ОХУ-ын шоронд хоригдож буй Украины нисгэгч Надежда Савченког сулласан талаар ВВС дамжууллаа. Тодруулбал Савченког Украины талд баривчлагдсан ОХУ-ын тусгай албаны хоёр ажилтан Александр Александров, Евгений Ерофеев нараар солилцсон байна.
Киевийн олон улсын нисэх буудал Бориспольд Надежда Савченког гэр бүлийнхнээс гадна Украины Ерөнхийлөгч Петр Порошенко болон хэдэн арван сэтгүүлчид угтжээ.
Үүний дараа Савченко болон Ерөнхийлөгч Порошенко нар сэтгүүлчдэд хамтарсан мэдэгдэл хийсэн байна.
Надежда Савченког Оросын тусгай албаны хоёр ажилтан Евгений Ерофеев, Александр Александров нараар солилцоо хийх эцсийн хэлэлцээнд талууд өчигдөр орой хүрсэн юм. Тодруулбал Нормандын дөрвөл болох ОХУ, Украин, Франц, Германы төрийн тэргүүнүүд өчигдөр орой утсаар ярихдаа дээрх шийдвэрт хүрчээ.
Надежда Савченког сулласныг АНУ-ын эрх баригчид сайшааж буйгаа илэрхийллээ. Энэ талаар Савченко эх орондоо эргэж ирсэн явдал Минскийн хэлцэл хэрэгжихэд чухал алхам боллоо. Украины зүүн бүс нутгийн хямралыг энхийн замаар зохицуулах чиглэлд эерэг алхмууд гарлаа хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэллээ.
Сануулахад Надежда Савченког 2014 оны зургаадугаар сард Луганск мужид энгийн хэсэг иргэдийн хамт оросын телевизийн хоёр сурвалжлагчийг хөнөөсөн болон гэрэл зурагчныг хөнөөхийг завдсан гэмт хэрэгт буруутгагдаж байсан юм. Савченко ямар ч хэрэг үйлдээгүй гэж мэдэгдэн хэд хэдэн удаа өлсгөлөн зарлаж байсан.
Эх сурвалж: ВВС