Дэлхийн автомашины хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, шилдэг шинэ загваруудыг бид олон улсын Motor Show-уудаас хардаг.
Тухайлбал Ney York, Detroit, Geneva-ээс эхлүүлээд Tokyo, Moscow, Beijing, Seoul гээд хөвөрнө. Тэгвэл Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци ТББ –ын зүгээс улсын нийслэлээрээ овоглосон Улаанбаатар Авто Шоу хэмээх автын салбарын нэгдсэн үзэсгэлэнг зохион байгуулдаг болоод 2 дахь жилтэйгээ учран золгож байна.
Мөн энэ жилийн хувьд автын салбарт үйл ажиллагаагаа явуулж буй нийт 40 орчим компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах ба үүнд сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ, тос тосолгооны материал, авто хими, авто арчилгаа, гоёл чимэгэлэл, нэмэлт тоноглол, хамгаалалтын бүрхүүл, будаг, хуулга, хүүхдийн суудал, лабортори зэрэг багтаж байгаа бөгөөд автомашины лизинг даатгалын чиглэлээр тэргүүлэх зэргийн үйлчилгээ үзүүлэгч банк болон санхүүгийн байгууллагууд оролцож хамгийн таатай нөхцөлөө санал болгох юм.
Мөн үзэсгэлэнгийн гадна талбайд тээврийн хэрэгслийн явуулын Техник хяналтын үзлэг /оношлогоо/ хийгдэх тул үзлэгтээ орж амжаагүй байгаа иргэдийн хувьд үзэсгэлэн үзэнгээ үзлэгтээ хамрагдах боломж бүрдэж байгаа юм.
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЕЭР ТАНИЛЦУУЛАГДАХ ЗАРИМ АВТОМАШИНУУД:
Урин дулаан, аялал зугаалгын улирал ирж байгаа энэ цагт автомашиныхаа бэлтгэлийг нэг доороос базаах сайхан боломж олдож байгаа тул Мишээл Экспо төвийн Б корпус буюу Барилгын Их дэлгүүрийн танхимд 05-р сарын 27-29-ны өдрүүдэд зохион байгуулагдах Улаанбаатар Авто Шоу 2016-г үзэж сонирхохыг урьж байна.
НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ 2016.05.28-НЫ БЯМБА ГАРИГИЙН 13.00 ЦАГТ БОЛНО.
Улаанбаатар Авто Шоу 2015-г эргэн санацгаая.