Амьдралын гараагаа дөнгөж эхлүүлж буй 17 настай Сайнбаярын Намуунгэрэл охинд туслах аяныг өрнүүлж байна.
Ээж эгчийнхээ хамт амьдардаг тэрээр төрөлхийн нурууны ясны хазайлттай бөгөөд энэ нь хүндэрсээр дотоод эрхтэндээ нөлөөлжээ.
Улмаар дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг идэвхгүй болгоод байжээ.
Хагалгааны өмнөх байдлаар дотоод эрхтний 50-70 хувь нь дарагдаж өөрчлөлт орсон байна. Алтан гартай эмч нарын ачаар Намуунгэрэл охинд хийсэн хагалгаа амжилттай болж одоо эмчлүүлэх шатандаа орж байгаа аж.
/Эмч нар congenital diaphragmatic hernia /төрөлхийн өрцний ивэрхий/ гэсэн онош тавьсан байна./
Хагалгааны төлбөр болох 8 сая төгрөгийн тал хувийг ээж нь боломжоороо цуглуулан, ойр дотны хүмүүсээс тусламж авч төлсөн байна. Одоогоор 4 сая төгрөгийг эмчилгээний зардалд төлөх дутуу байгаа гэнэ.
С.Намуунгэрэл хэчнээн хүнд өвчтэй ч агуу их хүсэл мөрөөдөлтэй охин билээ. Дуу сонсож, зураг зурж, ном унших дуртай, алиа хошин зантай, амьдралыг гэгээлгээр хардаг нэгэн. Эрүүл агаарт гарч, ой модон дотор нам гүмд суун ойн байгаль зураг зурах дуртай ажээ. Гэвч сүүлийн үед биеийн байдал нь хүндэрснээс удаан суухад бэрхшээлтэй болсон тул хийж бүтээхээ хойш тавиад байгаа гэнэ. Биеэ эрүүл болохоор жүжигчин болж бусдад инээд авчирна гэж боддог гэгээхэн хүсэлтэй түүнд итгэл найдвар бэлэглэцгээе!
ХАНДИВЫН ДАНС
Сайнбаярын Намуунгэрэл
Төрийн банк-104100413310
Хаан банк-5027247726