“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд зохион байгуулах төслүүд, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээг танилцуулах бизнес зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар чуулгын танхимд боллоо.
Энэхүү арга хэмжээг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуучлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран зохион байгуулсан юм.
Зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон Нийслэлийн Аялал жуучлалын газрын дарга Э.Баттулга, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцож, зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдэд 2016 онд аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Найрсаг Улаанбаатар хөтөлбөр экспортын чадавхыг хөгжүүлнэ. Судалгаагаар 3.5 сая герман хүн Монголд ирэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн. Энэ бол зөвхөн Германаас ирэх хүсэлтэй буй жуулчдын тоо. Цаана Европын улсууд бас байна. Жишээ нь бид таван сая жуулчин хүлээн авч чадвал нийслэлийн нэг өрхийн орлого 15-25 мянган ам.доллар болж өснө. Харамсалтай нь бид нар аялал жуулчлалынхаа зөв бүтцийг хийж чадаагүй. Зочид буудал, онгоцноос авахуулаад хүрэлцэхгүй байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн гол нь бид бүгдээрээ нэг баг болж ажиллах хэрэгтэй” хэллээ.
Нийслэлд ирэх жуулчдын тоо 3-6 хувиар нэмэгджээ
Нийслэлийн Аялал жуучлалын газрын дарга Э.Баттулга “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дөрвөн гол зорилго тавьж ажиллаж байгаа гэлээ. Үүнд, Хотоо сурталчилъя. Найрсаг Улаанбаатар гэдэг брэнд бий болгохоор ажиллаж байна. Энэхүү шинэ брэндийг ашиглан Улаанбаатарыг сурталчилж, хамтдаа дэлхийн зах зээлд гаргах хэрэгтэй гэж уриаллаа.
Бизнесээ хүргэе. Үүний хүрээнд жуулчны мэдээллийн төвүүдийг ажиллуулж байгаа юм байна.
Үйлчилгээгээ сайжруулъя. Жуулчдад тулгарсан асуудал, санал гомдол авах жуулчдын мэдээллийн лавлах утас ажиллуулж байна.
Боломжийг ашиглая. Энэ жил АСЕМ дээд түвшний уулзалт Улаанбаатар хотод болно. Үүнийг ашиглан ирээдүйд бизнес аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэх тал дээр ажиллаж байгаа гэв.
Түүнчлэн Нийслэлийн Аялал жуучлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран 2014 оноос эхлэн ”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тэгвэл хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нийслэлд ирэх жуулчдын тоо 3-6 хувиар өссөн гэж Э.Баттулга дарга хэллээ.
2016 онд "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд
Соёл урлаг, спорт, аялал жуулчлалын нийт 19 цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм байна. Үүнд: “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн, “Улаанбаатар пиано фестиваль”, “Эвлэх Уянга буюу ер бусын эрчим” этник концерт, “Венийн үдэш” вальс бүжгийн үдэш, “Юби дэнс фестиваль” чөлөөт бүжгийн үдэш, “Плэй тайм-2016” амьд хөгжмийн наадам, “Бест оф классикс” сонгодог урлагийн үдэш, “Сайланс вайт” дижи урлагийн шоу, “Талын бүжиг” фестиваль, “Бэст оф морин хуурь” олон улсын фестиваль, “Улаанбаатар Свинг найт” их талын олон улсын жааз хөгжмийн наадам, “Алдрын танхим” рок, поп хүндэтгэлийн концерт, “Даншиг наадам, хүрээ цам” шашин соёлын наадам, “Юби экстрим спортын талбайн нээлт” , “Улаанбаатар олон улсын кино наадам”- зэргийг тус тус зохион байгуулна.