09.00
- Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, Цагдаагийн 1-р хэлтэстэй хамтарсан Нээлттэй хаалганы өдөрлөг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын урд талбайд болно. Тус дүүргийн прокурор Д.Отгонбаяр тус дүүргийн нутаг дэвсгэр дээр гарсан олны анхаарал татсан зарим хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийх бөгөөд орон гэрээ хулгайд алдсан нэн ядуу иргэнд тус хоёр байгууллага хамтран гэр олгосон талаар мэдээлэл хийнэ.
- Өнөөдөр Туушин Зочид буудалд “Хэрэглээний статистик: Сургалт, судалгаа ба бизнесийн инноваци” олон улсын хурал болно. Энэ үеэр Статистикийн арга зүй, боловсрол, Нотолгоонд суурилсан бодлого, төлөвлөлт, Бизнесийн судалгаанд статистикийн арга зүйг хэрэглэх нь гэсэн гурван салбар хуралдаан болно.
09.30 Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно.
10.00 “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн хурлын танхимд “Торгоны замын аялал жуулчлал” төслийн нэгжээс аялал жуулчлалын тур оператор байгууллагууд болон салбарынханд зориулан төслийн удирдагч, доктор Д.Гансүх /Ph.D/ “Торгоны замын аялал жуулчлал ба Монгол улс” сэдвээр илтгэл тавина.
11.00
- Үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж гадаадад ажиллаж амьдарч сурч байгаа монголчуудыг 2016 оны улсын их хурлын сонгуулийг өгөх боломжгүй шийдвэр гаргасны эсэргүүцэж гадаадад төгсөгчид Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
- НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газраас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах “Улаанбаатар марафон-2016” олон улсын гүйлтийн арга хэмжээний талаар MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.30
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Нийслэлийн сонгуулийн хороог шүүхэд өгөх асуудлаар Монголын консерватив намаас мэдээлэл хийнэ.
- Шударга шүүх, хариуцлагатай шүүгчийг хүссэн иргэн М.Болорцэцэг шүүгчийн хууль бус үйлдлийг эсэргүүцсэн тэмцлээ эхлүүлж MN-Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00
- Монголын бартаат замын авто спортын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг Монголын offroad тамирчдын ээлжит уралдаан зохион байгуулах талаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
- Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан “Монгол сүүний нэг өдөр”-ийг тэмдэглэх талаар Монголын сүүний нэгдсэн холбооноос MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.30 Дотоодын үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тендерт хэрхэн худалдаж авч байгаа тухай Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлажээ.