Монголын эдийн засгийн нэг, хоёрдугаар хөдөлгүүр доголдож байна. Эхнийх нь болох эдийн засгийн дотоод нөөц дундарч буй бол хоёр дахь буюу гадаад орчин таагүй хэвээр байгаа юм.
“Энэ онд дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдүүдийн үнэ өсөх зэрэг гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр л манай эдийн засаг сайжирч магадгүй юм. Харин дотоодод өсөлт гарахгүй л болов уу” гэж МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор Б.Бат ярилаа. Хоёр хөдөлгүүр нь хагас дутуу ажиллагаатай болсон манай эдийн засаг өсөлтөөрөө бүс нутагтаа төдийгүй Азийн хөгжиж буй орнуудаас хоцорч эхлэв.
Гуравхан жилийн өмнө хурд хэмжигч 11.6 км/цагзааж байсан бол өнгөрсөн онд 2.3 болж саарлаа. Гэтэл дотоодын болон олон улсын байгууллагууд манай эдийн засгийг энэ онд байрнаасаа бараг хөдлөхгүй гэж байна. Ингэснээр манайх бүс нутагтаа эдийн засгийн өсөлт нь богино хугацаанд хамгийн ихээр саарсан орон болох нь. Азийн хөгжлийн банк энэ онд манай эдийн засагт 0.1, ирэх онд 0.5 хувь буюу бараг өсөлт гарахгүй хэмээн төсөөлсөн бол Дэлхийн банк 0.7 гэж таамаглаад буй. Харин Сангийн яам хамгийн өндөр буюу гурван хувьд хүрнэ гэж тооцжээ.
Оюутолгойн зэсийн олборлолт нэмэгдсэн нь өнгөрсөн онд уул уурхайн салбарын өсөлтийг дэмжсэн бол малын тоо толгой 60 сая руу дөхсөн нь хөдөө аж ахуйн салбар 10 хувиар тэлэх нөхцөл бүрдүүлэв. Харин бусад салбар жилийн өмнөх үеэсээ урагшлах бус, ухарсан дүн үзүүлсэн. 2013 онд 60 хувиар өсөж байсан барилгын салбарын үйлдвэрлэл 2-3 хувиар хумигдсан, татвар бараг 20 хувиар буурсан зэрэг сөрөг үзүүлэлт давамгайлж байна. Үндсэндээ өнгөрсөн оны 2.3 хувийн өсөлтийн цаана Оюутолгойн зэсийн олборлолт, малын тоо толгой нэмэгдсэн гэдэг хоёр шалтгаан л голлосон юм.
Харин энэ оны нэгдүгээр улиралд эдийн засгийн спидометр (хурд хэмжигч) гурван милийг заалаа. Энэ нь өнгөрсөн оноос нэг хувиар буурсан үзүүлэлт байсан билээ. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлж, ам.долларын орох урсгал тэлэх болсон нь эхний хагас жилийн хамгийн эерэг мэдээ болж байна. МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн захирал, доктор Б.Отгонтөгс “Оюутолгой төслийн санхүүжилт орж ирснээр манай эдийн засаг 3-5 хувиар өсөх боломжтой” гэж ярьжээ.
Энэ онд УИХ болон орон нутгийн сонгууль болно. Эдийн засагч Л.Бямбаа “Монголын эдийн засгийн төлөв 2016 онд” нийтлэлдээ “УИХ-ын сонгуулийн сурталчилгааны зардал хэрэглээг нэмэгдүүлж, богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих төлөвтэй” гэж онцолсон байна. Мөн Засгийн газар импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, цемент, арматурын үйлдвэр ашиглалтад орсноор аж үйлдвэрийн салбарт өсөлт гарах хандлагатай байгаа.
“Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг дагаж жижиг, дунд бизнесүүдийн орлого өсөх боломж бий. Гэхдээ уг төслийн хөрөнгө оруулалтын дийлэнх нь тэсэлгээний материал, шатахуун зэрэг бүтээгдэхүүний импортын зардал болох тул бодит секторын өсөлтөд төдийлөн нөлөө үзүүлэхгүй гэсэн байр суурийг ч зарим эдийн засагч илэрхийлдэг.
