Нийслэлийн Сонгуулийн хороо НИТХ-ын 2016 оны сонгуульд Монголын Социал демократ намаас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан.
Сонгуулийн тухай хуулиар орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх, оролцох эрх тухайн орон нутагт салбартай намд олгогддог. МСДН нийслэлд салбаргүй учир оролцох боломжгүй хэмээн бүртгэхээс татгалзсан шалтгаанаа тайлбарласан.
МСДН-ын дарга А.Ганбаатар хэлэхдээ "Манай нам 2008, 2012 оны сонгуульд ямар ч эрхзүйн маргаангүйгээр оролцож ирсэн. Гэтэл өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун өөрийн дур зоргоор хуулийн талаар тайлбар хийх юм. МСДН нийслэлд салбартай гэдгээ хариу тайлбар хийж холбогдох албан бичгүүдийг СЕХ болон Нийслэлийн сонгуулийн хороонд илгээсэн боловч олигтой шийдвэр гаргасангүй. Иймд бид Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандахаар шийдлээ" гэв.
Үүнээс гадна "Нийслэлийн сонгуулийн хорооны албан бичиг монгол хэл зүйн анхан шатны мэдлэг, боловсролгүй, бичиг хэрэг үйлдэх чадваргүй хүмүүс алдаатай бичсэн байсан. Ийм боловсролгүй хүмүүсээр бид сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулж болох уу" гэдгийг тэрбээр онцолсон юм.
Монголын социал демократ нам 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж байгаа. Мөнгийг нэгдүгээрт биш улс төр, хууль эрхзүйн мэдлэг, боловсролыг юун түрүүнд анхаарч гол шалгуураа болгож байгаа гэв.