“Монгол шуудан” компани өнгөрсөн долоо хоногоос эхлэн ОХУ, БНХАУ-ыг холбосон транзит шуудангийн үйлчилгээгээ албан ёсоор нэвтрүүлээд байгаа бөгөөд нийт 1000 ширхэг шууданг төмөр замын транзит тээврээр явуулсан байна.
Цаашид төмөр замаас гадна авто тээврээр транзит шуудангийн үйлчилгээг үзүүлэхээр болсон талаар тус компаниас мэдээллээ. “Монгол шуудан” компани гадаад шуудангийн урсгалаас нэг сая орчим ам.долларын орлого олдог байна.
Харин ОХУ, БНХАУ-ыг холбосон транзит шуудангийн үйлчилгээг нэвтрүүлснээр энэ төрлийн орлогоо 2-4 дахин нэмэгдүүлэх бололцоотой гэж “Монгол шуудан” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан мэдээлж байсан юм. Транзит шуудангийн туршилтыг гуравдугаар сараас эхэлсэн бөгөөд туршилтын хугацаанд нийт 22 тонн орчим шууданг явуулсан байна.
Харин өнгөрсөн лхагва гарагт эхний ээлжинд 1000 ширхэг шууданг транзит тээврээр явуулжээ. Одоогоор Бээжин, Москва чиглэлийн галт тэргээр долоо хоногт нэг удаа тээвэрлэж байгаа аж. Цаашид төмөр замын транзит тээврээр шуудан хүргэх үйлчилгээг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа талаар “Монгол шуудан” компаниас мэдээллээ.
Т.Элиса