Сарын дараа болох сонгуулийн зардалд төсвөөс 16.4 тэрбум төгрөг зарцуулна. Энэ нь өмнөх сонгуулийн зардалтай бараг л тэнцүү. Энэ удаад гадаадад амьдардаг Монголчууд сонгуульд оролцохгүй тул 300 орчим сая төгрөг хэмнэх боломжтой.
Өнөөдөр СЕХ-ны байранд болсон сургалтаар сонгуулийн зардлыг юунд, хэрхэн зарцуулах, тайлагнахдаа юуг анхаарах талаар аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт зааварлав.
Сонгуулийн зардлын тайланг аудит шалгаад, зөвлөмж өгдөг. Тэр зөвлөмжийг хэрхэн засаж, залруулснаа эргээд СЕХ-нд мэдээлдэггүй зөрчлийг өмнөх сонгуульд ажилласан хороод гаргах нь нийтлэг байжээ.
СЕХ-ны захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах референт Ж.Оюунгэрэл сум, дүүргийн сонгуулийн хороод сонгууль болсноос хойш гурав хоногийн дотор аймаг, нийслэлийн сонгуулийн хороондоо зардлын тайлангаа хүргүүлнэ гэдгийг онцлов. Мөн баталсан маягтын дагуу тайлангаа ирүүлэх бөгөөд анхан шатны бүх баримтыг нэг бүрчлэн илгээх ёстой гэсэн юм. Ингэж сонгуулийн зардлын тайланг шат шатанд нь хянах юм байна.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод сум, дүүргийнхээ сонгуулийн хорооны зардлын тайланг хүлээн авч, нягтлан шалгасны дараа сум, аймаг тус бүрээр нь ботилж, сонгууль болсноос 30 хоногийн дотор СЕХ-нд илгээх үүрэг хүлээжээ. Ингэхдээ аймаг, нийслэлийн аудитын газраар заавал батлуулах ёстой. Өмнөх Сонгуулийн тухай хуульд аудитын дүгнэлт гаргуулах тухай заалт байгаагүй юм.
Гэхдээ СЕХ сонгуулийн хороодоос аудитын дүгнэлт шаарддаг байв. Сонгуулийн зардлын тайланг аудитын байгууллага шалгаад, зөвлөмж өгдөг. Тэрхүү зөвлөмжийг хэрхэн засаж, залруулснаа эргээд СЕХ-нд мэдээлдэггүй зөрчлийг өмнөх сонгуульд ажилласан хороод гаргах нь нийтлэг байжээ.
Иймд энэ удаагийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд нягтлан бодогч ажиллуулахыг зөвшөөрчээ. Тэдний урамшууллыг бусад ажилтнуудынхаас өндөр буюу 800 мянган төгрөгөөр тогтоосон гэдгийг Ж.Оюунгэрэл референт дурдаад, тэд сайн ажиллавал аудитын дүгнэлтэд ямар нэг асуудал үүсэхгүй гэв. Бүх аймгийн сонгуулийн зардлын тайланд аудит дүгнэлт хийсний дараа Үндэсний аудитын газар зарим аймгийг сонгон, давхар шалгах юм байна.
Нягтлан бодогчид хагас жилийн тайланг гаргадаг үетэй сонгуулийн тайлан гаргах хугацаа давхацна. Иймд үндсэн ажлынхаа хажуугаар сонгуулийн хороонд ажиллах нягтлан бодогчид эртнээс ажлаа зохицуулах, шаардлагатай бол чөлөө авах ёстойг СЕХ-ноос анхааруулав.
Сонгуулийн хороодод ажиллах ажилтнуудын урамшууллын талыг олгоод байгаа аж. Энэ нь цалин биш, ажлын хөлс биш тул татвар, даатгал суутгахгүй. Зөвхөн хүн амын орлогын албан татвар төлөх юм байна. Үлдсэн урамшууллыг сонгуулийн дараа, тухайн сонгуулийн хороо тайлангаа хэрхэн ирүүлснээс хамаарч олгох гэнэ.