Олон улсын валютын сангийн тооцоолсноор ойрын жилүүдэд дэлхийн эдийн засаг ялимгүй өсөх гэнэ. Тухайлбал, өнгөрсөн онд 3.1 хувиар өссөн бол энэ жил 3.2, 2017 онд 3.5, дараа жил нь дөрөв рүү дөхөх бололтой. Харин манай худалдааны гол түнш Хятадын эдийн засаг саарах төлөвтэй. Ойрын жилүүдэд тогтмол долоон хувиас буугаагүй луу эдийн засаг өнгөрсөн онд 6.9 хувь болж суларсан.
Тэгвэл цаашид 6.5, 2018 оноос зургаа хувьд хүрэхээр байгаа гэнэ. Түүхий эдийн үнэ нь импортлогч орны эдийн засгийн тусгал болдог гэдэг. Хятадын эдийн засгийн өсөлт саарна гэдэг ерөнхий зургийг харахад үнэ ойрын үед л лав сэргэхгүй нь бололтой. Манай урд хөрш 2010 оноос хойш дэлхийн нийт нүүрсний хэрэглээний тэн хагас, металлын 40 хувийг эзэлж байгаа.
Харин тус улс эдийн засгийн бүтцээ өөрчилж, хэт үйлдвэржилтээс татгалзаж эхэлснээр түүхий эд нийлүүлж л чадвал авна гэдэг урьдын хандлага нь ул болов. Олон улсын зэсийн судалгааны газрын тооцооноос харахад зэсийн хэрэглээ гурав дөрвөн жилийн дараа л сэргэх гэнэ. Өнгөрсөн онд дэлхий даяар 22.8 сая тн зэс хэрэглэсэн бол энэ онд 0.5, ирэх онд 1.8 хувиар л өсөх аж.
Үүнээс үүдэн түүхий эдүүдийн үнэ үргэлжлэн хямдарсаар байна гэдгийг Олон улсын валютын сан тооцоолжээ. Өчигдрийн байлдаар тн нь 4660 ам.доллартой тэнцэж байгаа зэсийн үнэ 2019 онд ч 4700-аас дээш гарахааргүй байна. Харин нүүрс төмрийн хүдэр одоогийнхоос илүү хямдрахаар байгаа бол газрын тос бага зэрэг л сэргэх таамаг гарчээ.
Манай экспорт дөрөвдүгээр сард 1.3 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс буурсан. Зэсийн экспортын биет хэмжээ өссөн боловч үнэ нь хямдарснаар нийт дүн нь багассан. Нүүрс, боловсруулаагүй нефть ч адил юм. Тиймээс Сангийн яамны эдийн засагчид ч уул уурхайн салбар 2016, 2017 онд 6-10 хувиар хумигдана гэж үзэж буй аж.
Манай улсын олон нийтийн өр ДНБ-ий 90 орчим хувьд хүрсэн бөгөөд зээлийн жилийн хүү нь 40-өөс 950 тэрбум төгрөг болж 2010 оноос хойш 20 дахин өссөн байна. Төсвийн зарлагад өрийн төлбөрийн эзлэх хувь өссөөр байгаа тул Засгийн газар ирэх оноос зардлаа 1.4 их наядаар танах төслөө УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Төсвийг хумих энэхүү бодлогоос болж шинэ бүтээн байгуулалт зогсож, ажлын байрыг цомхтгох төлөвтэй байна гэж эдийн засагч Л.Бямбаа дүгнэжээ.
Засгийн газрын гурван жилийн өмнөөс хэрэгжүүлсэн ипотекийн зээлийн хөтөлбөрийн дүнд барилгын үйлдвэрлэл жилд нэг сая ам метрээс давж байв. Харин одоо энэ салбар өндөр өсөлтийн дараах уналтын үетэй нүүр тулж байна. Судлаачдын тооцоогоор ашиглалтад орсон 40 орчим мянган орон сууц хоосон байгаа бөгөөд борлуулалт эрс хумигдсан гэдгийг үл хөдлөх хөрөнгийн зуучийн компанийнхан тайлбарладаг.
Улирал нь хэдийнэ эхэлсэн боловч барилгын компаниуд шинэ төсөл эхлэхийн оронд өмнөхөө борлуулах гэж үйлээ үзэж байна. Тиймээс энэ онд тус салбарын үйлдвэрлэл өсөхгүй байх гэж доктор Б.Бат хэллээ. Эдийн засагт өрнөж буй энэ мэт эерэг болон сөрөг үйл явдлуудын нийлбэрээр ДНБ-ий өсөлт тодорхойлогдоно. Харамсалтай нь нэмэгдэхүүнүүдийн ихэнх нь сөрөг утга илэрхийлж байна.
Н.Санжаасүрэн