолт хийхдээ гоол дамжуулалт нийлээд 54 оноо авсан. Одоо түүнийг мөн Цомын финал хүлээж буй.
Мхитарян Украины лигт Шахтёр багийнхаа хамтаар 3 жил түрүүлчихээд Дортмундад нэгдээд 3 жил болж байгаа. Энэ хооронд багийн түлхүүр тоглогч болтлоо өсөн дэвжээд байсан билээ.
Эх сурвалж: www.sport.de