Одоогоор аймаг нийслэлийн сонгуулийн хороодод өмнөх саналын хуудсыг устгах, гэрчилгээ олгох, албан бланк хэвлүүлэх, сургалт явуулах, бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа болон сурталчилгааны зардлыг хуваарилжээ. Эдгээр зардлыг төсвөөс нэг л удаа олгоно. Дахин олгохгүй. Тавдугаар сарын зардал гэж буруу ойлгосон сонгуулийн зарим хорооноос зургадугаар сарын зардлыг хэзээ шилжүүлэх вэ гэж СЕХ-ноос асуух явдал байгаа аж.
Ойрын хугацаанд сонгуулийн хэсгийн зардлыг СЕХ-ноос шилжүүлэх юм байна. Эдгээр нь
- Бичиг хэрэг
- Санал авах байр бэлтгэх
- Шуудан холбоо
- Унаа
- Саналын хуудас хүргэх
- Санал тоолох, дүн гаргах төхөөрөмжийг авах, буцаан хүргэх
- Мэдээ дамжуулах.
- Томилолтын зардал (Сонгуулийн дүнг аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос СЕХ-нд биечлэн хүлээлгэж өгөх)
Сум, дүүргийн сонгуулийн хорооноос Аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд сонгуулийн дүнг биечлэн хүргэж өгөх
Энд биечлэн гэж онцолсон нь учиртай. Өмнөх сонгуулийн дараа сонгуулийн зарим хороод дүн мэдээгээ шуудангаар илгээж, тэдгээр нь шаардлага хангаагүй байна. Иймд удахгүй болох сонгуулийн дүн мэдээг сонгуулийн хорооны ажилтнууд биечлэн хүлээлгэж өгнө.
СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН ГАРГАХДАА СОНГУУЛИЙН ХОРОО, ХЭСГҮҮД ЮУ АНХААРАХ ВЭ?
- Хувь хүн, байгууллагатай тооцоогоо бүрэн дуусгасан байна.
- Дансны үлдэгдлээ СЕХ-ны данс руу шилжүүлнэ.
- Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг баримтална.
- Санхүүгийн бүх баримт бичгээ аймаг, нийслэлийн архивдаа хүлээлгэн өгч, акт үйлдэнэ.
- Тэрхүү актаа дээд шатны сонгуулийн байгууллагадаа хүлээлгэн өгнө.
- Тайланг мянгачилж бус, мөнгөчилж гаргана. Хэдэн мөнгөний үлдэгдэл байгааг ч дэлгэрэнгүй мэдээлнэ гэсэн үг юм. Энэ нь тайлан зөрөхөөс сэргийлж буй арга хэмжээ аж.
- ААН-ийн тайлангийн маягт ашиглахгүй.
- Дансны үлдэгдлийн баталгаа заавал хавсаргана. (энэ нь тухайн сонгуулийн хорооны данс хоосон болсныг батална.)
- Шилэн дансны тухай хуулийг мөрдөнө.
- Сонгуулийн хороонд ажиллах нэг орон тооны ажилтанд нэг л удаа урамшуулал, хоолны мөнгө өгнө.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг сонгохдоо
- Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд орсон,
- Сонгуулийн хууль тогтоомжийн талаарх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч байх,
- Сонгуулийн хороодод өмнө нь ажиллаж байсан ажлын туршлагатай байх гэсэн шалгуурыг харгалзан томилсон юм.
СОНГУУЛИЙН ХОРООНД ХЭН ХЭН АЖИЛЛАХ ВЭ?
- Сонгуулийн хорооны дарга
- Нарийн бичгийн дарга
- Нягтлан бодогч
- Бичиг хэргийн ажилтан
- Мэдээллийн технологийн ажилтан
- Ахлах зохион байгуулагч
- Зохион байгуулагч
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод тус бүр долоогоос есөн хүний бүрэлдэхүүнтэй. 21 аймаг, нийслэл дэх сонгуулийн хороодод нийт 196 төрийн албан хаагч ажиллаж байна. Тэд хэдийнээ ажилдаа орсон бөгөөд сонгуулийн зардлын тайлангаа бүрэн гаргаж, СЕХ-нд хүлээлгэн өгснөөр үүрэг нь дуусах юм.
Инфографикийг О.Сүхбат, гэрэл зургийг Б.Бямба-Очир