Өнөөдөр Японы Кашикозима аралд “Их долоо”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалт эхэлж байна. Номхон далайн эрэгт байрлах Исэ-Шима үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 26-27-ны өдрүүдэд болох дээд хэмжээний уулзалтад оролцохоор Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Японы төрийн тэргүүнүүд хүрэлцэн ирээд байна.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар эдийн засаг, худалдаа, гадаад бодлого, аюулгүй байдал, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл, эрчим хүч зэрэг маш олон сэдвийг хөндөн хэлэлцэх юм.
“ИХ ДОЛОО”-ГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛД ХЭН ОРОЛЦОХ ВЭ?
“Их долоо”-гийн гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдээс гадна энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад Евро Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Европын Зөвлөлийн тэргүүн Дональд Туск, Индонези, Чад, Шри-Ланк улсуудын төрийн тэргүүн, Бангладеш, Вьетнам, Лаос, Папуа-Шинэ Гвиней зэрэг улсуудын Ерөнхий сайдууд оролцоно.
Түүнчлэн нэмэлт хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард захирал, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тэргүүн Анхель Гурриа, Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такэхико Накао нар оролцох юм байна.
Дээд хэмжээний уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хирошима хотод айлчилна. Барак Обама 945 онд Америкийн атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотод Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа айлчилсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болох гэж байгаа нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.
Обамагийн Хирошимад хийх айлчлалын зорилго нь дэлхийн II дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, цөмийн зэвсгийг хязгаарлах боломжуудыг нэмэгдүүлэх явдал юм гэж шинжээчид үзэж байна.
ТЕРРОРИЗМ, ДҮРВЭГСДИЙН ХЯМРАЛ УУЛЗАЛТЫН ГОЛ СЭДЭВ
Дээд хэмжээний уулзалтын гол сэдвүүдийн нэг нь олон улсын улс төр байх юм. Тодруулбал алан хядах ажиллагаатай тэмцэх, дүрвэгсдийн асуудалд онцгой анхаарал хандуулна. “Их долоо”-гийн удирдагчид Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал түүн дотор Сирийн нөхцөл байдлыг хэлэлцэх бөгөөд олон улсын терроризмтай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна гэж зохион байгуулагчид мэдээллээ.
Түүнчлэн “Их долоо”-гийн удирдагчид Солонгосын хойгийн нөхцөл байдал, газар нутгийн маргааныг хэлэлцэх юм. Өмнөд Хятадын тэнгис нь Номхон далайн БНХАУ, Тайвань, Вьетнам, Малайз, Бруней, Филиппиний дунд оршдог хэсэг юм. Газар доорх баялаг ихтэйгээс гадна цаг уурын тааламжтай бүсэд оршдог. Үүнээс гадна усан тээврийн гол замуудын уулзварт оршдог бөгөөд Зүүн өмнөд Азийг Энэтхэг, Африк, Австралийг холбох гол зангилаа юм. АНУ-ын Эрчим хүчний агентлагаас Вьетнамын талаар гаргасан тайланд Өмнөд Хятадын тэнгис нь долоон тэрбум баррель нефтьтэй гэж тогтоосон байдаг юм.
Энэ нь Японы стратегийн нөөцөөс 13 дахин (стратегийн нөөц 530 сая баррель) их буюу 199 өдрийн хэрэгцээг хангахад хүрэлцээтэй хэмжээ юм. Ийм учраас Өмнөд Хятадын тэнгисийг хүрээлж буй орнууд Спратли арлын эзэмшлийн асуудлаар маргалдсаар ирсэн юм.
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ БОЛОН ПАНАМЫН БАРИМТ
Дэлхийн үнэт цаасны зах зээл дэх тогтворгүй байдлын улмаас эдийн засагт үүсэж буй асуудал, БНХАУ-ын ДНБ-ий өсөлтийн удаашрал, газрын тосны үнийн уналт зэрэг асуудлыг мөн “Их долоо”-гийн дээд хэмжээний хуралд оролцогчид хэлэлцэнэ.
Мөн G7 удирдагчид эмэгтэйчүүдийн ажлын нөхцөлийг сайжруулах, карьераа дээшлүүлэх илүү боломж олгох, кибер аюулгүй байдлын дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх асуудлыг мөн авч үзнэ.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн концерциумаас дэлхийд нөлөө бүхий улс төрчдийн оффшор дансны мэдээллийг агуулсан Панамын баримт нэртэй нууц материалыг олон нийтэд дэлгэсэн нь шуугиан дэгдээсэн билээ.
Тэгвэл энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар татвараас зайлсхийхийг зогсоох талаар хэлэлцэнэ. "Татвараас зайлсхийх хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар бид олон улсын түвшинд яриа хэлэлцээ явуулна” хэмээн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хэлсэн юм. “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтын тунхаглалд оффшор данс, хуурамч компанитай тэмцэх систем байгуулах заалтыг оруулах юм байна.
ОХУ ОРОЛЦДОГГҮЙ "ИХ ДОЛОО"
Үүнээс хэдхэн жилийн өмнө "Их долоо" нь "Их найм" гэсэн нэртэй байсан бөгөөд энэхүү бүлгийн бүрэлдэхүүнд ОХУ багтдаг байв. Гэвч 2014 онд Нидерландын Гааг хотноо болсон уулзалтаар АНУ болон дэлхийн тэргүүлэх аж үйлдвэржсэн бусад орны удирдагчид ОХУ-ыг "Их найм"-ын бүлгээс хасах шийдвэр гаргасан билээ.
Энэ нь ОХУ Крымыг өөрийн газар нутагт нэгтгэсэн явдалд барууны орнуудын зүгээс барьж буй хариу үйлдэл байв.
Харин үүний хариуд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Их наймын бүлгээс хасагдах нь тийм ноцтой асуудал биш. Их найм бол албан бус байгууллага. Албан ёсны гишүүнчлэл гэж байхгүй, тийм болохоор аль нэг улсыг хөөх нь статус байхгүй гэсэн үг. Эдийн засаг, санхүүгийн бүхий л асуудлыг "Их 20"-ийн уулзалтаар шийддэг” хэмээн мэдэгдэж байсан юм.
100 МЯНГА ГАРУЙ ЦАГДАА АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАНА
“Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг хангахад 100 мянга гаруй цагдаагийнхан оролцож байна хэмээн NHK мэдээллээ.
Дээд хэмжээний уулзалт болох Исэ-Шима үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойронд 25 мянган цагдаагийн албан хаагч хамгаалалтад гараад байна. Түүнээс гадна Исэ-Шима үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн районыг нислэггүй бүс болгосон бөгөөд байлдааны нисэх онгоцууд эргүүл хийж байгаа аж.
Галт тэрэгний буудлууд, худалдааны төвүүд, жуулчдын дүүрэг зэрэг хүмүүс олноор цуглардаг газруудад 70 гаруй цэрэг, цагдаа хамгаалалтад гарчээ.
Уулзалт болох газарт оршин суудаг хүмүүс орон нутгийнхаа дотор зорчихдоо тусгай үнэмлэхийг биедээ авч яваарай гэдгийг сануулж байгаа юм. Дунд сургуулиудын хичээлийг уулзалт болох хоёр хоногийн хугацаанд хаажээ.
Эх сурвалж: Japan Times