Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-аар батлагдсан. Хуулийн төсөлд иргэдээс санал авч, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд уг саналыг дэмжиж ажилласан байна.
Хуулийн төслүүд батлагдсанаар хүүхэд хамгааллын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа талаар хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлсэн юм.
Түүнчлэн, хүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах улсын байцаагчтай болж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг нийгмийн бүх орчинд хуулиар хориглосон байна.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, эрхийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудаар хариуцлага тооцохоор хуульчилсан байгаа аж.
Шинэ хоёр хуулийн үзэл санаа бол урьдчилан сэргийлэх, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх тал дээр түлхүү анхаарсан гэдгийг ч Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас хэлж байгаа юм.
Энэ хоёр хуулийн хэрэгжилтээс гарах зарим үр дүнг дурдвал:
- Хүүхэд хамгааллын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
- Хүүхдийн эрх, хамгааллыг дэмжихэд төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэд, гэр бүлийн үүрэг, оролцоо нэмэгдэнэ.
- Хүүхдийг хүмүүжүүлэхэд баримтлах чиглэлийг тодорхойлж өгсөн бөгөөд ингэснээр хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэр нийгмийн бүх орчинд хуулиар хориглолоо.
Хүүхэд хамгааллын тухай хуультай болсноор манай улс хүүхдийг зодож шийтгэхийг хориглосон дэлхийн 49 дэх улс болж байгаа юм.
Шинээр батлагдсан хуулийн талаар Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын хүүхэд хамгааллын мэргэжилтэн Т.Өлзийхандын ярилцлагыг ЭНД дарж уншина уу.