Pebble компани өчигдөр Core хэмээх шинэхэн бүтээгдэхүүнээ танилцууллаа. Хөгжим сонсонгоо дасгал хийхийг хүсдэг хэн бүрт хамгийн тохиромжтой энэ төхөөрөмж 69 ам. долларын үнэтэй худалдаанд гарна.
Өмднийхөө халаасанд хавчаад тогтоочих энэ төхөөрөмж өөр дээрээ GPS-тэй учраас хэрэглэгчийн туулсан зайг хэмжиж, алхам тоолж чадна.
Түүнчлэн 4GB санах ойтой болохоор хэмжээнээсээ шалтгаалаад 500-1000 дуу суулгаж болох юм.
Утастай утасгүй ямар ч төрлийн чихэвч ашиглаж, утасгүй цэнэглэгчээр цэнэглэдэг болохоор бараг л төгс бүтээгдэхүүн.
3G сүлжээ дэмжих учир такси захиалж эсвэл түргэн дуудаж ч болно. Харамсалтай нь 2017 оны эхний улирлаас нааш хэрэглэгчдийн гарт хүрэхгүй.